Хайлтын үр дүн

1 илэрц олдлоо.

Монгол Улсад цаг тутамд өсөн нэмэгдэж буй компьютер, таблет, ухаалаг утасны хэрэглээнээс шалтгаалан цахим гэмт хэрэг өсч, үүний улмаас хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх явдал ихсэх хандлагатай байна. Иймд энэ төрлийн гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг судалж, гэмт хэргийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог сайжруулах, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын энэ төрлийн гэмт хэрэгт тавих хяналтыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, цахим сүлжээг зөв зохистой хэрэглэх, аюулгүй байдлаа хангах шаардлага тулгарч байна. Манай улсад хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, хохирсон, ялангуяа цахим орчинд хүүхэд хохирсонтой холбоотой асуудлыг хөндсөн хэд хэдэн судалгааны ажил хийгдсэн байна. Тухайлбал, 2018 онд ХЗҮХ-ээс “Цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох эрх зүйн зохицуулалт”, 2018 онд ГБХЗХГ-аас “Өсвөр үеийнхний цахим хэрэглээний өнөөгийн байдал”, 2019 онд Монголын Эмэгтэйчүүдийн Сан, ДХИС, Хүйсийн Тэгш Эрхийн Төв төрийн бус байгууллагаас “Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг: шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс”, УЕПГ-аас “Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”, 2020 онд Нээлттэй нийгэм форумын захиалгаар ДХИС-иас “Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт ял оногдуулж байдалд хийсэн дүн шинжилгээ” бодлогын судалгааг тус тус хийжээ.

Судалгаа