Хайлтын үр дүн

37 илэрц олдлоо.

/ 2025 он

Европын Холбооны “Green Deal” стратеги, “Fit for 55” бодлогын багц, уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын үзүүлэлтүүдийг Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, “Алсын хараа–2050” баримт бичгийн зорилтуудтай харьцуулсан. Эрчим хүч, тээвэр, барилга, аж үйлдвэр, газар ашиглалт, хог хаягдал, байгалийн баялгийн менежмент, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлогын уялдаа холбоо, хэрэгжүүлэх боломжийг шинжилсэн

/ 2025 он

Монгол Улсын улаанбуудай, гурилын чанарт нөлөөлөх тариалангийн газар ашиглалт, хөрсний үржил шим, доройтол, бордооны хэрэглээ, цаг уурын эрсдэлийг судалсан. Улаанбуудайн 2017–2024 оны лабораторийн шинжилгээний мэдээлэл, үрийн чанар, ургацын үзүүлэлт, хөрсний шим тэжээлийн хамаарлыг харьцуулж, улаанбуудайн чанар, үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулсан

/ 2023 он

БНСУ, Казахстан, Швейцар, Киргиз, Японы мал аж ахуй эрхлэгчдэд чиглэсэн төрийн бодлого, дэмжлэг, хөтөлбөр болон хөдөө аж ахуйн холбоодын үйл ажиллагааг тоймлосон. Малчид, фермерүүдэд үзүүлэх санхүүгийн болон сургалтын дэмжлэг, залуу фермерүүдийг дэмжих арга хэмжээ, ухаалаг хөдөө аж ахуйн технологи нэвтрүүлэх туршлагыг авч үзсэн.

/ 2023 он

БНСУ, Казахстан, Япон, Норвегийн мал аж ахуйн салбарын онцлог, үйлдвэрлэл, хөгжлийн бодлого болон төрийн дэмжлэгийн талаар тоймлосон. Ухаалаг мал аж ахуйн технологи, тогтвортой үйлдвэрлэлийн хөтөлбөр, мах, сүүний чиглэлийн үйлдвэрлэл, мал аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа болон зах зээлийн зохицуулалтын туршлагыг улс тус бүрээр танилцуулсан.

/ 2023 он

Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногооны дотоодын жилийн хэрэгцээ, махны экспорт, хүнсний ногооны импортын талаарх мэдээллийг нэгтгэсэн. Хүнсний бүтээгдэхүүн хадгалах зоорь, агуулахын хангамж, холбогдох тоон үзүүлэлт болон мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тоймлон танилцуулсан.

/ 2023 он

Хөдөө аж ахуйн хоршооны ойлголт, үндсэн зарчим, олон улсын хөгжлийн чиг хандлагыг БНСУ, Япон, Казахстан, Герман, Норвегийн туршлагад тулгуурлан судалсан. Хоршоодын үүсэл хөгжил, эрх зүйн орчин, үйл ажиллагаа, менежмент болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн нэгдсэн борлуулалт, хангамжийн тогтолцоог харьцуулсан.

/ 2022 он

Монгол Улсын хонин болон үхэр сүргийн тоо толгой, тархалт, омог, үүлдэр, ашиг шим, эрчимжсэн аж ахуй, махны экспортын мэдээллийг нэгтгэсэн. Салбарын бодлого, эрх зүйн орчин, бэлчээрийн хүрэлцээ, тэжээл үйлдвэрлэл, хадлан бэлтгэл, тэжээлийн импортын үзүүлэлтийг албан ёсны статистикт тулгуурлан танилцуулж, мал үржүүлэг, тэжээлийн чиглэлээр хийгдсэн судалгаануудыг тоймлосон.

