Хайлтын үр дүн

61 илэрц олдлоо.

Тус судалгаагаар гадаад орнуудын татварын маргаан хянан шийдвэрлэх тогтолцооны төрөл, үе шат, онцлогийг судалж, өөрийн орны тогтолцоотой харьцуулан аль тогтолцоонд татварын маргааныг хурдан шуурхай, үр дүнтэй шийдвэрлэдэг болохыг судаллаа.

Олон нийтийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай хуулийн төслийн хэрэгжилттэй холбогдон гарах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын зардлыг нэмэлт өөрчлөлт орсон орсон зүйл заалт тус бүрээр тооцон боловсруулсан. Өөрөөр хэлбэл хуулийн төсөлд одоогийн мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн төсөлд хэвээр туссан, иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад нэмэлтээр зардлын нөлөөлөл үзүүлэхгүй зүйл заалтыг одоогийн батлагдсан орон тоо, төсөв, зардалд нөлөөлөхгүй гэж үзсэн.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3.11 дэх хэсэгт тусгасан “”Жагсаал, цуглааны хийх журмын тухай хууль”-ийн төсөлд үр нөлөөний үнэлгээ хийх” арга хэмжээний хүрээнд ““Олон нийтийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай /шинэчилсэн найруулга/” хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх судалгааны тайлан”-г гүйцэтгэн ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Тус судалгаагаар “Олон нийтийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай /шинэчилсэн найруулга/” хуулийн төсөлд дүн шинжилгээ хийсэн. Уг дүн шинжилгээнд “Олон нийтийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай” гэх хуулийн нэрийн тухай болон жагсаал, цуглаан хийх эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, олон улсын байгууллагын зөвлөмжид нийцүүлэх асуудал, хуулийн төслийн хийдэл, зөрчил, давхардлын талаар судалж дүгнэлт, зөвлөмжийг өгсөн.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн холбогдох зохицуулалттай холбогдуулан жагсаал, цуглаан хийх эрхийн онолын ойлголтыг судлах, гадаадын зарим улсын хууль тогтоомжид иргэний тайван жагсаал, цуглаан хийх улс төрийн эрхийг хэрхэн хангаж, хууль тогтоомжид тусгасан туршлагыг судалж, дотоодын эрх зүйн зохицуулалттай харьцуулан дүгнэж, тус хуулийн төслийг сайжруулахад санал, зөвлөмж боловсруулахад оршино.

Бидний судалгаа нь зөвхөн улсын нийслэлд хамаарах бөгөөд холбооны муж, өөртөө засах орон, бүс нутаг болон бусад дэд нэгжүүдийн нийслэлд хамаарахгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь улс орнуудын нийслэл хотын статусын талаар судалж байхад ялангуяа холбооны зарим улсуудын хувьд нийслэл нь зөвхөн тухайн улсын төв (газар нутаг болон бусад байдлаар) биш тухайн муж улс нь тус тусын нийслэлтэй байдаг гэж хууль зүй болон улс төрийн үүднээс тайлбарладаг байна. Гэхдээ бидний судалгаа нь зөвхөн улсынх нь хувьд тодорхойлогддог нийслэлтэй холбоотой асуудал юм. Мөн энэхүү судалгааг нийслэлийн статус, бэлгэ тэмдэг, төрөл, хэлбэр, чиг үүрэг, чиг үүргээ хэрэгжүүлэхэд засгийн газартай хамтран ажиллаж буй байдал, болон төрөөс олгож буй дэмжлэг, эцэст нь удирдлагын тогтолцоо зэргийн хүрээнд судалсан болно

Хилийн боомтын нэгдсэн захиргаа, удирдлага, чиг үүргийн талаар судалж, олон улсын хандлага, зарим улсын туршлагыг тодруулахад энэхүү судалгааны зорилго оршино.

Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийн хязгаарлалт түүний эрх зүйн зохицуулалтыг тодорхойлж, хүний эрх зөрчигдөх явдлаас урьдчилан сэргийлэх, таслах зогсоох хүрээнд хийгдэж буй цахим орчин дахь мэдээлэлд хяналт тавих тогтолцоо, бусад улсын сайн туршлагыг тодруулж, оновчтой зохицуулалтыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход чиглэнэ.

Гэр бүлийн харилцаанаас үүссэн зарим төрлийн иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн практикт дүн шинжилгээ хийх замаар тулгамдаж буй зарим асуудлыг тодруулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино.

