Хайлтын үр дүн

1638 илэрц олдлоо.

Бага боловсролын багш бэлтгэж буй дотоод, гадаадын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийн, санал зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтуудыг шийдвэрлэв. Үүнд: - Багшийн статус, багш бэлтгэх тогтолцоо, хөтөлбөрийн сайжруулалтын асуудал эрх зүйн болон бодлогын баримт бичигт туссан байдлыг тодруулах; - Бага боловсролын багш бэлтгэж буй дотоодын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн дээд боловсролын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын хангалтын байдлыг тодруулах; - Бага боловсролын багш бэлтгэж буй гадаадын улс орны их сургуулийн сургалтын хөтөлбөрийн харьцуулсан шинжилгээ хийх; - Харьцуулсан шинжилгээний үр дүнд үндэслэн бага боловсролын багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах.

Монгол Улсын үндсэн хууль, холбогдох бусад эрх зүйн баримт бичгүүдэд нийгмийн харилцаанд хүн үл ялгаварлан гадуурхах, сурч боловсрох эрх нь тэгш хангагдах талаар эрх зүйн зохицуулалтыг хийсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр “сурч боловсрох эрхтэй” гэж заасан байдаг бол Боловсролын тухай хуульд боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр нь суралцагчийн хөгжлийн онцлогт нийцсэн байх, боловсролын агуулга нь суралцагчийн нас бие сэтгэхүйн онцлогт нийцүүлэх талаар албан ёсоор зүйлчилсэн байдаг. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д тэгш хамран сургах журам” /БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаал/-ын хүрээнд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдийн ялгаатай хэрэгцээ, сонирхлыг харгалзан суралцахуйг оновчтой төлөвлөн, сургалтыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгаа. Мөн хүүхдийн хэрэгцээнд суурилсан хэл яриа, танин мэдэхүй, бие бялдрын хөгжлийг дэмжих арга технологи нэн шаардлагатай байна. Энэхүү хэрэгцээ шаардлагын улмаас бид эхний ээлжинд тусгай хэрэгцээт боловсролын бага ангийн сурагчдын танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн онцлогийг тогтох судалгаа хийлээ.

Монгол улс цахим үндэстэн болох зорилгоор цахим шилжилтийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлж, боловсролын салбарын хувьд ойрын ирээдүйд цахим боловсролын агуулга, арга зүйг хөгжүүлж, цахим технологид суурилсан бүх шатны боловсролын хүртээмж, чанараа сайжруулахаар зорьж байна. 2022 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад цахим боловсролыг хөгжүүлэхэд дэлхийн бусад улсуудад үлгэр болохуйц орон болохын тулд 5 амлалт авсан билээ. Энэхүү амлалт нь хувьсаж буй боловсролын гадаад дотоод нөхцөлтэй уялдуулан боловсролын салбарын хүртээмж, чанарыг хөгжлийн шинэ түвшинд хувирган өөрчлөхтэй холбоотой шинэ зорилтуудыг дэвшүүлж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн Газар “... өрсөлдөх чадвартай, бүтээлч иргэдийг бий болгож, ...монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх” Цахим Үндэстэн болох уриалгыг дэвшүүлсэн. Үүний гол цөм нь МХХТ-ийг ашиглах ур чадвартай цахим иргэн юм. Боловсрол, суралцахуйн үйл ажиллагаанаас гадна иргэн бүрд хүртээмжтэй цахим үйлчилгээг хөгжүүлэхийг зорьж сүүлийн 10 гаруй жилд ахиц амжилтад хүрч байгаа ч хүртээмжийн хувьд иргэдийн цахим ур чадварын байдал, тэдний насны байдал болон амьдарч буй газар, боловсролын түвшин зэрэгтэй холбоотой тэгш бус байдал үүсэх байгаа эсэхийг судлах хэрэгцээг бий болгов. Иймээс бүх насны иргэдийн өдөр тутмын амьдралд цахим хэрэглээ ямар байгааг, тэдний өдөр тутмын амьдралд ямар цахим ур чадвар шаардлагатай байгаа болон тэдгээр ур чадвар эзэмшилтийн байдлыг судалж, тэгш хүртээмжтэй цахим үйлчилгээг хөгжүүлэх асуудлыг авч үзэхийг чухалчилж байна.

1921 оны 8-р сарын 25-нд дунд сургуулийн танхимын дүрэм, хэмжээг тогтоосон тогтоол гарч батлагдсанаас хойш 1921-1940 оны хооронд ЕБС-ийн тогтолцоо үүсэх явцад малчдын хүүхдийн сурах нөхцөл бий болгож дотуур байрны асуудлыг шийдэх болсон байна. Сурагчид хичээлийн жилд 9 сар буюу жилийн 224-245 хоногт эцэг эх, асран хамгаалагчдаасаа хол дотуур байрны багш, тогооч, ажилтны асрамжид сурч хөгждөг байна. ЕБС-ийн дотуур байрны орчин, үйлчилгээний нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, менежментийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах зорилготой

/ 2023 он

CZ бетон дэрэнд V бэхэлгээ нэвтрүүлэх Зам арчлалтын зардлыг багасгах Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

/ 2023 он

Байгаль орчин, хөрс, усны бохирдлыг зогсоох - Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх

/ 2023 он

Өндөр уул давааны хайрган хучилттай авто замын ашиглалтын явцад үүсэх тоосжилтыг тусгай барьцалдуулагч бодис ашиглан бууруулах, далан суурийн материалын ачаа даац, бат бэхийг сайжруулах технологийн оновчтой арга зүйг тогтоох онолын болон практик туршилтын аргыг судлах, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй шинэлэг материал,технологийг Монгол орны цаг уурын онцлогт тохируулан авто замын барилгын ажилд нэвтрүүлэн нутагшуулах нөхцөлийг бүрдүүлэх.

/ 2023 он

Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн жолооны хүрдний байрлалыг өөрчлөн зүүн талд шилжүүлэх боломжийн талаар судлан, санал дүгнэлт боловсруулах.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 оны 04 дүгээр сард бүртгэгдсэн гэмт хэрэг

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 оны 03 дугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 оны 02 дугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 оны 01 дүгээр сард бүртгэгдсэн гэмт хэрэг

/ 2023 он

Энэхүү судалгааны зорилго нь “Хууль тогтоомжийн тухай” хуулийн 8.1.4-д заасныг үндэслэн Тээврийн ерөнхий хуулийн төслийн үр нөлөөг тодорхойлоход чиглэгдэнэ.

/ 2023 он

Дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд суурилуулах утааны тортгийн шүүлтүүр (DPF)-ийн дотоодод үйлдвэрлэх боломж.

/ 2022 он

АВТО ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ НЭВТРҮҮЛЖ БАЙГАА АВТОМАТ УДИРДЛАГАТАЙ ТЭЭВРИЙН УХААЛАГ СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БҮРДҮҮЛЭХ СУДАЛГАА ХИЙХ

/ 2022 он

Энэхүү судалгааны ажлын зорилго нь “Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замыг дугаарлан, кодлож, Нийслэлийн гудамж замын орон зайн мэдээллийн сангийн бүтэц, агулгын концепсийг боловсруулна” гэж тодорхойлсон болно.

Судалгаа