Хайлтын үр дүн

585 илэрц олдлоо.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 оны 02 дугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 оны 01 дүгээр сард бүртгэгдсэн гэмт хэрэг

Өндөр гэгээний урласан хосгүй үнэт өвийг ШУА-ийн хүрээлэн, их, дээд сургуулийн мэргэжлийн судлаачид бүртгэх, цуглуулах, улмаар улсын хамгаалалтад авч музейн сан хөмрөгт хадгалах, дэлгэн сурталчлах үйл ажиллагаа Монгол улсад өнгөрсөн зууны дунд үеэс эрчимтэй эхэлсэн билээ. Тийн боловч өнөө хэр нь эрдэм шинжилгээний эргэлтэнд ороогүй, эх материал нь хадгалалтын буруугаас болж дахин сэргэхээргүй болсон зэрэг шалтгааны улмаас үрэгдэж, олон нийтэд төдийлөн мэдэгдээгүй дурсгалууд ч байна. Түүгээр ч зогсохгүй улсын томоохон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дурсгалууд ч андуу ташаа тайлбартай байгаа нь энэ талын судалгаа бүрэн бус болохыг харуулдаг юм. Ийм нөхцөлд бид түүхийн болон бусад шалтгаан, хүчин зүйлийн улмаас өөрийн улсын болон хөрш ОХУ-ын музей, хийдүүдийн сан хөмрөг, хувь хүмүүсийн гарт хадгалагдах болсон Өндөр гэгээний тиг хийцийн бурхад, урлагийн хосгүй үнэт өвийг бүртгэн тогтоож, үндэслэлтэй үнэн зөв тодорхой тайлбартайгаар нэгтгэн бүртгэж авахыг төслийн гол зорилгоо болгосон юм.

Цөлөрхөг нутаг: Сүүлчийн их мөстлөг ба хожуу огцом хүйтрэлтийн үед Монголын хээр болон цөлөрхөг бүс нутгийн палеолитын үйлдвэрлэлийн хувьсал, өөрчлөлт

"Нэгд, өнөөгийн түүх бичлэгт гүнзгий хөндөгдөөгүй асуудлыг нэхэн судлах, хоёрт, түүхэн сургамж, орчин үед ач холбогдол бүхий сэдвийг боловсруулах, гуравт, Монголын 1921 оны хувьсгалын түүхийн судалгааны агуулга хүрээг тэлэх, эх сурвалж, мэдээллийн санг баяжуулах шинжлэх ухаан, нийгмийн хэрэгцээ шаардлагыг үндэс болгон а/хамтын бүтээл, архивын баримт бичгийн эмхтгэлийг туурвиж, б/1921 оны Монголын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан олон улсын хурлыг зохион байгуулж олон нийтэд сурталчлах, в/ төслийн судалгааны хүрээнд 4 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж гадаад, дотоодын сэтгүүлд нийтлүүлэн судалгааны үр дүнг танилцуулахад оршино. Эдгээр бүтээлүүд нь түүхэн үйл явдал- 1921 оны хувьсгалын 100 жилийн ойд зориулагдсан. "

"1. Хожуу эртний үе, дундад зуун болон орчин үеийн угсаатны шашны болон нийгмийн үйл явцын хүрээн дэх Сибирь (Алтай, Тува) болон Баруун Монголын хил орчмын нутгуудын хүн амын угсаатны нийгмийн хөгжлийн үндсэн чиг хандлагыг тодорхойлж, соѐл-түүхийн нөхцөл байдалд тодорхойлолт өгөх; 2. Анхдагч шашнууд (зороастризм, буддизм, манихейство, несторианство, ислам) дэлгэрсэн үе шатыг тодруулах, скиф-хүннүгийн, түрэг-монголын, зүүнгарын болон орчин цаг үе дэх Өмнөд Сибирийн болон Төв Азийн хил зэргэлдээ бүс нутгуудын нүүдэлчдийн ертөнцийг үзэх тогтолцооны төлөвшилд тэдгээр шашнуудын нөлөөллийг авч үзэх; 3. Хожуу эртний үе болон дундад зууны үед Төв Азийн бүс нутаг дахьугсаатны нийгмийн үйл явцын хүрээнд оршуулгын зан үйлд шинжилгээ хийсний үндсэн дээр Алтай, Тува болон Монголын нүүдэлчдийн соѐл хоорондын харилцан үйлчлэлийн онцлогийг тогтоох; 4. XIX зуунаас XXI зууны эхэн үе дэх Алтай, Тува болон Баруун Монголын хил дамнасан орон зай дахь угсаатны нийгмийн үйл явц болон төрийн бодлогын хүрээнд үнэн алдартан, ислам болон буддизмын харилцан үйлчлэлийн хийгээд хөгжлийн эрч, хөдлөл зүйг авч үзэх. 5. Сибирийн (Алтайн хязгаар, Тувагийн БНУ, Алтайн БНУ зэрэг) болон Баруун Монголын (Баян-Өлгий, Ховд болон бусад аймгууд) хилийн бүс нутгууд дахь соѐл хоорондын харилцан үйлчлэлийн онцлогийг тодорхойлдог орчин үеийн угсаатны нийгмийн болон шашны үйл явцуудад дүн шинжилгээ хийх зэрэг болно."