Энэхүү судалгааны хүрээнд гэм хор учруулснаас үүсэх үүргийн ойлголт, онолын үндэслэлийг эх газрын болон англи-америкийн эрх зүйн бүлийн орнуудад хөгжиж ирсэн үзэл санаагаар тодорхойлох; Монгол Улсын Иргэний хуульд заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий болон тусгай зохицуулалтад дүн шинжилгээ хийх; эрх зүйн тогтолцоо, соёл, сэтгэлгээ ойролцоо гаднын зарим улсын гэм хорын эрх зүйн ерөнхий болон тусгай зохицуулалтыг судлах болно.

Хувь хүний дампуурлын эрх зүйн зохицуулалтын түүхэн хөгжил, олон улсын чиг хандлагыг тандан, зарим улсын туршлагыг судалж, онцлогийг тодруулах замаар Монгол Улсад хувь хүний төлбөрийн чадваргүйдлийг эрх зүйгээр зохицуулах хэрэгцээ, шаардлагыг тандан судлах ажилд дэмжлэг үзүүлэх дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны зорилго оршино.

Манай улсад хуулийн этгээдийг ашгийн төлөө болон ашгийн төлөө бус гэж ангилдаг хэдий ч бусад байгууллага (хуулийн этгээдийн эрхгүй байгууллага)-ыг төрөлжүүлсэн зохицуулалт байхгүй юм. Иймд ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хуулийн этгээдийн ашгийн бус тодорхой төрлүүдээс ялгаж ойлгох шаардлагатай юм. Уг харьцуулсан лавлагааны хүрээнд байгууллагыг (хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй байгууллага) ямар шалгуураар ангилж буйг тодруулсны үндсэн дээр ашгийн төлөө болон ашгийн төлөө бус байгууллагын ялгаатай шинжийг эрх зүйн бүлээр нь ялган тодорхойлохыг зорьлоо.

Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Улаанбаатар ба дагуул хот” есдүгээр бүлгийн хүн төвтэй хот, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжил, хотын сайн засаглал гэх 4 үндсэн зорилтыг үндэслэн Бодлогын судалгаа, шинжилгээний төв нь “Хотын хөгжлийн индекс”-ийг 4 бүлэг 86 индекс үзүүлэлттэйгээр судлан боловсруулж байна. Тус индекс нь хотын цаашдын хөгжил, нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг зөв системтэй болгох замаар нийслэл хотын өмнө тулгамдаад буй авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, цэвэр усны хүртээмжгүй байдал, хэт төвлөрөл, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд дэвшил гаргах ач холбогдолтой юм. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Бодлогын судалгаа, шинжилгээний төв”- ийн захиалгаар “Хотын хөгжлийн индекс”-ийн үзүүлэлтэд хамаарах эрх зүйн зохицуулалтын судалгааг хийж гүйцэтгэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг судалж, тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлох замаар Иргэний хуульд тусгасан хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын талаарх эрх зүйн зохицуулалтад үнэлгээ хийхийг зорилоо. Үүний тулд сууц өмчлөгчдийн холбоо, ойн нөхөрлөлийн эрх зүйн байдлыг тодруулж, практикт ямар эрх, үүрэг эдэлж эрх зүйн харилцаанд оролцож байгаад дүн шинжилгээ хийх юм.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд эрүү, иргэн, захиргааны хэрэгт хийх шинжилгээний зарим онцлог төрлүүдийг нарийвчлан тусгаагүй бөгөөд нийгмийн хөгжлийг даган инженер техник, байгаль экологи, цахим төхөөрөмж гэх мэт шинжилгээний бусад төрлүүдийг хэрхэн хийх тухай зохицуулалтыг тусгах шаардлага тулгарч байна. Үүнээс гадна дээрх төрлийн шинжилгээг хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, дэд бүтэц, хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх нь тулгамдсан асуудал хэвээр байна. Иймд энэхүү судалгаагаар дээр дурдсан зарим асуудлын талаар судалж, үнэлгээг хийсэн болно.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөлд зориулан боловсруулсан “Шүүх шинжилгээ” харьцуулсан судалгааны ажлын хүрээнд forensic science буюу шүүх шинжилгээ зүй болон police science буюу цагдаагийн шинжлэх ухаан гэсэн ойлголтыг тодорхойлох,шүүх шинжилгээний байгууллагын түүхэн хөгжил,бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлага болон мэргэжлийн шинжээчдийн эрх зүйн байдлыг хэрхэн зохицуулсан байдаг тухайд Монгол, Унгар, Солонгос, Эстони, Австрали улсын туршлага судлах, харьцуулан дүгнэх зорилгоор хийсэн судалгаа.

Олон нийтийн сүлжээнд иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ хүнийг гүтгэх, нэр төрд нь халдах тохиолдолд цөөнгүй байна. Иймд цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзэж, түүний зорилго, хамрах хүрээ, хязгаарыг тогтоох зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэлээ.

Судалгаа