Увс аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаа
Судалгааны тайлбар: Аймгийн хэмжээнд тодорхой газруудад агнуурын зарим хөхтөн амьтад (аргаль хонь, янгир ямаа, халиун буга, зэрлэг гахай) байршил нутагтаа тоо толгой өсөж, тогтворжих хандлагатай байгаа нь сайшаалтай боловч нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нүүрлэж буй байгаль цаг уур, хүний шууд болон дам хүчин зүйлийн улмаас бүс нутгийн хөхтөн амьтны хэвийн тогтвортой байршил алдагдах, тоо толгой нь цөөрөх, тархац нутгийн зарим хэсэгт ховордон байхгүй болох зэргээр хөхтөн амьтдын элдэв хэлбэрт нөлөөлөх үйл ажиллагаа өдрөөс өдөрт эрчимжиж байна.
Иймээс тус аймгийн агнуурын ач холбогдолтой амьтдын өнөөгийн тоо толгой, тархац байршил, нүүдэл шилжилтийн талаар судлаж, шинэ мэдээгээр баяжуулан цаашдын хамгааллын менежментэд ашиглах, ан агнуурын хуулинд заасны дагуу зарим хөхтөн
амьтдын бодит нөөцөд тулгуурласан ашиглалтыг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон нь тус аймгийн агнуур зохион байгуулалтыг хийх гол үндэслэл болж байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 16
- Татсан тоо
- 4
- Файлын хэмжээ
- 5.41 MB
- Оруулсан огноо
- 2025.07.01
- Судалгаа хийгдсэн он
- 2024 он
- Судалгааны арга зүй
- Хээрийн судалгаа, зурвас замналын судалгаа
- Судалгааны салбар
- Байгалийн бусад шинжлэх ухаан
- Санхүүжилтийн хэмжээ
- 43,650,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Эко үйлчилгээ ТББ
- Захиалагч байгууллага
-
Увс аймгийн Засаг даргын Тамгын газар ganchimeg.kh@uvs.gov.mn
- Судалгааны баг
С. Батдорж, Б. Улам-Өрнөх, Б. Аз-Эрдэнэ (ШУА-ийн, Хөхтний экологийн лаборатори, ЭША), БО газрын дарга Б. Энхтуяа, БО газрын ахлах мэргэжилтэн М. Төгөлдөр, БОУ байцаагч, Байгаль хамгаалагч, Идэвхтэн Байгаль хамгаалагч, Орон нутгийн иргэд болон малчид нийт хээрийн судалгаанд 40 хүн оролцсон болно.