Зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтыг бууруулах зарим асуудал

Судалгааны тайлбар: Зам тээврийн гэмт явдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг дэвшүүлэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх субьектүүдийн анхаарлыг хандуулахаар энэхүү асуудлыг хөндөж байна. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 5485 хүн амь насаа алджээ. Замын цагдаагийн байгууллагын мэдээллээр мөн хугацаанд 3758 хүн амь насаа алдсан, 11154 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээ байна. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэх аргачлалаас хамааран нас баралтын тоон үзүүлэлт ялгаатай гардаг. Жилд дунджаар зам тээврийн ослын улмаас Монголын төр 550 иргэнээ буюу нэг сумын насанд хүрсэн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсээ алдаж байгаа нь харамсалтай юм.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
821
Татсан тоо
324
Файлын хэмжээ
631.13 KB
Оруулсан огноо
2023.05.19
Судалгаа хийгдсэн он
2015 он
Судалгааны арга зүй
Баримт бичгийн болон социологийн судалгааны арга , судалгааны харьцуулалтын болон задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх арга
Судалгааны салбар
Нийгэм, эдийн засгийн газар зүй
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэн, Цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхим
Захиалагч байгууллага
Дотоод хэргийн их сургууль
Дотоод хэргийн их сургууль info@uia.gov.mn 70155059 Сургалт, судалгааны байгууллага
Судалгааны баг
Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэн, Цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхмийн багш нар

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа