Хайлтын үр дүн

7 илэрц олдлоо.

Тал хээр, говийн бүсийн хөрсний диелектрик орчны шинж чанарыг тодорхойлох, тодорхойлсон орчинд гүний усыг илрүүлэх георадарын систем болон түүнийн тогтвортой ажиллагааг хангах боломж бүхий нисгэгчгүй нисэх аппаратын техникийн шийдлүүдийг боловсруулж турших.

Төслийн зорилго нь соронзон долгионы хамгаалалт болон био-анагаах ухаанд хэрэглэгдэх феррит функциональ системийн бүтцийн болон соронзон шинж чанарын судалгааг гүйцэтгэх явдал юм.

Энэхүү сэдэвт ажлын хүрээ нь судалгааны хоёр чиглэлийг хамрах бөгөөд үүнд: Хүнд мезонуудын бүтэц, физик шинж чанарын загварчлал, задралын сувгуудын тооцоо, улмаар Стандарт онолын өргөтгөлүүдийн нөлөөлөх боломжыг судлах Цахилгаан сул фазын хувиргалтад Хигсийн харилцан үйлчлэлийг өөрлөлтөөс үүсэх нөлөө, гравитацийн долгион зэрэг үр дагаваруудыг урьдчилан таамаглах, Хигсээр явагдах инфляцын үр дүнд үүсэх гравитацын долгионы энергийн спектрийн онолын тооцоог гүйцэтгэж, үр дүнгээ хиймэл дагуулын болон газар дээр суурилсан ажиглалт болон туршилтын үр дүнтэй харьцуулан судлах

Кластер анализ бол амьтан ба ургамлын ангилал, Биологи, амьтан судлалын салбарт чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Чарльз Дарвины Эволюцийн онолын үндэс болсон. Мөн ангилал нь бусад шинжлэх ухааны салбаруудын онолын хөгжилд голлох үүргийг гүйцэтгэсэн байдаг. Тиймээс бид кластерчлалын анализын аргыг ашиглан их энергийн туршилтын өгөгдөлд анализ хийх мөн боловсролын салбарт буюу суралцагчдын дүнгийн мэдээллийг боловсруулахад ашиглах зорилготой

Тус судалгааны ажлаар өнгө судлалын технологиудыг хэрэглээнд нэвтрүүлэх, тэр дундаа соёлын биет өвийг хадгалж хамгаалахад өнгөний технологиудыг ашиглах зорилготой бөгөөд энэхүү суурь судалгааны төслөөр боловсруулсан арга зүйн судалгааг соёлын биет өвийн нарийвчилсан судлагаанд нэвтрүүлэх юм.

Өнгөн хөрсний хүнд элементийн бохирдлын үнэлгээг цогц явуулах, олон улсад орчин үед түгээмэл хэрэглэгдэж буй атомын спектроскопи, олон хэмжээст ба геостатистикийн, экологи-геохимийн аргазүй, аргачлалыг нэвтрүүлэх, хөрсний хүнд элементийн бохирдлын мониторингийн систем бий болгох зорилготой.

Тооцоолох хэл шинжлэлд өргөн хэрэглэгдэж буй үг зүйн загварыг судалж, монгол хэлний хэл шинжлэлд хэрхэн хэрэглэж болохыг харуулах энэхүү сул орон зайг бага ч болсон нөхөж монгол хэлийг цахим орчинд боловсруулахад зориулсан онол арга зүй, практик арга аргачлалыг боловсруулах. Цахим орчинд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор монгол хэл, кирилл болон монгол бичгийг компьютерээр боловсруулах чиглэлд олон судалгаа шинжилгээ хийх, холбогдох программ хангамж хөгжүүлэхэд шаардагдах онолын судалгаа хийж гүйцэтгэх, зарим нэгэн программ хангамж боловсруулж турших, хэрэглээг нэмэгдүүлэх, тэдгээрийг цахим орчинд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулах. Мэдээллийн технологийн хөгжлийн шинэ чиг хандлага болж буй “машин сургалт”-ын төрөл бүрийн технологи, арга зүйг монгол хэлний цахим боловсруулалтанд ашиглаж компьютер хэл шинжлэлийн судалгааныхаа үр дүнг сайжруулан холбогдох туршилтыг хийж гүйцэтгэх.

Судалгаа