427
ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ АЛБАДАН СУРГАЛТЫН ҮР НӨЛӨӨНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
Судалгааны тайлбар: Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд дунджаар 2,000,000-3,000,000 сая орчим зөрчил үйлдэгдэн эрх бүхий байгууллагаас шийтгэгдэж байгаа хэдий ч жил ирэх тусам үйлдэгдэх зөрчлийн тоо буурахгүйгээр барахгүй ихсэх хандлагатай байна. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл болон архидан согтуурах, мансуурахтай холбоотой зөрчил ихэсч байгаа нь анхаарал татаж байна. Зөрчилд оногдуулж буй шийтгэлийн онцгой төрөл болох баривчлах шийтгэл нь хүний чөлөөтэй зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлан хуулиар эрх олгогдсон баривчлах байранд хориж буй төрийн албадлагын арга хэмжээ юм. Зөрчил дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, засч хүмүүжүүлэх үйл хэрэгт 2014 оноос хойш зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг явуулж ирсэнээс хойш нилээдгүй хугацаа өнгөрчээ. Бидний судалгааны ажлын үндсэн зорилго нь баривчлах шийтгэл эдэлж буй этгээдэд явуулж буй зан үйлд нөлөөлөх албадан сургалтын агуулга, хэлбэр, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийг судлан, улмаар тухайн шийтгэлийн үр нөлөөнд дүн шинжилгээ хийхэд чиглэсэн.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 1.7K
- Татсан тоо
- 440
- Файлын хэмжээ
- 1.30 MB
- Оруулсан огноо
- 2023.04.10
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны арга зүй
- Судалгааны ажлыг явуулахад нийгмийн шинжлэх ухааны нийтлэг судалгааны арга болох диалектикийн аргыг иш үндэс болгон түүхчлэх, харьцуулах, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, анкетын болон ярилцлагын аргыг ашигласан болно.
- Судалгааны салбар
- Хууль
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- ДХИС-н Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв
- Захиалагч байгууллага
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар otgontugs.o@cd.gov.mn Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
- Судалгааны баг
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн доктор /Ph.D/, дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд хурандаа М.Хүрэлбат