Хайлтын үр дүн

2825 илэрц олдлоо.

/ 2025 он

Өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт, жирэмсний болон төрсний дараах эрүүл мэндийн хяналт, эрхийн хамгааллын асуудлыг олон улсын туршлагатай харьцуулан судалсан. Их Британи, АНУ, Финланд, БНСУ зэрэг улсын туршлагад тулгуурлан насанд хүрээгүй охидын үр хөндөлт хийлгэх эрх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, өсвөр насны эхээс төрсөн хүүхдийг үрчлэх зохицуулалт, эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамж, жирэмсэн болон төрсөн охидын үргэлжлүүлэн суралцах эрхийн баталгааг шинжилсэн

/ 2025 он

Шинэ Зеланд, Эстони, ХБНГУ-ын зөвшөөрлийн эрх зүйн орчин, зөвшөөрөл, бүртгэл, мэдэгдлийн журмын зохицуулалтыг судалсан. Зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааны төрөл, зөвшөөрөл олгох байгууллагын эрх, үүрэг, зарим үйл ажиллагааг зөвшөөрөл бус мэдэгдлийн журмаар зохицуулах боломж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан болон холбогдох хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, улс орнуудын онцлог зохицуулалтыг нэгтгэсэн

/ 2025 он

Хилийн чанадад оршин суугаа иргэдийн сонгох эрхийг цахим санал хураалтаар хэрэгжүүлэх эрх зүйн болон зохион байгуулалтын нөхцөлийг харьцуулсан. Цахим санал хураалтыг хуульчлан хэрэглэж буй Эстони, Швейцар, Франц болон цахим санал хураалтын хэрэгжилтээс татгалзсан Герман, Норвегийн туршлагыг судалж, сонгогчийн оролцоо, саналын нууцлал, техникийн шаардлага, итгэлцэл, сонгуулийн байгууллагын чадавх, татгалзсан шалтгаан, сургамжийг тодорхойлсон

/ 2025 он

Канад, Энэтхэг, Испани, Япон, Казахстаны хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага, оролцогч талуудын эрх хэмжээ, даатгалын төрөл, даатгалын тохиолдол, хураамж, давхар даатгалын зохицуулалт болон талбайн тариалан, хүлэмжийн аж ахуй, мал аж ахуйн даатгалын үйлчилгээний онцлогийг судалсан

/ 2025 он

Монгол Улсын хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилт, бохирдлын нөхцөл байдал, үүсэх шалтгаан, эрх зүйн зохицуулалтыг шинжилсэн. БНХАУ, Казахстан, Австралийн хөрс хамгаалах хууль тогтоомж, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хөрсний доройтол, бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ, хэрэгжүүлсэн туршлагыг харьцуулсан. Мөн Монгол Улсын хөрсний нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хавсралтаар нэгтгэсэн

/ 2025 он

БНСУ, ХБНГУ, Эстони, Швейцарын хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн санал, санаачилгыг тусгах, эргэн мэдээлэх эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Хуулийн төслийг өргөн мэдүүлэхийн өмнөх болон парламентын хэлэлцүүлгийн үе шатанд иргэдээс санал авах хэлбэр, тавигдах шаардлага, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоо, саналыг хуулийн төсөлд тусгасан эсэхийг эргэн мэдээлэх хугацаа, хэлбэр, олон нийтийн оролцооны үнэлгээг судалсан

/ 2025 он

Эрдмийн зэрэг, цол олгох харилцааны эрх зүйн зохицуулалтыг 23 улсын хүрээнд харьцуулж, ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, ХБНГУ, БНСУ-ын зохицуулалтыг дэлгэрэнгүй судалсан. Эрдмийн зэрэг, цолны нэр томьёо, ангилал, олгох эрх бүхий байгууллага, шалгуур, гадаад улсад олгосон эрдмийн зэрэг, цолыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, хуурамч зэрэг, цол ашигласан тохиолдолд хүлээлгэх хариуцлага болон бүртгэл, хяналтын тогтолцоог шинжилсэн

/ 2025 он

Европын Холбоо, АНУ, БНХАУ, Их Британийн хиймэл оюуны эрх зүйн зохицуулалт, бодлогын баримт бичгийг харьцуулсан. Хиймэл оюуны нэр томьёо, зохицуулалтын зарчим, үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хэрэглэгчийн эрх, хориглосон болон хязгаарласан хэрэглээ, хувийн мэдээллийн хамгаалалт, хиймэл агуулга (deepfake), эрсдэлийн хариуцлага, хиймэл оюунаар бүтээсэн бүтээлийн зохиогчийн эрх болон сургалтын өгөгдөл ашиглах зохицуулалтыг судалсан

