Хайлтын үр дүн

6 илэрц олдлоо.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь цахим худалдааны олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалт, цахим худалдааны хөгжлийн түвшин, түүнчлэн хүргэлтийн болон төлбөрийн системийн бүтэц зэргийг судалж, энэ чиглэлээр дотоодын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход оршино.

Монгол Улсын Засгийн газраас харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлэх зорилго бүхий "Цахим Үндэстэн" дунд хугацааны зорилтот хөтөлбөр /2022-2027/-ийг баталсан. Дэлхийн нийтээрээ цахим шилжилтэд шилжиж буй энэ үед Монгол улсын цахим хөгжил, харилцаа холбооны салбарын гол хууль болох Харилцаа холбооны тухай хууль нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцэж буй эсэх, хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдалд гарч буй хүндрэл бэрхшээл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, хууль анх батлагдан гарч байсан үеийн үзэл баримтлал, хуулийн зорилт, зорилгодоо хүрч байгаа эсэхийг судалж, дүн шижилгээ хийхэд Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний зорилго оршино.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хувьд: 2020 оны 07 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлснээс хойш нийгмийн бүлэг, төрийн бус байгууллага хуулийн хэрэгжилттэй холбоотой тодорхой асуудлаар түүнийг өөрчлөх, шинэчлэх, эсхүл хүчингүй болгох талаар үндэслэл бүхий санал гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл Монголын арилжааны телевизүүдийн холбоо, Орон нутгийн телевизүүдийн холбоо зэрэг байгууллагаас уг хуулийн хэрэгжилтийн байдлын талаар санал гаргаж байсан тул уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх шаардлагатай болсон

Монгол Улсад түгээмэл ашиглагдаж буй олон нийтийн сүлжээнүүд нь гадаад улс оронд төвтэй бөгөөд өөрсдийн стандарт, хэм хэмжээг мөрдлөг болгон ажилладаг. Тус платформууд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдлөг болгох боловч хууль бус мэдээлэл, контентын талаар авах арга хэмжээний хувьд дотоодын ямар байгууллагатай хамтарч ажиллах нь хууль тогтоомжид тодорхойгүй хэвээр байна.

Монгол Улсад мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болсноор үндэсний аюулгүй байдал хангагдаж, тээвэр ложистик, дэд бүтцийн нөхцөл байдлаас үл хамаарах экспортын үйлдвэрлэл хөгжих шууд үр ашигтай бөгөөд боловсролын бүх шатны байгууллагын хүний нөөц бэлтгэх үйл ажиллагаанд дэмжлэг болж, гадаадын шууд болон шууд бус хөрөнгө оруулалтыг татаж, бүс нутгийн технологийн экосистем болон хөгжих боломж бүрдэнэ.

Дэлхий дахинд эрчимтэй өрнөж буй дижитал шилжилтийн нөлөөгөөр хором мөч бүрт өгөгдөл үүсч, хадгалагдан, бизнесийн салбар бүр тогтмол мэдээллийн урсгал дунд үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн энэхүү өгөгдөл, мэдээллийг шинжлэхэд шаардлагатай тооцооллын хүчин чадал хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, цаашлаад эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, шинжлэх ухаан, технологийн инноваци шингээсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг үүсгэж, үүнтэй холбоотойгоор засгийн газрууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэн гэх мэт эдийн засгийн оролцогч талууд нээлттэй өгөгдлийн бодлого, санаачлагуудыг сүүлийн жилүүдэд ихээр хэрэгжүүлж байна.

Судалгаа