Хайлтын үр дүн

545 илэрц олдлоо.

Сангийн Яам / 2024 он

Монгол улсын Сангийн яамны санаачилгаар 2021 оноос эхлэн Монгол улсын эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэх үүднээс “Хагас жилийн эдийн засаг, төсвийн тойм”-ыг жил бүр бэлтгэн олон нийтэд хүргэдэг билээ. 2024 оны эхний хагас жилийн тоймыг бэлтгэн хүргүүлж байна.

Энэхүү суурь судалгаа нь тогтвортой хөгжлийн тухай дорно дахин хийгээд монголын уламжлалт сэтгэлгээний суурь үзэл баримтлалыг боловсруулах, үзэл суртлын асуудлаар орчин үед өрнө дахинд гарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийг судалж ингэхдээ байгальтайгаа шүтэн барилдах, шинжлэх ухаан ба оюун сэтгэлгээний, ёс журам ба шударга ёсны, мухар сүсэг ба бодит мэдлэгийн, хүмүүнлэгийн болон соёл урлагийн үндэслэлүүдийг боловсруулж төрийнудирдлагад хүргэхэд чиглэсэн билээ.

Адууны туурайны эвэрлэг хананы гадаргуу дээрх зураасан шугамууд нь хүний гарын хурууны папилляр хээ болон хумсны ялтас дээрх ховил, атриа, нарийн сувагтай адил хувийн, тогтвортой, дахин давтагдашгүй шинж чанарыг агуулж байгаа эсэхийг адуу судлал ба криминалистикийн шинжлэх ухааны онол, арга, арга зүйд тулгуурлан судалж шинжилсний үндсэн дээр, тэдгээрийг криминалистикийн адилтгал ба онош зүйн шинжилгээнд ашиглах боломжтой эсэхийг тогтоож, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт, зөвлөмж, боловсруулахад оршино

Тамирчдын морфофункциональ онцлогийг хэрхэн бүрэлдэж буйг иж бүрэн (нас зүй, удамшил болон экологийн төлөв байдлыг тодорхойлон) судлаж бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тогтоох, дасгалжуулалтын үр дүнг дээшлүүлэх

Орчин үеийн боловсрол судлал, тоглонгоо суралцахуйн онолын зүй тогтлын судалгаанд тулгуурлан, тоглонгоо суралцахуйн арга зүйд тохирсон модон тоглоомын шинэлэг хувилбар боловсруулан сургуулийн өмнөх боловсролд туршин хэрэгжүүлснээр сурагчдын бие бялдар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, улмаар сургалтын хэрэглэгдэхүүн болох эрүүл ахуйн шаардлага хангасан модон тоглоомыг сургалтад ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Өндөр гэгээний урласан хосгүй үнэт өвийг ШУА-ийн хүрээлэн, их, дээд сургуулийн мэргэжлийн судлаачид бүртгэх, цуглуулах, улмаар улсын хамгаалалтад авч музейн сан хөмрөгт хадгалах, дэлгэн сурталчлах үйл ажиллагаа Монгол улсад өнгөрсөн зууны дунд үеэс эрчимтэй эхэлсэн билээ. Тийн боловч өнөө хэр нь эрдэм шинжилгээний эргэлтэнд ороогүй, эх материал нь хадгалалтын буруугаас болж дахин сэргэхээргүй болсон зэрэг шалтгааны улмаас үрэгдэж, олон нийтэд төдийлөн мэдэгдээгүй дурсгалууд ч байна. Түүгээр ч зогсохгүй улсын томоохон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дурсгалууд ч андуу ташаа тайлбартай байгаа нь энэ талын судалгаа бүрэн бус болохыг харуулдаг юм. Ийм нөхцөлд бид түүхийн болон бусад шалтгаан, хүчин зүйлийн улмаас өөрийн улсын болон хөрш ОХУ-ын музей, хийдүүдийн сан хөмрөг, хувь хүмүүсийн гарт хадгалагдах болсон Өндөр гэгээний тиг хийцийн бурхад, урлагийн хосгүй үнэт өвийг бүртгэн тогтоож, үндэслэлтэй үнэн зөв тодорхой тайлбартайгаар нэгтгэн бүртгэж авахыг төслийн гол зорилгоо болгосон юм.

