Монгол Улсын эрх зүйн хүрээнд “шинэ төрлийн” гэж тооцогдох гэмт хэрэг, тухайлбал хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэг; өнөөгийн байдлаар Монгол Улсад бүртгэгдээгүй ч олон улсын хэмжээнд онц ноцтой аюул учруулдаг гэмт хэргүүд болох иргэний нисэхийн харилцаа, агаарын хөлөг, олон улсын нисэх буудлын аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг; хүрээгээ тэлж улам өсөн нэмэгдэж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргүүдтэй тэмцэх хүрээний олон улсын гэрээнүүдийг тус тус сонгон судалж, гэмт хэргийн тодорхойлолт, үндсэн шинж, эрүүгийн хариуцлагатай холбоотой хэм хэмжээг түүвэрлэн, Монгол Улсын Эрүүгийн хуульд тусгасан байдлыг тодруулж, нийцлийг дүгнэн, цаашид тус хуулийг боловсронгуй болгох чиглэлээр санал, зөвлөмж дэвшүүлснээрээ суурь ач холбогдол оршино. Ингэснээр Эрүүгийн хууль ба Монгол Улсын олон улсын гэрээний нийцлийг сайжруулж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ эрх зүйн хүрээнд биелүүлэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.