Хайлтын үр дүн

2 илэрц олдлоо.

Аймгийн хэмжээнд тодорхой газруудад агнуурын зарим хөхтөн амьтад (аргаль хонь, янгир ямаа, халиун буга, зэрлэг гахай) байршил нутагтаа тоо толгой өсөж, тогтворжих хандлагатай байгаа нь сайшаалтай боловч нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нүүрлэж буй байгаль цаг уур, хүний шууд болон дам хүчин зүйлийн улмаас бүс нутгийн хөхтөн амьтны хэвийн тогтвортой байршил алдагдах, тоо толгой нь цөөрөх, тархац нутгийн зарим хэсэгт ховордон байхгүй болох зэргээр хөхтөн амьтдын элдэв хэлбэрт нөлөөлөх үйл ажиллагаа өдрөөс өдөрт эрчимжиж байна. Иймээс тус аймгийн агнуурын ач холбогдолтой амьтдын өнөөгийн тоо толгой, тархац байршил, нүүдэл шилжилтийн талаар судлаж, шинэ мэдээгээр баяжуулан цаашдын хамгааллын менежментэд ашиглах, ан агнуурын хуулинд заасны дагуу зарим хөхтөн амьтдын бодит нөөцөд тулгуурласан ашиглалтыг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон нь тус аймгийн агнуур зохион байгуулалтыг хийх гол үндэслэл болж байна.

Увс аймгийн нутагт ховор болон агнуурын хөхтөн амьтдийн тархац байршил, нөөцийн судалгаа явуулж, агнуурын амьтдын бодит нөөц дээр тулгуурласан ашиглалтыг бий болгох, хамгааллын менежментийг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийн санг бий болгох.

Судалгаа