Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд дунджаар 2,000,000-3,000,000 сая орчим зөрчил үйлдэгдэн эрх бүхий байгууллагаас шийтгэгдэж байгаа хэдий ч жил ирэх тусам үйлдэгдэх зөрчлийн тоо буурахгүйгээр барахгүй ихсэх хандлагатай байна. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл болон архидан согтуурах, мансуурахтай холбоотой зөрчил ихэсч байгаа нь анхаарал татаж байна. Зөрчилд оногдуулж буй шийтгэлийн онцгой төрөл болох баривчлах шийтгэл нь хүний чөлөөтэй зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлан хуулиар эрх олгогдсон баривчлах байранд хориж буй төрийн албадлагын арга хэмжээ юм. Зөрчил дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, засч хүмүүжүүлэх үйл хэрэгт 2014 оноос хойш зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг явуулж ирсэнээс хойш нилээдгүй хугацаа өнгөрчээ. Бидний судалгааны ажлын үндсэн зорилго нь баривчлах шийтгэл эдэлж буй этгээдэд явуулж буй зан үйлд нөлөөлөх албадан сургалтын агуулга, хэлбэр, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийг судлан, улмаар тухайн шийтгэлийн үр нөлөөнд дүн шинжилгээ хийхэд чиглэсэн.