"Монгол хэлнүүдийн бүтцийн үндсэн нэгжүүдийн (үгийн сан ба хэл зүй) тоон шинж чанарыг (бүрэн ба харьцангуй давтамжийн) 6.000.000 дээш үгтэй материалд тулгуурлан хөмрөгийн хэл шинжлэлийн аргуудаар судлахад шаардлагатай тэмдэглээт хөмрөгийг байгуулж, цаашид монгол хэлний хөмрөг байгуулалтыг хөмрөг боловсруулалтын 3А (annotation-тэмдэглэгээ, abstraction-загварчлал, analysis-задлан шинжилгээ)-ийн түвшинд хүргэхийн тулд хамгийн анхны шатны боловсруулалт болох annotation буюу тэмдэглэгээ хийж, монгол хэлний тэмдэглэгээт хөмрөгтэй болох суурийг бүрдүүлж, цаашид хиймэл оюун ухаан ашигласан төрөл бүрийн хэрэглээний программ хангамж зохиоход шаардлагатай эх хэл боловсруулалтын судалгаанд шаардагдах судалгааны эх хэрэглэгдэхүүн бүрдүүлэхэд оршино."

Евразийн интеграцийн хүрээнд олон улсын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бий болгохын тулд хоёр орны нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжилд тулгарч буй асуудлуудыг тодруулахад оршино.

1990 оноос хойш Монголын академик хүрээлэлд нийгэм, улс төрийн философи, нийгмийн онолын чиглэлээр хийгдсэн судалгааны ажилд анализ хийж, түүхэн үнэлэлт өгөх. Нийгмийн философи, нийгмийн судалгааны орчин үеийн онол, арга зүйн бүтээлүүдийн агуулгыг тайлбарласан нэгэн сэдэвт бүтээл гаргах. Нийгмийн философийн онолуудын үндсэн ойлголтуудын агуулгыг Монголын нийгмийн бодит байдалд буулган тайлбарлах, нутагшуулах боломжийг эрж хайх.

"Эрдсийн хөрөнгийн (ЭХ) үнэ цэнийн үнэлгээний аргачлалын үндэслэлийг тодорхойлох, ЭХ-ийн үнэ цэнийг тогтоох эдийн засаг-математикийн цогцолбор (ЭМЦ) загварыг боловсруулах, нүүрс, хүдрийн ордын баялгийг олборлох, баяжуулах үеийн уулын эрсдэлийг үнэлэх, загварчлах, түүнчлэн боловсруулсан загвараа тодорхой нөхцөлд турших"

Монгол Улсын эдийн засгийн богино ба урт хугацааны хөгжлийн төлөвлөлтөд салбар хоорондын балансын арга зүйг нэвтрүүлэх онол арга зүйг боловсруулах

Монгол Төрийн соёлын салбарын уламжлалт бодлогын үндэс, үнэт зүйлийг судлан тодруулж, соёлын бодлогын хэрэгжилтийг олон улсын аргачлалаар үнэлэх, үнэлгээний шалгуур үзүүлэлт, арга зүй, аргачлал болон соёлын бодлогын хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүйн зөвлөмж боловсруулах.

Малын гаралтай түүхий эд ноолуур, гүзээ сархинагийг нүүдэлчин малчдын соёл, ахуйгаас улбаатай уламжлалт сэтгэлгээний философид суурилж, орчин үеийн хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанар, өнгө, дизайны өвөрмөц шийдэл бүхий “Монгол брэнд”-ийг хөгжүүлэхэд төслийн зорилго оршино.

Нийслэлийн иргэдийг эрүүл чийрэг байлгах, тэднийг биеийн тамир, спортоор хичээллэх болон тамирчдын амжилтыг ахиулах таатай орчин нөхцлийг бүрдүүлж байгаа Биеийн тамир, спортын барилга байгууламж, заал, талбайг нээлттэй болгох тооцоо судалгаа гаргаж хүртээмжийг тодорхойлох

Монгол Улсад нэвтрүүлж болохуйц суурь тэтгэврийн даатгалын загварыг тодорхойлох /суурь тэтгэврийн даатгалд хамрах хүрээ, шимтгэл ногдуулах цалин хөлс, орлого, шимтгэлийн хувь хэмжээ, сард олгох суурь тэтгэврийн хэмжээ, суурь тэтгэврийн сангийн орлого, зарлага, хэтийн хандлага, тооцоолол зэргийг багтаасан загварыг боловсруулах;

Өгүүлэн буй үед БНМАУ-ын төр, засаг, эрх баригч намаас шашны талаар баримталсан бодлого, түүний үр дагавар болон тухайн үеийн нийгмийн ухамсрын төвшинд шашны эзэлж байсан байр суурь, гүйцэтгэсэн үүргийг түүх-шашин судлалын үүднээс нэгтгэн судлах замаар шинэ мэдлэг бүхий бүтээл туурвихад оршино.

Судалгаа