/ 2017 он

Монгол Улсын ойн сангийн бүтэц, талбай, ойгоор бүрхэгдсэн газрын хэмжээ, зонхилох модны төрөл болон өөрчлөлтийн мэдээллийг танилцуулсан. Ойн хорогдолд нөлөөлсөн түймэр, хөнөөлт шавж, хуурайшилт, мод бэлтгэл зэрэг хүчин зүйлийг холбогдох тайланд үндэслэн авч үзсэн. Мөн 2014-2016 онд гүйцэтгэсэн олон зорилтот үндэсний ойн тооллогын урьдчилсан мэдээллийг нэгтгэсэн.

Говь-Алтай аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг хангахын тулд одоо болон ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээг оновчтой тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, орлого, зардал өгөөж, үр ашгийг төлөвлөхөд оршино.

/ 2024 он

Жунцаогийн технологид ашиглагддаг таримлууд нь ногоон массын ургац ихтэй, гол ишээр өндөр ургадаг өвслөг ургамлууд юм. Хөрсний элэгдэл эвдрэлийг бууруулах, элсний нүүдлийг багасгах, хөрсөнд макро микро элементүүд хуримтлуулах, мал амьтны тэжээлийн хэрэгцээг хангах зэрэг олн төрлийн ач холбогдолтой.

Хээр, цөлийн хээрийн бүсийн зарим биелэгтэн ургамлуудын ургал эрхтэнээрээ нөхөн сэргэх чадавхийг илрүүлэх

Сарлагийн хөөврийн гарц, шинж чанарыг Алтай , Хангай, Хэнтийн өндөр уулсын газар зүйн нөхцөлд судалж, өөрчлөлтийн зүй тогтлыг илрүүлэхэд оршино. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд: 1. Сарлагийн үсний уутанцрын шинж чанарыг тодорхойлох 2. Сарлагийн хөөврийн гарц шинж чанарыг сонгосон байрлалаар судлах 3. Сарлагийн үсэн бүрхүүлийн ургалтыг өөрчлөгдөх зүй тогтлыг тодорхойлох 4. Сарлагийн хөөврийн үнэлэмжийг тодорхойлж зах зээлд таниулах цахим сан үүсгэх

Монгол орны нөхцөлд тохиромжтой шар айрагны АРВАЙН сортыг шалгаруулан үрийг үржүүлэн. үйлдвэрлэлд нэвтрүүлэх Сүүлийн жилүүдэд селекцийн аргаар шинээр гаргасан арвайн гадаад, дотоодын шинэ сортуудыг нутагшсан жишиг сортуудтай харьцуулан судлаж, аж ахуй биологийн ашигтай шинж тэмдэг, шинж чанарыг илрүүлж, сортын потенциалыг богино хугацаанд ашиглах зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан Үүнд: 1. Арвайн сортуудын болцын хугацааг тодорхойлох 2. Арвайн сортуудын биометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох 3. Арвайн сортуудын ургацын бүтцийг тодорхойлох 4. Арвайн сортуудыг тарих тохиромжтой хугацааг сонгох 5. Арвайн сортуудын тохиромжтой үрийн нормыг тогтоох 6. Биологийн тэсвэрийн үнэлгээ өгөх

Хөдөөгийн хөгжлийн нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, экспортын чиг баримжаатай биоэрчимт технологид суурилсан органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх үзэл баримтлал боловсруулах

"• Хонины ноосны ашиглалтыг сайжруулах • Хонины ноосон үрлэн шахмал органик бордоо нэртэй шинэ бүтээгдэхүүн бий болгох • Бордоо үйлдвэрлэх технологийг зүгшрүүлэх • Бордоо хийх ноосыг бэлтгэх арга технологийг тогтоох • Бордоо үйлдвэрлэх хамгийн хямд үнэ бүхий тоног төхөөрөмжийн оновчтой сонголт хийх • Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, модлог ургамал, тасалгааны цэцэг тариалалтад органик бордоо ашиглах тохиромжтой тунг тогтоох"

Одой хайлас (Ulmus pumila L.)- ны фитохими ба фармакологийн зарим идэвхийг судлан топгоох зорилготой

Судалгаа