Хайлтын үр дүн

1638 илэрц олдлоо.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улс эрчим хүчний үр ашгийн тайлан, статистик мэдээллийг олон улсын форматын дагуу гаргадаг болох, эрчим хүчний хэмнэлтийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд хяналт, үнэлгээ хийх, бусад улс оронтой өөрийн орны хүрсэн үр дүнг харьцуулах, судалгаа, шинжилгээнд тулгуурласан бодлогыг тодорхойлох, эрчим хүчний хэрэгцээний ирээдүйн таамнал боловсруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх явдал бөгөөд судалгаагаар макро эдийн засгийн түвшинд болон эдийн засгийн салбар, голлох дэд салбар бүрээр эрчим хүчний хэрэглээ, үр ашгийн үзүүлэлт, эрчим хүчний эрчимжилтийг тодорхойлон харуулах болно.

Хөдөлгүүр, давтамж хувиргуурын үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол дах цахилгаан хөдөлгүүрийн системийн ерөнхий үр ашгийг дээшлүүлэх, хэрэглэгчдэд мэдлэг, боловсрол олгох , урамшууллын арга хэмжээ авах замаар Монгол дахь эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг дэмжих зорилготой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн нэг болох иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад өнөөгийн байдлаар нь эрх зүйн зохицуулалтын болоод практик хэрэгжилтийн хувьд хүндрэлтэй асуудлууд байсаар байна. Шийдвэр гүйцэтгэх албаны хэмжээнд 1996 онд 25.6 тэрбум төгрөгний өр төлбөр барагдуулж байсан бол 2019 онд 1 их наяд 900 гаруй сая төгрөг буюу 74 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь иргэн, хуулийн этгээд хоорондын бизнесийн болон зээлийн харилцаа асар хурдацтай хөгжиж буйтай шууд холбогдож байдаг. Төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, улмаар тулгамдсан асуудлыг судалгаа-шинжилгээний үндсэн дээр нээн илрүүлж, шийдвэрлэхтэй холбоотой санал, зөвлөмж боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагад танилцуулах хүрээнд энэхүү судалгааны тайланг боловсруулсан.

Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн байдлыг авч үзвэл, хүчиндэх гэмт хэрэг 2015 онд 279 бүртгэгдэж байсан бол жил дараалан өсч, 2017 онд 376 болж, 34.8 хувиар өссөн. 2018 оны эхний 10 сарын байдлаар 472 болж, 2018 оны жилийн эцсийн мэдээллээр 40-50 хувиар өсөх прогноз харагдаж байна. Гэмт хэрэгт өртөж хохирсон хохирогчдын байдлыг авч үзвэл, 2015-2017 он, 2018 оны эхний 10 сарын байдлаар Хүчиндэх 1417 хэрэгт 1232 хүн холбогдон шалгагдаж, 1382 хүн хохирогч болсоны 58 буюу 4.2% нь 7 хүртэлх насны, 233 буюу 16.9% нь 8-13 насны, 384 буюу 27.8% нь 14-17 насны, нийт 675 буюу 48.8% нь хүүхдүүд байсан байна. Цагдаагийн байгууллага 2015-2017 он, 2018 оны эхний 10 сарын байдлаархи хугацаанд хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаар бүртгэгдсэн хүчиндэх гэмт хэргийн 893 буюу 63.0%-ийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас 2015 онд хүчиндэх 402 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан байх ба 2016 онд буурч, 2017 онд 444 болж, 21.0%-иар өсчээ. 2018 оны эхний 10 сарын байдлаар 948 болж, 2018 оны жилийн эцсийн мэдээллээр 2.6 дахин өсөн прогноз харагдаж байна.

Монгол Улсад цаг тутамд өсөн нэмэгдэж буй компьютер, таблет, ухаалаг утасны хэрэглээнээс шалтгаалан цахим гэмт хэрэг өсч, үүний улмаас хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх явдал ихсэх хандлагатай байна. Иймд энэ төрлийн гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг судалж, гэмт хэргийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог сайжруулах, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын энэ төрлийн гэмт хэрэгт тавих хяналтыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, цахим сүлжээг зөв зохистой хэрэглэх, аюулгүй байдлаа хангах шаардлага тулгарч байна. Манай улсад хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, хохирсон, ялангуяа цахим орчинд хүүхэд хохирсонтой холбоотой асуудлыг хөндсөн хэд хэдэн судалгааны ажил хийгдсэн байна. Тухайлбал, 2018 онд ХЗҮХ-ээс “Цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох эрх зүйн зохицуулалт”, 2018 онд ГБХЗХГ-аас “Өсвөр үеийнхний цахим хэрэглээний өнөөгийн байдал”, 2019 онд Монголын Эмэгтэйчүүдийн Сан, ДХИС, Хүйсийн Тэгш Эрхийн Төв төрийн бус байгууллагаас “Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг: шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс”, УЕПГ-аас “Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”, 2020 онд Нээлттэй нийгэм форумын захиалгаар ДХИС-иас “Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт ял оногдуулж байдалд хийсэн дүн шинжилгээ” бодлогын судалгааг тус тус хийжээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулахад, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, холбогдох албан тушаалтнаас аливаа бодлого, шийдвэр гаргахдаа шинжлэх ухаан, судалгаанд суурилж байна. Энэ ч үүднээс гэмт явдалтай тэмцэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт явдлаас урьдчилан сэргийлэх асуудалд төрөөс нэгдсэн бодлого, үзэл баримтлалаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Гэмт явдалтай төрөөс тэмцэх нэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж байна. Төрийн нэгдсэн бодлогод уялдуулан тодорхой нутаг дэвсгэрийн гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг нарийвчлан судалж, тухайн орон нутагт тохирсон бодлого, үйл ажиллагаанд судалгаанд тулгуурлан явуулах хэрэгцээ, шаардлага сүүлийн үед криминологийн шинжлэх ухааныг даган бий болж, практикт нэвтрээд байна.

