Хайлтын үр дүн
2 илэрц олдлоо.
Хайлтын үр дүн
2 илэрц олдлоо.
. Байдраг голын сав газрын биологийн төрөл зүйлээс Сүүлийн жилүүдэд Бөөнцагаан нуурын ёроолын амьтдын зүйлийн бүрдэл ихээхэн өөрчлөгдөж ялангуяа цэнгэг усны индикатор болох хаварч шавжийн авгалдай тэмдэглэгдэхээ больж харин нуурын гүн хэсэгт хирономидын авгалдай 0.44 г/м², цөөн өргөст хорхой 0.24 г/м² хүрч байгаагаас харахад тэжээллэг чанар нь даруй 2 дахин багасаад байгааг харуулж байна. Байдрагийн голын дунд хэсгээс авсан ёроолын амьтдын дээжинд 5 овгийн 6 зүйлийн ёроолын шавж тэмдэглэгдсэн бөгөөд голын доод хэсэгт 4 овгийн 4 зүйл тус тус тархаж байна. Эдгээрээс гадна сав газарт усны цагаан сүүлт бүргэд, хээрийн галуу, хотон, хошуу галуу, ногтруу зэрэг олон зүйлийн шувуудын амьдран, үржих таатай нутаг. Байдраг голын ай савд Алтайн давжаа сугас, говийн эрээлж түгээмэл тархацтай, сахалт эрээлж зэрэг нийт 3 зүйл загас тархан амьдардгаас 2003 онд зэвэг, шивэр хадран зэрэг загасыг нутагшуулсан нь тус нутгийн популяцийг үүсгээд байна. Бөөнцагаан нуурт усны дээд ургамал ховор тэмдэглэгдсэн байна. Нуурын эргийн хэсэгт усан хөрш (Potamogeton pectinatus L, Potamogeton natans, P. rostratus, ) ба заннихелли (Zannichellia pedunculata), Alisma plantago-aquatiс, Lemna minor ба Hippuris vulgaris; 3-3.5 м гүнд усан тарна Polygonum lapathifolium, түрүүлэг түмэн навчит Myriophyllum spicatum тохиолдоно. Нуурын гүехэн хэсгийн 20 хувьд нь ургамал ургасан байв. Элс, шаварлаг хөрс бүхий нуурын эргээс 2-3 м гүн хүртэл хара замагнууд Chara tomentosa, Chara aspera, Fontinalis antipyretica тохиолдож байна (Павченко, 2004, Аюушсүрэн, 2008).
Бид судалгаанд Ой зохион байгуулалтын экспедицийн 1975, 1980, 1989, 2011 онуудын материал болон Алтайн өвөр говийн баянбүрдийн судалгааны 2013 оны тайлан (Хауленбек, 2013), Монгол орны заган ойн генетик нөөцийн судалгааны 2018 оны тайлан (Батхүү Н, Хауленбек А, ба бусад, 2018), доктор А.Хауланбекийн 1975-2015 он хүртэлх хугацаанд заган ойн тархалт бүхий бүс нутгийн заган ойн өөрчлөлт болон нөхөн сэргээх боломжтой газар нутгийн байршлын талаарх тайланг ашигласан болно (Хауланбек А ба бусад, 2015). Заган ойн тархалтын зургийг дижитайз хийж мэдээллийн сан үүсгэсний зэрэгцээ 1975 оноос хойш манай орны судлаачдын хуурай гандуу бүс нутаг буюу заган ойн тархалтын бүс нутгуудад судалгаа явуулсан эрдэмтэн Ж.Галын 1965 оноос хойших хэвлэгдсэн материал, Загийн физиологийн талаарх явуулсан эрдэмтэн Н.Болд, Алтай өвөр, ар говьд доктор А.Хауланбек, Өмнөговь, Дорноговийн заг бүхий бүс нутагт явуулсан Н.Батхүү, А.Хауланбек, Энхчимэг (2009-2021) нарын судалгааны үр дүнд хэвлэгдсэн материалуудыг ашиглан энэхүү тайланг бичив.