Залуучуудын нийгэм, улс төрийн ухамсар, оролцоо, бие бялдрын асуудлыг бие хүн болон нийгэмч зан сэтгэхүйтэй холбон судалж, дүн шинжилгээ хийн, төрийн, эрх зүйн орчны бодлого шийдвэрт зөвлөмж хүргүүлэн, шинэ үеийнхэний зан төлөв, хандлагын хөгжлийг тодорхойлон, өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн, нарийвчлан судлахыг зорилго болгов.

Аюулгүй байдал нь хүн төрөлхтний үйл ажиллагаагаар үүссэн аюулаас хүмүүс ба хүрээлэн буй орчны хамгаалагдсан байдлын тухай мэдлэгийн систем бөгөөд бие даасан шинжлэх ухааны салбар ухаан байх ёстой гэдэг дүгнэлтэд улс орнууд хүрч байна. Энэ ололтын үр дүнд аюулгүй байдлын янз бүрийн чиглэлийг хамарсан түвэгтэй цогц асуудал, тухайлбал “гуравдагч хөрш”-ийн бодлого, салбар дундын судалгааны сэдэв болох талаар тодорхой ойлголт бий болсон боловч олон тооны хэлэлцүүлэг, нийтлэл, судалгааны тайлан, ном бүтээлээс харахад аюулгүй байдлын ерөнхий болон үндэсний аюулгүй байдлын системийн хүрээнд дэх ерөнхий асуудлын шинжилгээ, түүний онолын загварын байгуулалт, практик зохицуулалтын тодорхой үүргийн томьёололд зааг ялгаа үүссэн байна.

Улс, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлааг бүрдүүлэгч чухал хүчин зүйлийн нэгэн болох үндэсний ой санамж, үнэт зүйлсийн мөн чанарын онолын асуудлыг тодорхойлох, төрт ёс ба монголчуудын үндэсний ой санамжийн түүхэн уламжлалыг судлах, монголчуудын үндэсний ой санамж, үнэт зүйлсийн өнөөгийн байдалд шинжилгээ хийж цаашид үндэсний ой санамж, үнэт зүйлсийг тодорхойлж үндэсний аюулгүй байдлын бэхжүүлэх асуудлыг судлахад оршино.

“Академич Чулууны Далай: Амьдрал үйлс, эрдмийн өв” грант төслийн хүрээнд их эрдэмтэн Ч.Далайн амьдрал үйлсийг намтар судлалын хүрээнд судлах, залуу хойч үед сурталчлах ажлыг зохион байгуулах нь эрдэм судлалын төдийгүй бүх шатны сургалт, соён гэгээрлийн үйл ажиллагаанд холбогдох цаг үеэ олсон ажил болсон билээ. Грант төслийн дэмжлэгтэйгээр тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдаас академич Чулууны Далайн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд түүний амьдрал үйлс, эрдэм судлалын өвийг сурталчилсан бүтээлийг нийтлүүлж, тус хүрээлэнгийн ахмад үеийн нэрт эрдэмтдийн бүтээлийн цувралын эхлэлийг тавих, эрдэмтэн судлаачид болон өргөн олны хүртээл болгохыг грант төслийн үндсэн зорилгоор тодорхойлж, үр дүндээ хүрсэн болно.

"Нэгд, өнөөгийн түүх бичлэгт гүнзгий хөндөгдөөгүй асуудлыг нэхэн судлах, хоёрт, түүхэн сургамж, орчин үед ач холбогдол бүхий сэдвийг боловсруулах, гуравт, Монголын 1921 оны хувьсгалын түүхийн судалгааны агуулга хүрээг тэлэх, эх сурвалж, мэдээллийн санг баяжуулах шинжлэх ухаан, нийгмийн хэрэгцээ шаардлагыг үндэс болгон хамтын бүтээл, архивын баримт бичгийн эмхтгэлийг туурвиж, 1921 оны Монголын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан олон улсын хурлыг зохион байгуулж олон нийтэд сурталчлах, төслийн судалгааны хүрээнд 4 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж гадаад, дотоодын сэтгүүлд нийтлүүлэн судалгааны үр дүнг танилцуулахад оршино. Эдгээр бүтээлүүд нь түүхэн үйл явдал- 1921 оны хувьсгалын 100 жилийн ойд зориулагдсан.

