Хайлтын үр дүн

89 илэрц олдлоо.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний эдийн засгийн үр ашиг, техник ашиглалт зэрэг үзүүлэлтүүдийг тооцох математик загварыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад оршино.

Бензин болон дизель хөдөлгүүртэй бүх төрлийн тээврийн хэрэгсэлд суурилуулах утаа шүүгчийг дотоодод үйлдвэрлэх боломжийг тодорхойлох.

Түгжрэлийг бууруулах Засгийн газрын зорилтын хүрээнд зорчих урсгалын судалгааг АТҮТ-ийн алтан албан хааагчийн дунд явуулсан судалгаа.

Монгол улсад мотоциклоор үйлдэгдэж буй зам тээврийн осол их гарч байгаа шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг статистик тоон мэдээлэл болон холбогдох бодлогын бичиг баримтын хүрээнд нөхцөл байдлыг тодорхойлж дүн шинжилгээ хийх.

Бидний судалгааны ажлын үндсэн зорилго нь 4 сэнст нисдэг тэрэг буюу дроны тэнцвэржилтийг хиймэл оюун ухаанд суурилан удирдах судалгааг хийнэ. Энэхүү системийн загварыг хөгжүүлж, туршихад оршино.

Айл өрх, албан байгууллагын хэрэглээний халуун, хүйтэн усны электрон тоолууруудаас мэдээллийг цуглуулан боловсруулж мэдээллийн төв рүү дамжуулах системийн загварыг хөгжүүлж, турших

Монгол Улсад Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шинэ техник, технологи нэвтрүүлэх, олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа холбогдох стандартыг судалж, орчуулан боловсруулах, нутагшуулах үндэсний болгон батлуулах.

Монгол улсад Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах техникийн туслалцаа.

Байгалийн шахсан хий нь Монгол орны цаг агаарын нөхцөл байдалд хэрхэн нийцэж байгаа, цаашид хэрхэн ашиглах талаарх судалгаа.

Монгол улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийг 2018 оны статистик мэдээлэлд тулгуурлан судалсан тайлан.

Үндэсний дэд бүтцийг бий болгох, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр орон нутагт хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд гол бэрхшээл болж логистикийн асуудлыг МУ-ын хөгжлийн хэтийн төлөвт тулгуурласан судалгаа.

Үндэсний дэд бүтцийг бий болгох, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр орон нутагт хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд гол бэрхшээл болж логистикийн асуудлыг МУ-ын хөгжлийн хэтийн төлөвт тулгуурласан судалгаа.

Нийслэлийн гудамж замын орон зайн мэдээллийн санг бүрдүүлэх анхдагч өгөгдлүүдийн маягт, үзүүлэлтүүдийн ангилал, код, тодорхойлолтыг ашиглах заавар

Эх орны эрдэс түүхий эдийг ашиглан өндөр үзүүлэлтэй бетон гарган авах оновчтой найрлагыг тогтоож, түүний физик механик шинж чанарт нөлөөлж буй хүчин зүйлүүдийн хамаарлыг тогтоож, өндөр бат бэхтэй бетон гаргаж авах технологи боловсруулж гарган авсан бетоныхоо шинж чанарыг иж бүрэн судлахад судалгааны ажлын зорилго оршино.

Бид өөрсдийн төслийн ажлын хүрээнд Монгол орны түүхий эдийн шинж чанарыг сайжруулан ашиглаж ус шүүх керамик мембраныг гарган авахыг зорилоо.

“Монгол Улсын авто замын орон зайн мэдээллийн сан байгуулах”, “Зам, тээврийн бодлого төлөвлөлтөнд ашиглах математик загварчилалын программ хангамж нэвтрүүлэх”, “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулах зорилгоор хийгдсэн.

Судалгаа