244
Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт явдлын шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам
Судалгааны тайлбар: Монгол Улсад цаг тутамд өсөн нэмэгдэж буй компьютер, таблет, ухаалаг утасны хэрэглээнээс шалтгаалан цахим гэмт хэрэг өсч, үүний улмаас хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх явдал ихсэх хандлагатай байна. Иймд энэ төрлийн гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг судалж, гэмт хэргийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог сайжруулах, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын энэ төрлийн гэмт хэрэгт тавих хяналтыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, цахим сүлжээг зөв зохистой хэрэглэх, аюулгүй байдлаа хангах шаардлага тулгарч байна. Манай улсад хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, хохирсон, ялангуяа цахим орчинд хүүхэд хохирсонтой холбоотой асуудлыг хөндсөн хэд хэдэн судалгааны ажил хийгдсэн байна. Тухайлбал, 2018 онд ХЗҮХ-ээс “Цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох эрх зүйн зохицуулалт”, 2018 онд ГБХЗХГ-аас “Өсвөр үеийнхний цахим хэрэглээний өнөөгийн байдал”, 2019 онд Монголын Эмэгтэйчүүдийн Сан, ДХИС, Хүйсийн Тэгш Эрхийн Төв төрийн бус байгууллагаас “Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг: шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс”, УЕПГ-аас “Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”, 2020 онд Нээлттэй нийгэм форумын захиалгаар ДХИС-иас “Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт ял оногдуулж байдалд хийсэн дүн шинжилгээ” бодлогын судалгааг тус тус хийжээ.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 3.4K
- Татсан тоо
- 1.5K
- Файлын хэмжээ
- 2.50 MB
- Оруулсан огноо
- 2023.03.14
- Судалгаа хийгдсэн он
- 2020 он
- Судалгааны салбар
- Нийгэм судлал
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн, Цагдаагийн сургууль
- Захиалагч байгууллага
-
Хууль зүй, дотоод хэргийн яам sudalgaa@mojha.gov.mn Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд оршино.
- Судалгааны баг
Багийн ахлагч: ДХИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт, судалгааны багийн гишүүд