1. Хожуу эртний үе, дундад зуун болон орчин үеийн угсаатны шашны болон нийгмийн үйл явцын хүрээн дэх Сибирь(Алтай, Тува) болон Баруун Монголын хил орчмын нутгуудын хүн амын угсаатны нийгмийн хөгжлийн үндсэн чиг хандлагыг тодорхойлж, соѐл-түүхийн нөхцөл байдалд тодорхойлолт өгөх. 2. Анхдагч шашнууд (зороастризм, буддизм, манихейство, несторианство, ислам) дэлгэрсэн үе шатыг тодруулах, скиф-хүннүгийн, түрэг-монголын, зүүнгарын болон орчин цаг үе дэх Өмнөд Сибирийн болон Төв Азийн хил зэргэлдээ бүс нутгуудын нүүдэлчдийн ертөнцийг үзэх тогтолцооны төлөвшилд тэдгээр шашнуудын нөлөөллийг авч үзэх. 3. Хожуу эртний үе болон дундад зууны үед Төв Азийн бүс нутаг дахьугсаатны нийгмийн үйл явцын хүрээнд оршуулгын зан үйлд шинжилгээ хийсний үндсэн дээр Алтай, Тува болон Монголын нүүдэлчдийн соѐл хоорондын харилцан үйлчлэлийн онцлогийг тогтоох. 4. XIX зуунаас XXI зууны эхэн үе дэх Алтай, Тува болон Баруун Монголын хил дамнасан орон зай дахь угсаатны нийгмийн үйл явц болон төрийн бодлогын хүрээнд үнэн алдартан, ислам болон буддизмын харилцан үйлчлэлийн хийгээд хөгжлийн эрч, хөдлөл зүйг авч үзэх. 5. Сибирийн (Алтайн хязгаар, Тувагийн БНУ, Алтайн БНУ зэрэг) болон Баруун Монголын (Баян-Өлгий, Ховд болон бусад аймгууд) хилийн бүс нутгууд дахь соѐл хоорондын харилцан үйлчлэлийн онцлогийг тодорхойлдог орчин үеийн угсаатны нийгмийн болон шашны үйл явцуудад дүн шинжилгээ хийх зэрэг болно.

Монгол хэлнүүдийн бүтцийн үндсэн нэгжүүдийн (үгийн сан ба хэл зүй) тоон шинж чанарыг (бүрэн ба харьцангуй давтамжийн) 6.000.000 дээш үгтэй материалд тулгуурлан хөмрөгийн хэл шинжлэлийн аргуудаар судлахад шаардлагатай тэмдэглээт хөмрөгийг байгуулж, цаашид монгол хэлний хөмрөг байгуулалтыг хөмрөг боловсруулалтын 3А (annotation-тэмдэглэгээ, abstraction-загварчлал, analysis-задлан шинжилгээ)-ийн түвшинд хүргэхийн тулд хамгийн анхны шатны боловсруулалт болох annotation буюу тэмдэглэгээ хийж, монгол хэлний тэмдэглэгээт хөмрөгтэй болох суурийг бүрдүүлж, цаашид хиймэл оюун ухаан ашигласан төрөл бүрийн хэрэглээний программ хангамж зохиоход шаардлагатай эх хэл боловсруулалтын судалгаанд шаардагдах судалгааны эх хэрэглэгдэхүүн бүрдүүлэхэд оршино.

Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаанд геополитик, аюулгүй байдал, улс төр, үзэл суртлын хүчин зүйлс маш хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн бөгөөд Оросын зүгээс Монгол дахь улс төр, хувь хүний сэтгэлгээ, хэл, соёл, шинжлэх ухаан, урлаг, утга зохиол, боловсрол, дипломат хамтын ажиллагааны хөгжилд үзүүлсэн нөлөөг “зөөлөн хүч”-ний үзэл баримтлалын үүднээс харилцааны түүхэн уламжлалд тулгуурлан бүрэн судлах нь тус ажлын гол зорилго оршино.

Ойрад монголчуудын дүрслэн чимэглэх соёлын судалгааг өмнөх судлаачдын уламжлалт судалгаанаас арай өөр, арга бигийн ухааны үүднээс, утга илэрхийлэн бүтээх зарчмуудыг уламжилж ирсэн талаас нь анхлан судлах, судалгаан дээрээ тулгуурлан гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэх, илтгэл хэлэлцүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын боловсролд тулгуур хэрэглэгдэхүүн болгон нэг сэдэвт бүтээл туурвин нийгмийн хэрэглээнд оруулах болно.

Евразийн интеграцийн хүрээнд олон улсын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бий болгохын тулд хоёр орны нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжилд тулгарч буй асуудлуудыг тодруулахад оршино.

Судалгаа