200
ЖИРЭМСЭН БОЛОН ТӨРСНИЙ ДАРААХ ҮЕИЙН СЭТГЭЛ ГУТРАЛ ТҮҮНД НӨЛӨӨЛӨХ ЗАРИМ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОГТООХ
Судалгааны тайлбар: Манай улсад жирэмсэн болон төрсний дараах үеийн сэтгэл гутралын тархалтыг улсын хэмжээнд судалсан судалгааны ажил өнөөдрийг хүртэл ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсонв
Зорилго: Жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалтыг тогтоон, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, төрсний дараах 3 дахь сард сэтгэл гутралыг дахин үнэлэх
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг агшингийн болон кохорт судалгааны загвараар чанар болон аналитик судалгааны аргуудыг ашиглан 2022 оны 02 сарын 21-ний өдрөөс 04 сарын 08-ны хооронд Улаанбаатар хотын 4 дүүрэг, Баруун, Зүүн, Хангай, Төвийн бүсийн нийт 11 аймаг, 12 сумын 80 түүврийн нэгжээс санамсаргүй түүврийн аргаар судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 1482 жирэмсэн эхийг хамруулав. Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн судалгаанд оролцсон 468 жирэмсэн эхээс амаржсан 355 эхэд төрсний дараах сэтгэл гутралыг 11 сарын 15-наас 11 сарын 27-ны хооронд цахимаар/утсаар үнэлэв. Судалгаанд оролцогчдоос нийт 4 бүлэг бүхий 79 асуумж, бие махбодын хэмжилт, сэтгэл гутралын эрсдэлтэй гарсан эмэгтэйчүүдэд сэтгэл гутралыг илрүүлэх, оношлох сэтгэцийн эмчийн эмнэл зүйн үзлэг хийв. Сэтгэл гутралыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 10 асуулт бүхий Эдинбургийн сорилоор үнэлж, нийт оноо 13-аас их үед сэтгэл гутралтай гэж үнэлсэн. Судалгааны мэдээллийг нэгтгэж, статистик боловсруулалтыг SPSS 24 програмыг ашиглан хийж гүйцэтгэв. Судалгааны ёс зүйг ЭМЯ-ны ёс зүйн хорооны 3 сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан (№267)
Үр дүн: Бидний судалгаанд Улаанбаатар хотын нийт 4 дүүрэг, хөдөө орон нутгийн 11 аймгийн 18-46 насны нийт 1482 жирэмсэн эх хамрагдсаны дундаж нас нь 30.12±5.88 байлаа. Судалгаанд хамрагдагсдын 21.8% (n=323) нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс, 17.2% (n=255) нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс, 9.8% (n=145) Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс, 1.3% (n=20) нь Улаанбаатар хотын Багануур дүүргээс тус тус хамрагдсан бол Дундговь (2.4%, n=36), Хэнтий (2.9%, n=43), Говь-Алтай (3.2%, n=48) зэрэг аймгуудаас хамгийн цөөн эхчүүд хамрагдсан байна.
Бидний судалгаанд хамрагдагсдын 15.9% (n=235) нь сэтгэл гутралтай гэж оношлогдсон бол 84.1% (n=1247) нь сэтгэл гутралгүй байв. Жирэмсэн эхчүүдийн нас (r=-0.120, p
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 742
- Татсан тоо
- 460
- Файлын хэмжээ
- 1.22 MB
- Оруулсан огноо
- 2024.07.02
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Эрүүл мэндийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн хэмжээ
- 50.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас
- Гүйцэтгэгч байгууллага
- СЭМҮТ
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
СУДАЛГААНЫ АЖЛЫН УДИРДАГЧ: Л.Насанцэнгэл, Анагаах ухааны доктор (Ph.D), Профессор, СЭМҮТ Т.Ганцэцэг, Анагаах ухааны доктор (Ph.D), АШУҮИС СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗӨВЛӨХ: Ж.Энхцэцэг, Анагаах ухааны доктор (Ph.D), Профессор, Нийслэлийн Өргөө Амаржих Газар Х.Алтайсайхан, Анагаах ухааны доктор (Ph.D), Профессор, АШУҮИС Д.Мягмарцэрэн, Анагаах ухааны доктор (Ph.D), Дэд профессор, АШУҮИС Б. Батзориг, НЭМУ-ны доктор (Ph.D), НЭМС, НЭМХ СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОХИЦУУЛАГЧ: Л.Насанжаргал, Анагаах ухааны магистр, докторант, СЭМҮТ М.Номин-Эрдэнэ, Анагаах ухааны магистр, докторант, УГТЭ К. Елена, Анагаах ухааны магистр, СЭМҮТ