Хайлтын үр дүн

61 илэрц олдлоо.

Прокурорын хараат бус байдлын талаарх энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын прокурорын байгууллагын бие даасан байдал ба түүнд хамаарах хүчин зүйл, Монгол Улсын Ерөнхий Прокурорын статусын талаар судалсан болно.

Цаазаар авах ялыг халахтай холбоотой олон улсын эрх зүйн зохицуулалт, гадаад орнуудын чиг хандлага, Монгол Улсын эрх зүйн хүрээний зарим асуудлыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг тодруулах ажлын хэрэгцээнд зориулж лавлагаа мэдээлэл, санал, зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэхэд энэхүү судалгааны зорилго оршино.

Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн хүрээнд бусад шинжлэх ухааны түүвэрлэн авсан нэр томьёог судалж шинжлэх ухааны үндэслэлтэй, практик ач холбогдолтой нэр томьёоны тайлбарыг бий болгоход оршино.

Уг судалгааны хүрээнд “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар авч үзнэ. Юуны өмнө судалгааны сэдвийн хүрээнд Монгол Улсын холбогдох эрүүгийн хууль тогтоомжид байгаа эрх зүйн зохицуулалтыг шинжлэн судлах шаардлагатай. ЭХХШтХ-н 17-р бүлэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэх ойлголтыг хуульчилсан. Энэ ажиллагаа нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан үеэс хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл процессын чухам аль хэсэгт хамаарахыг хуулийн зүйл, заалтаас нягталж үзэхэд мөрдөн байцаалтын үеэс эхлэхээр байна. Ердийн журам болон хялбаршуулсан журмын процесс үе шатыг харьцуулбал хэрэг бүртгэлтийн шатанд ялгамжгүй байна (ЭХХШтХ 30.1). Харин мөрдөн шалгах ажиллагааны үеэс ялгаатай зохицуулагдаж байна. ХЖХХША-г ердийн журамтай процессын хувьд харьцуулахад мөрдөн байцаалтын үеэс эхэлнэ.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3.5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх” гэж заасны дагуу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ /Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зохицуулалт/” сэдэвт судалгааг хийж гүйцэтгэн ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Тус судалгаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаварын талаар судлан дүгнэлт, зөвлөмжийг өгсөн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг ийнхүү судлахдаа хүний хөдөлмөрлөх эрхтэй холбон судалснаас гадна түүнийг авах үндэслэл, шаардлага, суллах нөхцөл байдал болон сунгах талаар асуудлыг авч үзсэн.

Монгол Улсын эрх зүйн хүрээнд “шинэ төрлийн” гэж тооцогдох гэмт хэрэг, тухайлбал хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэг; өнөөгийн байдлаар Монгол Улсад бүртгэгдээгүй ч олон улсын хэмжээнд онц ноцтой аюул учруулдаг гэмт хэргүүд болох иргэний нисэхийн харилцаа, агаарын хөлөг, олон улсын нисэх буудлын аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг; хүрээгээ тэлж улам өсөн нэмэгдэж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргүүдтэй тэмцэх хүрээний олон улсын гэрээнүүдийг тус тус сонгон судалж, гэмт хэргийн тодорхойлолт, үндсэн шинж, эрүүгийн хариуцлагатай холбоотой хэм хэмжээг түүвэрлэн, Монгол Улсын Эрүүгийн хуульд тусгасан байдлыг тодруулж, нийцлийг дүгнэн, цаашид тус хуулийг боловсронгуй болгох чиглэлээр санал, зөвлөмж дэвшүүлснээрээ суурь ач холбогдол оршино. Ингэснээр Эрүүгийн хууль ба Монгол Улсын олон улсын гэрээний нийцлийг сайжруулж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ эрх зүйн хүрээнд биелүүлэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.

Энэхүү судалгааны зорилго нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд тусгасан аутентик тайлбар, түүний ач холбогдол, онцлог, онолын ойлголт, эл ойлголтын түүхэн уламжлал, гадаадын зарим орны туршлагыг харьцуулан судлах, тус зохицуулалтыг практикт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, эрх зүйн хийдэл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэн, цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулахад оршино.

Судалгаа