Улаанбаатар хотын хувьд шугам сүлжээний дулааны бодит алдагдлыг тодорхойлох туршилт судалгааны ажил 2002 оноос хойш хийгдээгүй. Ийм учраас ДЦС-уудаас түгээж байгаа дулааны эрчим хүчний хэдэн хувь тээвэрлэлтийн явцад хотын шугам сүлжээнд алдагдаж байгаад шинжлэх ухааны үндэстэй үнэлгээ өгөх, улмаар шугамын дулааны алдагдлыг борлуулалтын тооцоонд хэрхэн тусгах үндэслэл боловсруулах, дулааны бодит алдагдлыг тодорхойлох, үнэлгээ өгөхөд туршилт судалгааны ажлын зорилго оршино.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийн үндсэн дээр гамшгаас хамгаалах үйл ажиллагаагаа төлөвлөж, гамшгийн эрсдэлийг бууруулах

Монгол Улсын Засгийн газрын “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АХБ-наас хэрэгжүүлж буй “ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих ТА-8960” төслийн дэмжлэгтэйгээр Төвийн бүсэд Чацарганы кластерийн худалдаа-хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлж өртгийн сүлжээ үүсгэх судалгаа, зөвлөх үйлчилгээний зохистой загварыг боловсруулахад оршино.

Судалгааны ажлын зорилго нь бэлчээрийн Монгол мал (ингэ, сарлаг, ямаа)-ын сүүний хими, биохимийн найрлага, биологийн идэвхт чанарыг газар зүйн бүс (говь, хангай, хээр бүс)-ийн онцлогтой холбон судлахад чиглэгдэнэ.

Монгол малын (үүний дотор хонь, ямааны) махыг тогтвортой экспортлох боломж, зорилтот хэрэглэгчдийг тодорхойлох, экспортлогчдыг бодит мэдээллээр хангах, Монгол малын мах, махан бүтээгдэхүүнийг Ойрх Дорнодын тодорхой орнуудад болон зүүн Азийн Малайз, Индонез орнуудад экспортлох боломжийг судалж, хэрэглэгчийн зан төлөвийн үнэлгээ хийх, Ойрх Дорнодын орнууд болон зүүн Азийн Малайз, Индонез орнуудын дотоодын болон импортын мах, махан бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг ялангуяа хүнс тэжээлийн үнэт чанар, савлагаа, үнэ бүрдэлт, түгээлт, зах зээлд эзлэх байр суурьтай холбон харьцуулж, үнэлэх

Монгол малын мах, дотор махны чанарын онцлог, давуу талыг баталгаажуулах судалгааг газар зүйн байршил, нас, хүйсээс нь хамааруулан гүйцэтгэх дотор маханд өртөг шингээн боловсруулах технологи бий болгоход судалгааны ажлын зорилго чиглэгдэнэ.

Төв, Дархан-Уул аймгийн сумдын тариалангийн талбайд тархсан таримлын өвчин, хортон шавьж, хог ургамал, хөнөөлт мэрэгч амьтдын зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, хор хөнөөлийг судлан тогтоох, судалгааны өгөгдлүүдийг мэдээллийн санд оруулах, тэдгээртэй тэмцэх арга технологийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан тариаланчдад зөвлөх зорилготой.

Баруун бүсийн тариалангийн талбайд тархсан дотоод, гадаад хорио цээртэй болон гоц хөнөөлт организмын тархалтын хил хязгаарыг тогтоох, эрсдлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг туршилт, судалгааны арга ашиглан орон нутгийн болон мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж цаашид тархахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд ургамал хамгааллын аргыг боловсруулах зорилготой.

Ургамал хамгааллын тухай хуулийн 8.1.10 дахь заалтанд заасны дагуу “Тариалангийн газрын ургамлын өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтдын байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргах” зорилгоор “Монгол орны Хангайн бүсийн газар тариалангийн хөнөөлт организмын тархалт, зүйлийн бүрэлдэхүүн, хөнөөлийг тогтоох судалгаа” сэдэвт зөвлөх тендерийн ажлын хүрээнд Хангайн бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногоон тэжээлийн талбайд тархсан ургамлын өвчин, хортон шавьж, хог ургамал, мэрэгч амьтдын тархалт, хөнөөлийг тогтоох ажлыг удирдамжинд заасан сумдын нутагт хийж гүйцэтгэх зорилготой.

Хөдөө орон нутагт дахивар хог хаягдлын нөөц хэмжээ түүн дээр тулгуурласан эдийн засгийн эргэлт явагдахгүй эсрэгээрээ байгаль орчныг доройтуулах үндсэн хүчин зүйлүүдийн нэг болоод байна. Увс аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 6.4.3-т Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулж хог ангилах, дахин боловсруулах үүсгэл санаачилгыг дэмжинэ гэсэн заалтыг үндэслэн Улаангом сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулж байна.

Судалгаа