Хайлтын үр дүн

6 илэрц олдлоо.

Ойн сангаас огтолсон нарс, шинэс модны хожуулын диаметр, өндөр болон, модны ишний хамаарлыг тогтоож, хожуулын хэмжилтээр огтолсон модны нөөцийг тогтоох

Ойн сангаас огтолсон нарс, шинэс модны хожуулын диаметр, өндөр болон, модны ишний хамаарлыг тогтоож, хожуулын хэмжилтээр огтолсон модны нөөцийг тогтоох

Хушин ой нь Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн 5.2 хувь буюу 612,7 мянган га талбайг эзэлдэг (ОСХТ, 2020) . Сибирь хуш мод нь Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг 10 аймгийн 63 сум, нийслэл Улаанбаатар хотын ногоон бүсэнд тархан ургадаг.

Уг аргачлалаар 118 зүйл мөөг, 100 зүйл хаг, 64 зүйл хөвд, 18 зүйл замгийн борлуулалтын үнэ, бэлтгэх зардал, ажиллах хүчний зардал, нөхөн сэргээх зардал, экологи-эдийн засгийн үнэлгээний итгэлцүүрийн оноо зэргийг тооцож экологийн үнэлгээг 14, эдийн засгийн үнэлгээг 10 буюу нийт 24 бүлэг асуулга, 116 нэгж асуулгын дагуу нэгтгэн боловсруулж нэгтгэв.

“Хээрийн экосистемийн үйлчилгээнд абиотик, биотик хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн нөлөө” сэдэвт суурь судалгааны төслийн эцсийн тайлан нь 6 бүлэг, 21 дэд бүлэг, 15 хүснэгт, 40 зурагтай, эшилсэн бүтээл 174, болон хавсралтаас бүрдсэн нийт 112 хуудастай.

Архангай, Хэнтий, Хөвсгөл аймгийн зарим сумдын нутагт Дэгд төрлийн 4 зүйл ургамлын тархац нөөцийн судалгаа явуулснаар Gentiana macrophylla 11 цэг, Gentiana algida 2 цэг, Gentianopsis barbata 6 цэг, Gentiana decumbens 10 цэг нийт 29 цэгийг шинээр тэмдэглэсэн. Байгалийн бүлгэмдэлд Дэгд төрлийн ургамал өндөр уул болон ойт хээрийн бүслүүрт шинэсэн ой, хуш шинэсэн ой тэдгээрийн зах хусан төгөл, эргийн болон ойн нуга, нугат энгэр, нугархаг хажуу, гол, горхийн эргээр ургадаг ба бодгалийн тоо нэгж талбайд 1-2ш, Цагаан дэгдийн газрын дээд хэсгийн гарц дунджаар 10.8 г/м2, Том навчит дэгд 9.9 г/м2 , Хэвтээ дэгд 7.74 г/м2, Сормууст дэгдхэй 2.1г/м2 байна. Шигэнгэ дэх бодгалийн тоо хэт цөөн байгаа нь судалгаа явуулсан газруудад үйлдвэрлэлийн нөөцгүйг илтгэж байна.

Судалгаа