"Монгол хэлнүүдийн бүтцийн үндсэн нэгжүүдийн (үгийн сан ба хэл зүй) тоон шинж чанарыг (бүрэн ба харьцангуй давтамжийн) 6.000.000 дээш үгтэй
материалд тулгуурлан хөмрөгийн хэл шинжлэлийн аргуудаар судлахад шаардлагатай тэмдэглээт хөмрөгийг байгуулж, цаашид монгол хэлний хөмрөг байгуулалтыг хөмрөг боловсруулалтын 3А (annotation-тэмдэглэгээ, abstraction-загварчлал, analysis-задлан шинжилгээ)-ийн түвшинд хүргэхийн тулд хамгийн анхны шатны боловсруулалт болох annotation буюу тэмдэглэгээ хийж, монгол хэлний тэмдэглэгээт хөмрөгтэй болох суурийг
бүрдүүлж, цаашид хиймэл оюун ухаан ашигласан төрөл бүрийн хэрэглээний программ хангамж зохиоход шаардлагатай эх хэл боловсруулалтын судалгаанд шаардагдах судалгааны эх хэрэглэгдэхүүн бүрдүүлэхэд оршино."