Хайлтын үр дүн

104 илэрц олдлоо.

“Нэн эртний хүний ул мөрийг Алтай Таван Богдоос хайх цогц судалгаа” төслийн хүрээнд Алтай Таван Богдын бүс нутагт нэн эртний хүний үлдээсэн ул мөр болох чулуун зэвсгийн дурсгалын нарийвчилсан хайгуул судалгаа хийж хуучин чулуун зэвсгийн доод, дунд, дээд шат, дунд, шинэ чулуун зэвсгийн үед холбогдох бууц, сууринг илрүүлэн олох, чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн арга барилыг тогтоон, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, Монгол Алтайд эртний хүн хэдий үеэс эхлэн амьдарч эхэлсэн цаг хугацааг тодруулах, Монгол Алтайн нурууны палеолитын соёлын Төв Ази, Зүүн хойд Азийн соёлд үзүүлсэн нөлөө, ач холбогдлыг тодорхойлох, илэрч олдсон эд өлгийг бүртгэн баримтжуулж судалгааны эргэлтэд оруулах, нэгдсэн мэдээллийн сан бий болгох явдал.

БНМАУ-ын 1954-1980-аад оны сүүлч үеийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн ололт амжилт, сургамжийг архивын баримт, аман түүх, судалгааны бүтээлүүдэд тулгуурлан шинээр үнэлгээ дүгнэлт өгөх

Энэхүү суурь судалгааны төслийн зорилго нь Буддын сургаалын хүрээнд хамаарах танин мэдэхүйн үр дүнг Ганжуур, Данжуур зэрэг их хөлгөн судруудын агуулгатай шууд харьцах байдлаар олж илрүүлэх, үр дүнг шинжлэх ухааны танин мэдэхүйтэй харьцуулах замаар үнэлж дүгнэх, хүний оршихуй, тэр тусмаа хүний дотоод ертөнцийн танин мэдэхүйн ололтыг өнөөгийн их дээд сургуулийн сургалтанд нэвтрүүлэхэд тус дэм үзүүлэхүйц үр дүн гаргахад чиглэсэн болно.

1944 оноос 2021 он хүртэл “Цог” сэтгүүлд нийтлэгдсэн Монголын болон гадаадын орчуулгын яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, утга, уран зохиолын судлал шүүмжлэл, МЗЭ-ийн их бага хурал, ХХ зууны утга, уран зохиолын бодлогын талаарх баримтын мэдээллийн сан буй болгож, хадгалж хамгаалах, цахим хэлбэрээр уншиж ашиглуулах, сургалт, судалгааны эргэлтэд оруулах.

Монголын мал аж ахуй түүхэнд анх удаа ХХ зууны дунд үед өмчийн хэлбэр өөрчлөгдөж малыг нийгэмчилсэн явдал бол олон мянганаар уламжилж ирсэн малчдын амьдралын тогтсон зохион байгуулалтыг өөрчилж, мал аж ахуйд чанарын шинэчлэл гаргасан томоохон үйл явдал байсан билээ.

Энэхүү судалгааны төслөөр морин хуур хөгжмийн судалгаанд хэрэглэгдэх бэлдэц материал буюу датасет үүсгэх, машин сургалтын арга хэрэглэн нотыг таних ажлыг хийж гүйцэтгэн датасетийг үнэлнэ. Түүнчлэн морин хуурын робот тоглогчийн туршилтын загварыг гаргах болно.

Мэргэжлийн ёс зүйн төлөвшил, өөрчлөлт, нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлс, тулгамдсан асуудал, цаашдын хандлагыг тайлбарлаж, шинжлэх ухааны үндэстэй бүтээл гаргахад оршино. Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно. Үүнд: 1. Бид энэхүү судалгааны ажилдаа багшийн ёс зүйн асуудлыг онцолж, социологийн судалгаанд үндэслэн өнөөгийн монголын багшийн харилцааны ёс зүй, соёл, багшийн нийгмийн дүр төрх, багш мэргэжлийн нэр хүнд, үүрэг хариуцлагыг судалж, тулгамдсан ямар асуудал буйг тодруулах, нэг сэдэвт бүтээл хэвлүүлэх,

Дэлхийн II дайны жилүүдэд Монгол Улсын гүйцэтгэсэн үүргийг Монгол, Оросын түүх бичлэгт хэрхэн тусгасан болон Монголын төлөөлөгчдийн фронт дахь үйл ажиллагааг дэлгэрэнгүй авч үзсэний дээр 1939, 1945 оны дайнд монголын морьт цэргийн гүйцэтгэсэн үүргийг анх удаа тусгайлан судалсан суурь судалгааны бүтээл юм.

Судалгааны ажлын үр дүнд монгол цэрэг он цагийн хувьд Хүннү улсын үеэс ч өмнө үүсэж бий болсон гэдгийг археологийн судалгаа болон түүхэн сурвалжийн мэдээгээр нотлон харуулав. Өдгөөгөөс 5000 жилийн тэртээ монголын анхны төрт улс бий болж, өмнөд хөрш рүүгээ цэргийн хүчээр уулгалан довтолж, удаа дараа дайтаж байсан тухай сурвалжийн цөөнгүй мэдээ байдаг аж. Түүнчлэн хүрлийн үе болон түрүү төмрийн үед холбогдох археологийн олдворуудын дотор хүрэл болон төмөр зэвсгийн цөөнгүй олдвор олдсон зэргээс үзвэл монгол 6 цэргийн түүхийг 5000 гаруй жилийн тэртээгээс авч үзэх нь арга зүйн хувьд зүйтэй юм. Монгол цэргийн түүхийн бусад үед холбогдох гадаад хэл дээрх олон тооны сурвалж, судалгааны бүтээлээс орчуулан анх удаа судалгааны эргэлтэд оруулснаар монгол цэргийн түүхийг гүнзгийрүүлэн судлах боломжийг нээж өгч байна.

2024 оны 05 сарын 24-ний өдрийн “Эрдэнэ бишрэлт Засагт ханы хошууны соёл, түүх, байгаль” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл

“Халхын Сайн ноён аймгийн Сайн ноёны хошууны түүх, соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл 2023 он

2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Халхын Цогт хунтайж ба хужирт сум, сургууль” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл.

2024 оны 04 сарын 13-ны өдрийн “Халхын Цогт хунтайж ба хужирт сум, сургууль” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл

2024 оны 04 сарын 13-ны өдрийн “Халхын Цогт хунтайж ба хужирт сум, сургууль” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл.

Даяарчлагдаж байгаа энэ цаг үед, улс төр, нийгэм эдийн засгийн хөгжлийн ээдрээтэй замыг даван туулж байгаа энэ түүхэн цаг үед монгол хүн бүрийн үндэсний үзэл ухамсрыг сэргээх, монгол аман бичгийн эртний уламжлалт соёл түүхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, эртний монголчуудын уран зохиолын сэтгэлгээ түүгээр дамжуулан монгол хүнд уламжлагдан үлдэх хэл, соёл, түүх, зан үйлийн өв соёлын арвин санг бүхэлд нь багтаасан XIII-XIX зууныг дуусталх үеийн Монголын эртний уран зохиолын дурсгалт бичгүүдийн хүрээнд судалгаа шинжилгээ хийнэ. Судалгаа шинжилгээ хийсний үр дүнд эдгээр зуунд хамаарах уран зохиолын сонгодог дурсгалуудыг сонгон зуун зуунаар ангилж цуврал 5 ботид багтаан унших бичгийн зориулалтаар хэвлүүлж өргөн олон уншигчдын гарт хүргэх гол зорилго тавьж байна. Энэхүү судалгааг хийснээр бид шинжлэх ухааны үндэслэлтэй, сурвалж эх бичгийн найдвартай эхийг түшиглэсэн, зөвхөн мэргэжлийн явцуу хүрээнд биш, олон нийт уншигчдын хүртээл болж монгол айл бүрд очих, XIII-XIX зууны Монголын эртний сонгодог уран зохиолын дээжийг багтаасан эмхтгэл боловсруулж хэвлүүлэх үндсэн зорилго тавьж ажилласан болно.

Суурь судалгааны ажлын гол зорилго бол авантекст үзэгдлийн тодорхойлолтыг гарган, уг авантекст үзэгдлийн монголын түүхэн сурвалж бичиг «Монголын нууц товчоон»-ы уг эхээс хайн илрүүлж, улмаар уг авантекстийн уламжлал, хөгжил өөрчлөлтийг XVI-XVIII зууны монголын түүхэн сурвалж бичигтэй харьцуулан, улмаар «МНТ» эхийг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлсэн орчуулгаар хөгжил хувирлын зам мөрийг нь гаргаж тодруулах. Уг сэдэвтэй холбоотой ганц сэдэвт зохиол 2, эрдэм шинжилгээний 3 өгүүлэл бичиж нийтлүүлэх зорилготой.

Судалгаа