Хайлтын үр дүн
2 илэрц олдлоо.
Хайлтын үр дүн
2 илэрц олдлоо.
Шинжлэх ухаан, технологийн сан / 2019 он
Мэдээлэл, холбооны технологийн эрчимтэй хөгжлийг дагаж цахилгаан соронзон долгион(ЦСД) ашигласан технологийн хэрэглээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Тухайлбал үүрэн холбоо, утасгүй интернэт, ухаалаг гар утас өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон байна. Ийнхүү радио дамжуулалд суурилсан технологи нэмэгдэхийн хэрээр цахилгаан соронзон долгионы үүсгүүрүүдийн тоо нэмэгдэж, улмаар тэдгээрийн чадал, хамрах хүрээ, ажиллах давтамжаас хамаарч радио долгионы бохирдол ихсэн хүн, амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн улс орнууд, судлаачид, Дэлхий эрүүл мэндийн байгууллага(WHO), Олон улсын цахилгаан холбооны байгууллага(ITU) зэрэг олон улсын байгууллагууд ЦСД-ны бохирдлын асуудалд анхаарлаа хандуулан, хүн ам шигүү суурьшсан хот суурин газруудын ЦСД-ны бохирдлыг судлах, оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, энэ бохирдлоос хэрхэн сэргийлэх, багасгах талаар өргөн хүрээнд судалгаа хийж байна. Монгол Улсын хувьд Улаанбаатар хот болон бусад хотууд, аймгийн төвүүдийн хэмжээнд радио долгионы үүсгүүрүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэр дундаа Улаанбаатар хотын хэмжээнд үүрэн холбооны бааз станц, утасгүй интернэтийн WiFi сүлжээний төхөөрөмжүүд нягтрал ихтэй ашиглагдаж байгаа бөгөөд одоогоор ЦСД-ны бохирдлыг үнэлж дүгнэсэн бүрэн хэмжээний судалгаа хийгдээгүй байна. Иймээс төслийн хүрээнд Улаанбаатар хотын цахилгаан соронзон долгионы бохирдлын төлөв байдлыг тодорхойлох, хэрхэн бууруулах, хянах талаар санал зөвлөмж боловсруулахаар ажилласан. Судалгааны ажлын хүрээнд харьцуулах, хэмжилт туршилт хийх, загварчлах, тооцоолох, задлан шинжлэх, нэггтгэн дүгнэх зэрэг эмпирик болон онолын судалгааны аргуудыг ашигласан. Тодруулбал, олон үүсгүүрээс дамжуулж байгаа ЦСД-ны оронгийн хүчлэгийн нийлбэр утга тухайн цэгт ямар байхыг тооцоолдог нэгдсэн загвар одоогоор бий болоогүй байгаа учраас хэмжилтийн аргыг үндсэн арга болгон сонгон авч, тодорхой цэгүүдэд хэмжилт туршилт хийж үр дүнг боловсруулан, загварчлах замаар ЦСД-ны бохирдлын төлөв байдлыг тодорхойлсон. Мөн ЦСД-ны оронгийн хүчлэгийн Хүлцэх Хамгийн их Нөлөө(ХХН)-г тодорхойлох, бохирдолд хяналт шинжилгээ хийх арга аргачлал, байнгын хяналтын нэгж байгуулах санал, зөвлөмж боловсруулсан.
Монгол малын мах, дотор махны чанарын онцлог, давуу талыг баталгаажуулах судалгааг газар зүйн байршил, нас, хүйсээс нь хамааруулан гүйцэтгэх дотор маханд өртөг шингээн боловсруулах технологи бий болгоход судалгааны ажлын зорилго чиглэгдэнэ.