245
Өндөр гэгээний тиг хийцийн урлаг соёлын өвийг судлах, Монгол, Оросын музей, олон нийтийн болон хувь хүмүүсийн гар дээрх цуглуулгын мэдээллийн сан бүрдүүлэх, бүртгэх аргачлал боловсруулах нь
Судалгааны тайлбар: Өндөр гэгээний урласан хосгүй үнэт өвийг ШУА-ийн хүрээлэн, их, дээд сургуулийн мэргэжлийн судлаачид бүртгэх, цуглуулах, улмаар улсын хамгаалалтад авч музейн сан хөмрөгт хадгалах, дэлгэн сурталчлах үйл ажиллагаа Монгол улсад өнгөрсөн зууны дунд үеэс эрчимтэй эхэлсэн билээ. Тийн боловч өнөө хэр нь эрдэм шинжилгээний эргэлтэнд ороогүй, эх материал нь хадгалалтын буруугаас болж дахин сэргэхээргүй болсон зэрэг шалтгааны улмаас үрэгдэж, олон нийтэд төдийлөн мэдэгдээгүй дурсгалууд ч байна. Түүгээр ч зогсохгүй улсын томоохон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дурсгалууд ч андуу ташаа тайлбартай байгаа нь энэ талын судалгаа бүрэн бус болохыг харуулдаг юм. Ийм нөхцөлд бид түүхийн болон бусад шалтгаан, хүчин зүйлийн улмаас өөрийн улсын болон хөрш ОХУ-ын музей, хийдүүдийн сан хөмрөг, хувь хүмүүсийн гарт хадгалагдах болсон Өндөр гэгээний тиг хийцийн бурхад, урлагийн хосгүй үнэт өвийг бүртгэн тогтоож, үндэслэлтэй үнэн зөв тодорхой тайлбартайгаар нэгтгэн бүртгэж авахыг төслийн гол зорилгоо болгосон юм.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 455
- Татсан тоо
- 103
- Файлын хэмжээ
- 11.99 MB
- Оруулсан огноо
- 2024.04.25
- Судалгаа хийгдсэн он
- 2019 он
- Судалгааны арга зүй
- Хамтарсан төсөл
- Судалгааны салбар
- Нийгэм судлал
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Бурхан шашин соёл судлалын хүрээлэн
- Захиалагч байгууллага
-
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.