Хайлтын үр дүн

3 илэрц олдлоо.

Монгол орны эрс тэс уур амьсгал болон харилцан адилгүй ландшафт-газар зүйн нөхцөлд дэх талхлагдсан бэлчээрийг зайнаас тандан судлах, хуурай хээрийн бүсэд орших Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн нутагт талхлагдсан бэлчээрийг хашиж хамгаалах, үндсэн аргаар нөхөн сэргээх, тэжээлийн олон наст үетэн, буурцагтны овгийн сортуудыг тариалах зорилго тавив.

Монгол орны хөрсний органик нүүрстөрөгчийн нийт хэмжээ, органикийн задралын эрчим, нүүрстөрөгчийн ялгарал, өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, хөрсний органик нүүрстөрөгчийн алдралыг багасгахад чиглэсэн бодлого, шинжлэх ухааны үндэслэл боловсруулах зорилготой.

/ 2018 он

Монгол орны хуурай бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрчимжихийн хирээр байгалийн нөөцийн ашиглалт ялангуяа усны нөөцийн хомсдол хязгаарлах хүчин зүйл болж олон мянган жилээр тэжээгдэж хуримтлагдсан бага хэмжээний ордуудыг экологийн хязгаараас хэтрүүлэн ашиглах болж байгаа нь байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтэд төдийлэн зохицохгүй болж байна. Өмнөд говийн бүс ашигт малтмалын арвин нөөцтэй боловч унд ахуй, үйлдвэрлэлийн усны хэрэглээг хангах боломж хязгаарлагдаж улсын эдийн засгийн хөгжлийг тэтгэх шаардага, байгаль орчныг хамгаалах, бүсийн экосистемийг хамгаалахтай холбогдуулан БОАЖЯ боломж эрэлхийлж энэхүү “Усны нөөцийг хуримтлуулах, нэмэгдүүлэх, газрын доорх усны ордыг зориудаар арвижуулах судалгаа” ШУТТ санаачлан дэвшүүлсэн байна. БСШУ-ы Яамны зарласан төслийн шалгаруулалтад ХААИС-ийн багш нарын /Мөнхтуяа/ баг, манай хүрээлэнгийн Усны Нөөц Ус Ашиглалтын Салбар гэсэн хоёр баг орж манай хүрээлэнгээр гүйцэтгүүлэх шийдвэр гарсан байдаг. Газрын доорх усыг зориудаар арвижуулах арга манай оронд төдийлэн нэвтрээгүй, магадгүй шаардлага тулгараагүй байсан болохоор Говийн бүсийн уул уурхайн үйлдвэрлэийн усан хангамжийн бэрхшээлтэй тулмагц үер борооны усыг боож газрын хэвлийн усыг нэмэгдүүлэх, усны нөөцтэй зарим хотгороос ус шилжүүлэх хүртэл санал гаргаж, хэрэгжүүлэх боломжийг мэргэжлийн байгууллага руу хандаж шинжлэх ухааны үндэслэл, аргачлал зөвлөмж боловсруулж өгөхийг хүсдэг болжээ. Хөгжингүй улс орнууд зориудын арвижуулалт, тэжээмжээр ихээхэн ажиллаж энэ асуудлаар эхлэх гэж байгаа Манай улсад чиг зааж байгаа юм. Монгол орны байгаль цаг уурын өгөгдөл юу билээ, түүнд зохицох тийм арга, технологийг бид нутагшуулах шаардлагатай байгаа юм. Мөн манай оронд энэ чиглэлээр юу хийж ямар үр дүнд хүрсэн бол гэдэг асуулт гарна. Бид байгалийн усны эргэлтийн үйл явцын хүрээнд юуны өмнө борооны ус хуримтлуулан том, бага хотгоруудын газар доорх усыг арвижуулдаг байгалын үйл явцыг мэднэ. Харин туршилт хийсэн үндэслэлтэй мэдээлэл хуримтлагдаагүй байна.

Судалгаа