Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох нүүдэлчдийн уламжлалт мэдлэг

Судалгааны тайлбар: Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимжин тогтворгүй болж хэт дулаарах, хүйтрэх зэргээр хэлбэлзэлтэй байна. Цаашид ч дулаарал явагдахыг ихэнх судалгаа харуулж байгаа төдийгүй бүс нутаг, улс оронд харилцан адилгүй байгаа ч сөрөг нөлөө нь адил байна.Уур амьсгалын өөрчлөлт далайд гарцгүй орнуудын хувьд цөлжилт, газрын доройтол нэмэгдэх, хур тунадас багасах, цас мөс хайлах зэргээр явагдаж байгаа бол арлын жижиг улсуудад далайн түвшин нэмэгдэн хуурай газрын хэмжээ багасч байгаа нь нийтлэг үзэгдэл болжээ. Байгалийн энэхүү хувирамтгай дүр төрх нь хуурай сэрүүн уур амьсгалтай, эх газрын Монгол орны бэлчээрийн зүй тогтолд нөлөөлж, нүүдэлчдийн мал сүргийн бүтэц, тоо толгойд уламжлал түшиглэсэн шинэлэг зохицуулалт хийхийг шаардах боллоо. Зарим бүс нутгийн малчдын мал маллагааны арга туршлага уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр өөрчлөгдөж байгаа нь тэдний дунд хийсэн судалгаагаар мэдэгдэж байна.Тиймээс бид монгол нүүдэлчдийн байгаль, цаг агаартай дасан зохицох олон мянган жилийн туршлагыг түүхэн сурвалж болон өнөөгийн малчдын аман баримтаас судлан цуглуулж, мэдээллийн нэгдсэн сан хөмрөг бүрдүүлж, дүгнэх зорилготой.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
2.6K
Татсан тоо
247
Файлын хэмжээ
10.82 MB
Оруулсан огноо
2023.04.04
Судалгаа хийгдсэн он
2019 он
Судалгааны арга зүй
түүх, угсаатан, соёл иргэншил, урлагийн зан үйл судлал
Судалгааны салбар
Түүх, археологи
Санхүүжилтийн хэмжээ
29,000,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Захиалагч байгууллага
Шинжлэх ухаан, технологийн сан
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Судалгааны баг
Д.Пүрэвжав

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа