ЦАГ АГААР, УУР АМЬСГАЛЫН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ-БЭСРЭГ БОЛОН БИЧИЛ ХЭМЖЭЭСТ ЗАГВАРЧЛАЛ БОЛОВСРУУЛАХ

Судалгааны тайлбар: Агаар мандалд явагдах процессыг цаг хугацаа, орон зайн хэмжээс хамааруулж бичил (micro), бэсрэг (meso), том (синоптик) гэж хувааж, харгалзан бичил хэмжээст цаг уур (microscale meteorology), бэсрэг хэмжээст цаг уур (mesoscale meteorology), синоптик хэмжээст цаг уур (synoptic meteorology) гэж ангилдаг. Бичил хэмжээст агаар мандлын үзэгдэлд аянга цахилгаан, үүл, байшин ба бусад хориглох хаалтаас үүсэх турбулент хөдөлгөөн зэрэг 1км-ээс бага хэмжээст физик процесс орно. Харин бэсрэг хэмжээст хэвтээ чиглэлд 1-100км, босоо чиглэлд газрын гадаргаас эхлэн агаар мандлын хязгаарын үе давхарга, шим мандал, давхраат мандлын доод давхарга үе хүртэлх орон зайд явагдах, 17 хоног хүртэл үргэлжлэх фронт, циклон, өндөршлөөс хамаарах уулын долгион, эх газар-далайн салхи гэх мэт үзэгдэл ордог. Синоптикийн хэмжээст үзэгдэлд 2000 км хүртэл, 28 хоног хүртэл үргэлжлэх дундад өргөрөгийн циклон, бароклиник хотос, гүвээ, фронтын бүс, ойлгойдох буюу судал урсгал зэрэг ордог. Практикт ихэнхдээ бичил болон бэсрэг хэмжээст цаг уурыг хамтатган авч үздэг. Бэсрэг хэмжээст агаар мандлын процессыг бэсрэг альфа (200-2000км), вета (20-200км), гамма (1-20км) хэмжээст гэж хуваан үздэг (Хүснэгт 1). Синоптикийн хэмжээст агаарын хөдөлгөөнд Кориолис болон даралтын градиентын хүчний баланс хадгалагдаж геострофи тэнцвэр биелдэг бол бэсрэг хэмжээс, ялангуяа вета, гамма хэмжээст үзэгдэл, процесст геострофи, гидростатик ойролцоолол биелэгдэхээ больдог. Энэ үед гидростатик биш ойролцоолол чухал үүрэг гүйцэтгэдэг. Синоптикийн хэмжээст процесст агаарын босоо хөдөлгөөн, хэвтээгээс харьцангуй олон дахин бага байдаг боловч, бэсрэг хэмжээст босоо хөдөлгөөн хэвтээгээс их болох буюу өргөлтийн хүч, уулзүйн нөлөөгөөр үүсэх босоо хурдыг тооцох шаардлага гардаг. Агаар мандлын процесст гидростатик биш нөлөө үзүүлдэг үзэгдэлд газрын гадарга, агаар мандлын дулаан, чийгийн урсгал, турбулент, конвекци, ууршилт, конденсаци гэх мэт орно. Иймд цаг агаар, агаар мандлын загварт орон зайн нарийвчлал буюу гридын цэгийн хоорондын зай 910км-ээс бага болох үед гидростатик биш ойролцоолол хийж, үзэгдэл, процессыг тооцох учиртай. Ингэхдээ бэсрэг хэмжээст загварууд анхны болон захын нөхцлөө орон зайн нарийвчлал харьцангуй бага дэлхийн хэмжээний загвараас авч ажилдаг юм.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
588
Татсан тоо
107
Файлын хэмжээ
31.63 MB
Оруулсан огноо
2023.07.05
Судалгаа хийгдсэн он
2018 он
Судалгааны арга зүй
Загварын динамик нь шахагдах хий ба шингэний гидростатик биш Эйлерийн тэгшитгэлүүд дээр суурилна. Анх эрдэмтэн Лапрайс систем тэгшитгэлийг өндөршлийг дагасан босоо координатад томьёолсон байдаг (Laprise, 1992). Загварт босоо чиглэлдээ өндөршлийг дага
Судалгааны салбар
Байгалийн бусад шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
65,000,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
Ус, цаг уур, орчны, судалгаа мэдээллийн хүрээлэн,
Захиалагч байгууллага
battsengel@met.gov.mn
Судалгааны баг
1.	Доктор П.Гомболүүдэв, Уур амьсгалын  өөрчлөлт нөөцийн судалгааны секторын эрхлэгч, ЭШАА (Бүлэг 1, Бүлэг 2-ийн 2.7.1) 
2.	Доктор А.Батболд. Цаг агаар, орчны тоон загварчлалын судалгааны хэлтсийн дарга, ЭШАА (Бүлэг 2-ийн 2.4) 
3.	Г.Батжаргал. Цаг агаар, орчны тоон загварчлалын судалгааны хэлтсийн ЭШДА (Бүлэг 2-ийн 2.1, 2.2.6, 2.6) 
4.	Д.Даваадорж. Цаг агаар, орчны тоон загварчлалын судалгааны хэлтсийн инженер (2.5) 
5.	Доктор Д.Дуламсүрэн. Уур амьсгалын  өөрчлөлт нөөцийн судалгааны секторын инженер (Бүлэг 2-ийн 2.7.1) 
6.	Доктор Г.Гантуяа. Цаг агаар, орчны тоон загварчлалын судалгааны хэлтсийн инженер (Бүлэг 2-ийн 2.2.5, 2.2.6) 
7.	Д.Одонтунгалаг. Цаг агаар, орчны тоон загварчлалын судалгааны хэлтсийн инженер (Бүлэг 2-ийн 2.2.1) 
8.	Б.Мөнхбат. Уур амьсгалын  өөрчлөлт нөөцийн судалгааны секторын инженер ЭШДА (Бүлэг 2-ийн 2.7.2) 
9.	Ч.Алтантулга. Цаг агаар, орчны тоон загварчлалын судалгааны хэлтсийн ЭШДА (Бүлэг 2-ийн 2.2.2) 
10.	Б.Буянтогтох. Цаг агаар, орчны тоон загварчлалын судалгааны хэлтсийн ЭШДА (Бүлэг 2-ийн 2.2.3) 
11.	Д.Дэлгэрмаа. Цаг агаар, орчны тоон загварчлалын судалгааны хэлтсийн ЭШДА ((Бүлэг 2-ийн 2.2.3)

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа