188
Цэвдэг, хүйтний үзэгдлийн тархалтын үнэлгээ боловсруулах ажлын тайлан
Судалгааны тайлбар: “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” нь бүсийн хөгжлийн төсөл, чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг хот байгуулалтын баримт бичгийн үе шатны төсөл, хөтөлбөр, үндсэн чиглэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нутаг дэвсгэр, орон зайн төлөвлөлтийн урт хугацааны нэгдсэн бодлогын тулгуур баримт бичиг болох юм. Ийм учраас тус төслийн хүрээнд буй орчин, байгалийн нөөц, тэдгээрийн хүн амын нутагшилт, суурьшлын хөгжилд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөг тооцох нь чухал ач холбогдолтой юм. Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгалийн нөөц чухал үүрэг гүйцэтгэх боловч хот, тосгоны зохион байгуулалт, хүн амын суурьшилд сөрөг нөлөө үзүүлдэг байгалийн бүрэлдэхүүн хэсгүүд байдаг. Сөрөг нөлөө үзүүлдэг бүрэлдэхүүн хэсгүүдэд, цэвдэг, хүйтний үзэгдэл ордог ба эдгээр үзэгдлийн сөрөг нөлөө нь манай орны нийгэм, эдийн засагт ихээхэн дарамт учруулж буй нь нэр бүхий сумын төвийг дахин шилжүүлсэн, хот суурин газар халианд ихээр автах зэрэг үзэгдлүүдээр илэрч байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 1.3K
- Татсан тоо
- 426
- Файлын хэмжээ
- 9.58 MB
- Оруулсан огноо
- 2023.02.27
- Судалгаа хийгдсэн он
- 2020 он
- Судалгааны арга зүй
- Олон шалгуурт загварчлалын аргазүй
- Судалгааны салбар
- Барилгын инженерчлэл
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Шинжлэх ухааны академи, Газарзүй геоэкологийн хүрээлэн
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
АЖЛЫН УДИРДАГЧ: Доктор (Ph.D), А.Дашцэрэн, ГҮЙЦЭТГЭГЧИД: Я.Жамбалжав, доктор (Ph.D), ЭШАА, А.Саруулзаяа, доктор (Ph.D), ЭША, Х.Тэмүүжин, докторант, ЭШДА