Төрийн захиргааны албан хаагчийн сургалтын үр дүнгийн шинжилгээ

Судалгааны тайлбар: Төрийн албаны тухай хууль 2017 онд шинэчлэн батлагдаж 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар төрийн албан хаагчийн сургалтын тогтолцоог шинэчилж, Засгийн газрын харъяа төрийн албаны сургалтын байгууллага сургалтыг эрхлэн зохион байгуулах төвлөрсөн тогтолцоотой байх зохицуулалтыг хуульчилж өгсөн болно. Төрийн албаны тухай хуульд зааснаар иргэн төрийн албанд томилогдсоны дараа болон төрийн албанд ажиллах хугацаандаа богино, дунд хугацааны сургалтад тогтмол хамрагдах, тодорхой заасан ангиллын төрийн албан тушаалд дэвшин томилогдохын тулд холбогдох сургалтад хамрагдаж төгссөн байх гэсэн тусгай шаардлагыг тодорхойлсон юм. Төрийн албан хаагчдын мэргэшүүлэх сургалтад 2019 оноос 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхардсан тоогоор 14780 хүн бүртгүүлэн суралцсан бөгөөд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 12865 хүн буюу элсэн суралцагчдын 86 хувь нь төгссөн байна. Гэхдээ төрийн албан хаагчийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн атлаа төрийн албанд ажил эрхлэхгүй байх, төрийн албан тушаалын шатлал ахих тусам тухайн албан тушаал эрхэлж буй албан хаагчдын тогтвортой ажиллах явдал алдагдаж шатлан дэвших зарчим хэрэгжихгүй, улс төрийн нөлөөллийн зарчмаар шинээр хүмүүс томилж хуучин албан хаагчдыг халж сэлгэх байдал нэмэгдэх хандлагатай болов. Энэ нь төрийн албан хаагчдын сургалтын үр дүнг нарийвчлан судлах, өөрөөр хэлбэл сургалтад хамрагдсаны дараах мөшгих судалгааг хийх шаардлага байгааг харуулж байна. Энэхүү судалгааны зорилго нь төрийн захиргааны албан хаагчийн сургалтын үр дүнг төрийн албан хаагчдын ажил эрхлэлт, шатлан дэвших тогтолцоотой уялдуулан шинжилгээ хийж дүгнэлт, санал боловсруулж гаргахад оршино. Уг судалгаа нь тодорхойлох судалгааны төрөлд хамаарч байгаа бөгөөд “сургалтын үр дүн”, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтийг онол, арга зүйн хүрээнд судалж, төрийн захиргааны албан хаагчдын сургалтын үр дүнд шинжилгээ хийлээ.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
177
Татсан тоо
105
Файлын хэмжээ
399.72 KB
Оруулсан огноо
2026.01.22
Судалгаа хийгдсэн он
2025 он
Судалгааны салбар
Бусад нийгмийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Удирдлагын академи
Захиалагч байгууллага
Удирдлагын академи
Удирдлагын академи researchcenter@naog.gov.mn 70132135 Удирдлагын академи нь төрийн албаны хөгжлийн шаардлагад нийцүүлэн өндөр мэдлэг, чадвар бүхий албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, төрийн захиргаа, удирдлагын асуудлаар судалгааны ажил гүйцэтгэх, төрийн бодлого боловсруулах чиглэлээр төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий байгууллага юм.
Судалгааны баг
Судалгааны удирдагч: 
Доржийн Байгал  Доктор, профессор
Судлаачид:
Дамирангийн Цэдэв  Доктор, профессор
Мандахын Баянмөнх  Доктор, дэд профессор 
Түмэндэмбэрэлийн Түмэнцогтоо  Доктор, дэд профессор
Должингийн Баатарсайхан  Магистр
Маруушийн Элбэгсайхан  Магистр

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа