Хайлтын үр дүн
1 илэрц олдлоо.
Шинжлэх ухаан, технологийн сан / 2019 он
Өндөр гэгээний урласан хосгүй үнэт өвийг ШУА-ийн хүрээлэн, их, дээд сургуулийн мэргэжлийн судлаачид бүртгэх, цуглуулах, улмаар улсын хамгаалалтад авч музейн сан хөмрөгт хадгалах, дэлгэн сурталчлах үйл ажиллагаа Монгол улсад өнгөрсөн зууны дунд үеэс эрчимтэй эхэлсэн билээ. Тийн боловч өнөө хэр нь эрдэм шинжилгээний эргэлтэнд ороогүй, эх материал нь хадгалалтын буруугаас болж дахин сэргэхээргүй болсон зэрэг шалтгааны улмаас үрэгдэж, олон нийтэд төдийлөн мэдэгдээгүй дурсгалууд ч байна. Түүгээр ч зогсохгүй улсын томоохон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дурсгалууд ч андуу ташаа тайлбартай байгаа нь энэ талын судалгаа бүрэн бус болохыг харуулдаг юм. Ийм нөхцөлд бид түүхийн болон бусад шалтгаан, хүчин зүйлийн улмаас өөрийн улсын болон хөрш ОХУ-ын музей, хийдүүдийн сан хөмрөг, хувь хүмүүсийн гарт хадгалагдах болсон Өндөр гэгээний тиг хийцийн бурхад, урлагийн хосгүй үнэт өвийг бүртгэн тогтоож, үндэслэлтэй үнэн зөв тодорхой тайлбартайгаар нэгтгэн бүртгэж авахыг төслийн гол зорилгоо болгосон юм.