Хайлтын үр дүн

89 илэрц олдлоо.

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын "Bocточный",БНХАУ-ын "Жинжоу" боомт, БНСУ-ын "Монгол-Саммок Ложистик" хамтарсан компаниар дамдуулан тээвэрлэх боломж нөхцөл.

Иргэний нисэхийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрэмблэх, өнөөгийн нөхцөл байдалд шинжилгээ хийсний үндсэн дээр дэлхий хөгжлийн чиг хандлага, эдийн засаг болон бусад салбарын хөгжилтэй уялдуулан хөгжлийн ирээдүйн төлөвийг тодорхойлох;

Хөшгийн Хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн олон улсын ачаа тээврийн логистикийн төв, эдийн засгийн чөлөөт бүс бий болгон хөгжүүлэх боломжийг судлах, цаашид Монгол Улсад нисэх онгоцны буудалд түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, өндөр технологийн үйлдвэрлэл хөгжүүлэн гуравдахь зах зээлд борлуулах сувагчлалыг бий болгох боломжийг судлахад оршино.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн зорчигч тээврийн авто буудал, нисэх буудал, төмөр замын үйл ажиллагааг уялдуулж үр ашгийг дээшлүүлэх улмаар орон нутгийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах арга замыг тодорхойлоход оршино.

Дроны хэрэглээ ихэссэнтэй холбогдуулан цаашид гарч болзошгүй аюул, бэрхшээлээс иргэнийн нисэхийн агаарын навигаци, нисэх буудлуудын үйл ажиллагаа, болон тоног төхөөрөмж, байгууламж зэргийг техник технологийн тусламжтайгаар хэрхэн хамгаалах арга замын судалгаа.

Экспортын шаардлага хангасан нарийн ээрмэлээр нэхмэл бүтээгдэхүүний технологийн туршилт зүгшрүүлэлтийг явуулж жижиг дунд үйлдвэрлэлийн цех болгоход оршино.

Нисэх буудлуудын үйл ажиллагааг хялбарчилж, оновчтой болгоход технологийг хөшүүрэг болгон ашиглах боломж гадны туршлага.

Агаарын тээвэрлэгчдийн бизнес загварууд, сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй бага өртгөөр тээвэрлэгчийг тодорхойлох, тэдгээрийн төрлүүд болох ULCC, LHLC, Hybrid LCC-ийн өрсөлдөөний стратеги, ялгарах онцлог, давуу болон сул талууд болон олон улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй БӨТ-ийг харьцуулан судалсны үндсэн дээр цаашид авч хэрэгжүүлэх боломжтой бодлогын санал, зөвлөмж нэгтгэл.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гаргасан стратеги төлөвлөгөө, төсөл хөтөлбөр болон ИНЕГ-ын стратеги төлөвлөгөө хоорондын харилцан уялдааг сайжруулах, цаашлаад ОУИНБ-аас дэвшүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд Систем даярх мэдээллийн менежментийг (SWIM) хэрэгжүүлэх ажлыг хариуцагч болон гүйцэтгэгч болох ИНЕГ, түүний харьяа газар, алба , салбаруудад дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах удирдах төвшний албан тушаалтнуудад мэдээ мэдээллээр хангах;

Улаанбаатар БУТ-ийн үйлчилгээ зогссон тохиолдолд уг БУТ-ийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг Сайншанд нөөц БУТ рүү шилжүүлэх үйл явцыг хэрэгжүүлэх болон нислэгийн хөдөлгөөнийг хэвийн түвшинд байлгах.

ИНЕГ-ын хүний нөөцийн судалгааг 2017, 2018 оны тоон мэдээн дээр үндэслэн судалсан.

Нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, нөөцийг зөв хувиарлах, агаарын замыг уян хатан, чөлөөт байдлаар ашиглах, агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх, нислэгийн хөдөлгөөнийг оновчтой хуваарилах, агаарын зайн ашиглалтыг сайжруулах тухай

Киотогийн протоколоор 6 төрлийн хийг хүлэмжийн хий хэмээн тодорхойлсныг иргэний нисэхийн салбарт тухайлбал шатахуун дээр хамаарахыг нь судалсан.

Монгол улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан тээврийн хэрэгслийн 100км зарцуулж буй цахилгаан зарцуулалт /4 улирлын байдлаар/, цэнэглэх байгууламжийн хүртээмж, цэнэглэх станцын хүчин чадлын өнөөгийн байдлыг тодорхойлоход судалгааны зорилго оршино.

Манай царай танилтын систем нь дээр дурдсан мэдээллийн аюулгүй байдалд бүрэн нийцсэн хиймэл оюун ухаанд суурилсан шийдлийг өртөг багатайгаар хүргэж байгаагаар онцлогтой. Мөн бид Монгол хүний оюун ухаанд суурилж бүтсэн царай танилтын системийн дэд бүтцийг өргөтгөн хувийн хэвшлийн компаниудын технологийн ажлыг хөнгөвчилсөн инновацлаг програм хангамж нийлүүлэхзорилготой

Тархмал нарны эрчим хүчний эх үүсвэрийг Монгол орны цахилгаан түгээх сүлжээнд суурилуулж, нутагшуулан цахилгаан түгээх сүлжээний алдагдлыг бууруулах, хүчдэлийн түвшин чанарыг сайжруулах.

Судалгаа