Хайлтын үр дүн

13 илэрц олдлоо.

Эрүүл мэндийн салбарт дийлэнх нь эмэгтэйчүүд ажиллаж, насны хувьд жил ирэх тутам залуужих хандлага ажиглагдаж байна. Хүн амын 54.1% хөдөө орон нутагт амьдарч, эрүүл мэндийн нийт ажиллах хүчний 48.6%, их эмчийн 37.7%, сувилагчийн 49.5% нь хөдөө аймагт байршиж байна. Улаанбаатар хотод хүн амын 45.9% нь амьдарч, ажиллах хүчний 51.4%, их эмчийн 62.3%, сувилагчийн 50.5% нь байршиж байна. Монгол улс 10000 хүнд ногдох их эмчийн тоогоороо дэлхийн болон олон улсын дунджаас 2.1 дахин, сувилагч эх баригч 1.1 дахин өндөр байна. Харин шүдний эмч 0.8 дахин, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1.5 дахин бага байгаа бол эм зүйч 1.6 дахин өндөр байна.

2020 оны тоон үзүүлэлтээс харахад олон нийтийн ойлголт эрхтний донорын талаарх мэдээлэл тодорхой хэмжээгээр хийж байгаа боловч тэр бүр иргэдэд сайн хүрээгүй бөгөөд Донорын талаар ойлголт бага хомс байгаа нь ажиглагдсан. Иймд бид олон нийт, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд чиглэсэн сургалт ухуулга, сурталчилгааны ажлуудыг улам эрчимжүүлэх, үе шаттайгаар хийх, олон нийтийн байгууллагатай хамтрах байдлаар хүргэх нь чухал байна.

Эмч нар, эмнэлгийн мэргэжилтнүүд нь хурдацтайгаар шинэчлэгдэн өөрчлөгдөж буй эрүүл мэндийн салбарт өөрийгөө тасралтгүй хөгжүүлж сурч боловсрон шинэ технологийг эмчилгээ оношлогоо, тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэх шаардлагатай тулгарч байна. Магадлан итгэмжлэгдсэн анагаахын тасралтгүй сургалт нь эмч, эмнэлгийн ажилчдыг хөгжүүлэх гол түлхүүр болоод байна. Эмнэл зүйн төдийгүй тусламж үйлчилгээг зохион байгуулах мэдлэг, ур чадвар, оролцоог дээшлүүлсэн анагаахын тасралтгүй сургалтанд заавал хамрагдах нь олон улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах нэг үндэслэл болдог

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны 04 сарын 15-ны А/40 дугаар тушаалаар 2019 онд багц цаг бүрдүүлэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан эмнэлгийн мэргэжилтний материалд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд 2020 оны 4 сарын 20-ны өдөр хуралдан “Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ажлын албаны үйл ажиллагаанд дотоодын хяналтыг тогтмол хийж, үр дүнг тооцон шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Эмнэлгийн мэргэжилтний багц цаг бүрдүүлэлтэд үнэлгээ хийх ажлын удирдамж”-ыг боловсруулан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар батлуулан, ажил үүргийн хуваарийг гаргасан. Ажлын хэсгийн гишүүд 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 15-ны хооронд архивийн материалд дүн шинжилгээ хийж ажилласан.

Энэхүү судалгаанд бид сумын эрүүл мэндийн төв нь тодорхой хэмжээний орцыг тодорхой хэмжээний гарц болгон хувиргах хүчин чадлыг "техникийн үр ашиг" гэж нэрлэн тооцож харуулсан болно. Бидний судалгаанд техникийн үр ашгийг тооцоолсноор бага орцоор бүтээмжтэй ажиллах гарц бий болох боломжийг тусгасан болно.

Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдснаас хойшхи хугацаанд хийгдсэн амьд болон тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээнд орсон донор реципиентийн хамаарлыг судлахад оршино.

Монгол улсын гадаад секторын статистикийн чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх мэдээллийг олж авах зорилгоор Эрүүл мэндийн яам, Монголбанк, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “Гадаадад эмчлүүлсэн Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г зохион байгуулав.

2020 онд шалгалт тохируулгад хамрагдсан 22 эрүүл мэндийн байгууллагад ашиглагдаж байгаа 103 амьсгалын аппаратад Fluke Biomedical компанийн VT Plus HF загварын хийн анализатораар хийсэн хэмжилтийн үр дүнгээр 45 аппарат нь шалгалт тохируулгад тэнцээгүй амьсгалын аппаратын үл тэнцлийн гэмтэл саатлын судалгаа хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлов.

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн КОВИД-19 халдвар гарч, Улсын онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1 дүгээр хурлын тэмдэглэлийн 5.1-д “Олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хязгаарлахыг” үүрэг болгосны дагуу багц цагийн богино хугацааны сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах шаардлага тулгарч байна. Иймд эмнэлгийн мэргэжилтнүүдийн богино хугацааны багц цагийн сургалтын өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээг хийж, цаашид цахим хэлбэрээр зохион байгуулах боломжийг судлах нь энэхүү судалгааны үндэслэл болно.

Энэхүү тандалт судалгааны тайланд антибиотикийн хэрэглээг олон улсын стандарт арга аргачлалын дагуу үндэсний түвшинд тодорхойлон гаргасан бөгөөд судалгааны арга аргачлалыг эрүүл мэндийн бүхий л түвшний байгууллага хэрэглэх бололцоотой. Тайланд антибиотикийн хэрэглээг Монгол улсад импортлосон болон үйлдвэрлэсэн антибиотикийн тоо баримтад тулгуурлан гаргав.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж гэдэг нь үйлчилгээний чанарыг илтгэх чухал шалгуур үзүүлэлтийн нэг бөгөөд эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг түүгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн өгсөн үнэлгээгээр дүгнэн, цаашид сайжруулах шаардлагатай хүчин зүйлсийг илрүүлэхэд ашиглаж болдог билээ. Эрүүл мэндийн сайдын “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны аргачлал батлах тухай” 13 дугаар тушаал гарсанаар 2014 оноос хойш ЭМХТ нь тушаалд заагдсан аргачлалын дагуу судалгаа хийж, үр дүнгийн тайланг ЭМЯ-нд хүргүүлдэг билээ.

2020 онд шалгалт тохируулгад хамрагдсан 22 эрүүл мэндийн байгууллагад ашиглагдаж байгаа 103 амьсгалын аппаратад Fluke Biomedical компанийн VT Plus HF загварын хийн анализатораар хийсэн хэмжилтийн үр дүнгээр 45 аппарат нь шалгалт тохируулгад тэнцээгүй амьсгалын аппаратын үл тэнцлийн гэмтэл саатлын судалгаа хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлов.

Монгол улсад оршин суугаа 3.253.3 мянган хүн амд 2020 оны байдлаар эрүүл мэндийн салбарт нийт 56.5 мянган ажиллагсад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаагаас 22 хувийг их эмч, 23.2 хувийг сувилагч, 4.7 хувийг эм зүйч, 3.3 хувийг бага эмч, 2.3 хувийг удирдах ажилтан, 2.3 хувийг лабораторын техникч эзэлж байна.

Судалгаа