Коронавируст халдвар (КОВИД-19)-ын вакцины дархлаа өдөөх чадвар, сөрөг хариу урвал болон үр нөлөөг үнэлэх нь Инвайт-Монгол олон улсын хамтарсан судалгаа

Судалгааны тайлбар: Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ээс хамгаалах 4 төрлийн вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрлийг олгосон бөгөөд үүнд Whole-virus inactivated vaccine BBIBP-CorV (Sinopharm, China), BNT162b2 (Pfizer/BioNTech, USA/Germany) ChAdOx1-nCoV-19 (Serum Institute, Indiaand SK-Bio, South Korea) болон Sputnik V, (Gamaleya Institute, Russia) багтана. Монголын нийт хүн амын 65 гаруй хувь буюу 2,254,570 хүн эхний тунг, 2,137,780 хүн BNT162b2, AZD1222, Sputnik V, эсвэл BBIBP-CorV-ийн хоёр тунг авсан байна. Вакцинжуулалтын дийлэнх нь BBIBP-CorV вакцинаар хийгдсэн. Хэдийгээр манай улсад COVID-19-ийн дархлаажуулалт өндөр байгаа ч халдварын тохиолдол мөн өндөр байна. SARS-CoV-2 вирусын шинэ хувилбарууд гарч ирсэн нь тохиолдлын өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйл гэж үзэж байна. 2021 оны зуны давалгааны шалтгаан нь SARS-CoV-2 альфа хувилбарын тархалттай холбоотой байх нь тогтоогдсон. Үүнээс гадна SARS-CoV-2-ий дельта хувилбар манай улсад долдугаар сарын эхээр илэрсэн. Бусад орны мэдээлэл, бодит байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн ажилтнууд болон бусад тэргүүн эгнээний ажилчдад нэмэлт дархлаажуулалт хийх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг 2021 оны 8-р сарын 30-ны өдрөөс эхлэн 55-аас дээш насны, хавсарсан өвчтэй эмзэг бүлгийн хүн амыг хамруулахаар сунгасан. Үүний дараа 2021 оны 9-р сарын 13-наас эхлэн 18-аас дээш насны бүх хүмүүст нэмэлт тунгийн вакциныг хийхээр болсон. Омикрон хувилбарыг баталгаажуулж, COVID-19-ийн батлагдсан тохиолдол нэмэгдсэний дараа 2021 оны 1-р сарын 07-ны өдрөөс эхлэн 18-аас дээш насны хүн бүрт COVID-19-ийн дөрөв дэх тун буюу хоёр дахь нэмэлт тунг зөвшөөрсөн. Аль ч насны бүлэг эсвэл зорилтот бүлэгт дархлаажуулалт нь сайн дураар хийгдсэн. Холимог нэмэлт тунгийн талаар зарим тоо баримтууд байдаг бөгөөд энэ нь гомолог хувилбартай харьцуулахад илүү сайн ажиллаж болохыг харуулж байна. Ялангуяа, аденовирүсийн вектор вакцин болон mРНХ-ийн нэмэлт тунг хослуулан судалжээ. Гэсэн хэдий ч идэвхгүйжүүлсэн вирусын вакциныг дангаар нь хийх эсвэл mРНХ-ийн нэмэлт тун хийх талаар мэдээлэл алга байна. Энэхүү судалгаа нь манай улсад хэрэглэгддэг COVID-19 вакцины дархлаа үүсгэгч чанарыг үнэлэх, SARS-CoV-2 халдварын эрт илрэлийг үнэлэх олон улсын судалгааны нэг хэсэг юм.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
5
Татсан тоо
4
Файлын хэмжээ
19.29 MB
Оруулсан огноо
2026.09.15
Судалгаа хийгдсэн он
2025 он
Судалгааны салбар
Суурь анагаах ухаан
Санхүүжилтийн хэмжээ
1.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Элэг төв
Захиалагч байгууллага
Эрүүл мэндийн яам
Эрүүл мэндийн яам bioethics@moh.gov.mn 51-264269 Эрүүл мэндийн яам
Судалгааны баг
Элэг төв

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа