Сүүлийн 20 жилийн хугацаанд монгол хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөн хүн амын нүүдэл, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ хоол хүнсний нэр төрөл, бүтэц өөрчлөгдөж байгаатай холбоотой бодисын солилцооны эмгэг нэмэгдэх хандлагатай болсон. Олон хүчин зүйлийн нөлөөгөөр бөөр шээсний замд чулуу үүсдэг байна. Мөн 2008-2009 онд УАТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн 21% бөөр шээсний замын чулуу оноштой эмчилгээ хийлгэж байсан бол 2019 оны байдлаар 41% болсон байна. Насны бүтцээр нь үзэхэд 90% нь хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүс байжээ. 2011 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд бөөр, шээсний замын чулуугаар давамгай өвчилж байсан. Арван жилийн өмнө бүс нутгаар нь судалж үзэхэд 58,1% Улаанбаатар хот, 25,6% Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уул зэрэг хүн амын төвлөрөлтэй орон нутагт илүү тохиолдож байна. Бөөр шээсний замд чулуутай гэж оношлогдсон хүмүүсийн 85% нь мэс засал эмчилгээ хийлгэдэг бөгөөд дурангийн хагалгааны эзлэх хувь 2012 онд 78%, 2017 онд 88%, 2020 онд 96% болж өссөн байна