Хайлтын үр дүн

585 илэрц олдлоо.

/ 2020 он

“2010 оноос хойш батлагдсан аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж цаашид авах арга хэмжээний санал, боловсруулан БХБЯ болон орон нутагт хүргүүлэх” ажлын хүрээнд судалгааг /2020 оны эхний хагас жилийн байдлаар/ хийж үнэлэлт дүгнэлт хийсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээлт гэх ойлголт Монгол Улсад шинэ тутам төдийгүй, бодлогын баримт бичиг, болон бусад хэрэглээнд төрөл бүрээр ашиглагдаж байна. Нөхөн сэргээлт/сэргээн засал гэх ойлголт нь эмнэлгийн нөхөн сэргээлт (medical rehabilitation), мэргэжлийн нөхөн сэргээлт (vocational rehabilitation), хөдөлмөрийн нөхөн сэргээлт (labor rehabilitation), сэтгэлзүйн нөхөн сэргээлт (psychological rehabilitation), нийгмийн нөхөн сэргээлт (social rehabilitation) гэх мэт ойлголтыг хамруулсан өргөн ойлголт бөгөөд эдгээр ойлголтыг тодорхойлох, ялгаж салгах хэрэгцээ шаардлага үүсэж байна. Энэхүү судалгааны хүрээнд, эдгээр ойлголтыг тус бүрд нь тодруулахын зэрэгцээ, мэргэжлийн нөхөн сэргээлт гэх ойлголтод илүү төвлөрөн судалсан болно.

Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2020 оны “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 1 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд цахим сургалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн платформыг хөгжүүлэх, цахим сургалтын хөтөлбөрийг боловсруулж цахим агуулга, хичээлийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүх насны иргэдийн насан туршийн суралцахуйг дэмжих, тэгш хамран сургах боломж нөхцөлийг бүрдүүлэх, багш бүрийг компьютержуулэх, “Ухаалаг сургууль”, “Ухаалаг анги” төсөл хэрэгжүүлэх, бүх шатны боловсролын байгууллагыг мэдээллийн технологийн дэд бүтэц, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, багшийг мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан сургалт явуулах арга зүйд сургах, багшийн үндсэн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж багш бэлтгэх сургуулийн хөтөлбөрт цахим боловсролын агуулга түлхүү оруулах, мэдээлэл, харилцаа холбоо технологийн өндөр ур чадвартай боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, салбарын үйлчилгээг цахимжуулах зэрэг зорилт, чиглэлүүд тусгагдсан.

Энэхүү судалгааны урьдач нөхцөл нь 2014-2017 онд хэрэгжүүлсэн “Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн шалгуур, үзүүлэлтийг тодорхойлох технологийг сургалтын практикт нэвтрүүлэх нь” сэдэвт судалгаа байсан бөгөөд бид эдгээр судалгаагаар Монголын хүүхэд, залуучуудын цогц хөгжлийн онцлогийг тогтоох зорилготой байв. Бусад улс орнуудын туршлагаас харахад хүүхэд, залуучуудын хөгжлийн онцлогийг тогтоохдоо давтан судалгааны үр дүнд авч үзэн, энэ чиглэлийн судалгааг тасралтгүй хийдэг байна. Иймээс бид Монголын хүүхэд, залуучуудын хөгжлийн онцлогийг тогтоох судалгааг 4 жилийн зайтай 3 удаа хийх зорилгыг тавьж, уг судалгааны гарааг 2014 онд эхэлж, 2 дугаар шатны судалгааг БШУЯ-ны захиалгаар, ШУТС-ийн санхүүжилтээр 2019-2021 онд хэрэгжүүлж байна.

Судалгаагаар аймгийн хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны буюу 2021-2023 оны эрэлт, нийлүүлэлтийн тоо хэмжээ, гарч болох чанарын өөрчлөлтийн талаарх мэдээллийг нэгтгэж, дүгнэлт, зөвлөмж гарган, боловсрол, сургалтын болон хөдөлмөр эрхлэлтийн салбарын бодлого боловсруулагчид, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн мэдээллийн хэрэгцээнд нийлүүлж байна.

Энэхүү судалгааны урьдач нөхцөл нь 2014-2017 онд хэрэгжүүлсэн “Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн шалгуур, үзүүлэлтийг тодорхойлох технологийг сургалтын практикт нэвтрүүлэх нь” сэдэвт судалгаа байсан бөгөөд бид эдгээр судалгаагаар Монголын хүүхэд, залуучуудын цогц хөгжлийн онцлогийг тогтоох зорилготой байв. Бусад улс орнуудын туршлагаас харахад хүүхэд, залуучуудын хөгжлийн онцлогийг тогтоохдоо давтан судалгааны үр дүнд авч үзэн, энэ чиглэлийн судалгааг тасралтгүй хийдэг байна. Иймээс бид Монголын хүүхэд, залуучуудын хөгжлийн онцлогийг тогтоох судалгааг 4 жилийн зайтай 3 удаа хийх зорилгыг тавьж, уг судалгааны гарааг 2014 онд эхэлж, 2 дугаар шатны судалгааг БШУЯ-ны захиалгаар, ШУТС-ийн санхүүжилтээр 2019-2021 онд хэрэгжүүлж байна.

Хөвсгөл аймгийн хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд засаг захиргааны бүх нэгжийн түвшинд хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой мэдээлэл хэрэгцээтэй болсон өнөө үед Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтийг аймгийн түвшинд тооцож, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх хэрэгцээ шаардлага өдөр тутамд тулгарч байгаа нь энэхүү судалгааг хийж гүйцэтгэх үндэслэл болсон.

хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд тэгш хамруулах талаарх сургуулийн орчны ойлголт, хандлага, суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад тулгамдаж буй саад бэрхшээл, сургуулийн орчны дэд бүтэц, хүртээмж, сургалтын хэрэглэгдэхүүний нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлох зорилгоор 2022.03.01- 2022.03.10-ны өдрийн хугацаанд Улаанбаатар хотын БЗД-ийн нутаг дэвсгэр дээрх ерөнхий боловсролын 10 сургуулийн түвшинд тандалт судалгааг хийж үр дүнг 2022.03.11-2022.03.28-ны хооронд дүгнэж, санал зөвлөмжийг боловсруулж ажиллалаа.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд Ковид-19 коронавирус болон цар тахлын эсрэг төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааг ЖДҮҮЭ-ээс түүврийн арга ашиглаж гүйцэтгэв.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын зорилго нь 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад чиглэсэн.

Энэхүү судалгааны ач холбогдол нь нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд шинэчлэл хийж, гэр бүлд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүдийг бэлэнчлэх бус өөрсдийн нөөц чадавхид тулгуурлан хөгжүүлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих төрийн бодлого, үйлчилгээ хэрэгээтэй байгааг тодорхойлсон юм.

Соёлын яам / 2021 он

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн тандан судалгаа

Сүхбаатар аймгийн 2021-2025 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтын боловсролын чиглэлийг оновчтой болгох зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ

Төв аймгийн хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацаа /2022-2024 он/-ны ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг салбар, ажил мэргэжлээр тодорхойлж, боловсролын ба хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг мэдээллээр хангахад оршино.

Судалгаа