/ 2025 он

ХБНГУ, Казахстан, БНСУ, Швед, Швейцарын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Албан журмын болон хувийн эрүүл мэндийн даатгалын төрөл, шимтгэлийн хувь хэмжээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамтын төлбөр, даатгалд хамрагдах хүрээ, тогтолцооны санхүүжилт, даатгалын сангийн зохион байгуулалт болон хэрэгжүүлсэн шинэчлэлийн туршлагыг судалсан

/ 2025 он

АНУ, БНСУ, Нидерланд, Казахстаны шүүхийн бус журмаар барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдах эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Барьцааны гэрээ, бүртгэлийн шаардлага, барьцааны эрхийн төрөл, үл хөдлөх хөрөнгийг худалдах үндэслэл, дуудлага худалдааны ажиллагаа, борлуулалтын орлогыг хуваарилах, үлдэгдэл төлбөр барагдуулах журам, зээлдэгчийн эрхийн хамгаалалт болон шүүхийн бус ажиллагааны эрсдэлийг судалсан

/ 2025 он

Гүрж, Казахстан, Узбекистан, Эстони, Японы хүнс, эм, барилга, уул уурхай, цөмийн энергийн салбар дахь төрийн хяналт шалгалтын тогтолцоог харьцуулсан. Эдгээр салбарын эрх зүйн зохицуулалт, хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын бүтэц, чиг үүрэг, хяналтын зохион байгуулалт болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах туршлагыг судалсан

/ 2025 он

АНУ, ХБНГУ, Франц, Швед, Энэтхэг, Индонезийн дампуурлын хууль тогтоомж, хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцох шалгуурыг харьцуулсан. Дампуурлын хэрэг үүсгэсэн хуулийн этгээдийн өр барагдуулах дараалал, татварын болон нийгмийн даатгалын өр төлбөр, төрийн байгууллагын бусад өр, авлагыг барагдуулах эрх зүйн зохицуулалтыг судалсан

/ 2025 он

Их Британи, АНУ, Франц, Нидерландын хуулийн этгээдийн бүртгэлийн эрх зүйн орчныг харьцуулсан. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг бүртгэх, оноосон нэрийг баталгаажуулах, тамга тэмдэг хэрэглэх, цахим гэрчилгээ, цахим бүртгэлийн систем, гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл, хувь нийлүүлсэн хөрөнгийн мэдээллийг бүртгэх, төрийн бус байгууллага, хоршооны бүртгэлийн зохицуулалтыг судалсан

/ 2025 он

Вьетнам, ХБНГУ, Индонез, Казахстан, Сингапур, БНХАУ, Тайвань, БНСУ-ын бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн зохицуулалт, ангилал, шалгуурыг харьцуулсан. Тус салбарыг хариуцдаг төрийн байгууллагуудын бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, хөнгөлөлттэй зээл, батлан даалт, тэтгэлэг, татварын хөнгөлөлт зэрэг санхүүгийн болон сургалт, зөвлөгөө зэрэг санхүүгийн бус дэмжлэгийн туршлагыг судалсан

/ 2025 он

Монгол Улсын аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн эрхийн хамгааллын эрх зүйн зохицуулалт, олон улсын гэрээ, конвенц, холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг шинжилсэн. АНУ, Австрали, БНСУ, ХБНГУ, Их Британи, Швед, Японы аутизмын хүрээний эмгэгийн эрт илрүүлэг, оношилгоо, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамж болон хүүхдийн гэр бүлд үзүүлэх төрийн дэмжлэгийг харьцуулсан

/ 2025 он

Монгол Улсын улс төрийн санхүүжилт, сонгогчдын санал худалдан авах үйлдлийг хориглох хууль тогтоомжийн зохицуулалт, зохицуулагдаагүй асуудлыг шинжилсэн. Улс төрийн санхүүжилтийн чиглэлээр БНСУ, Япон, Францын, санал худалдан авалтыг хориглох чиглэлээр Бразил, Канад, Эстонийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулж, санхүүжилтийн эх үүсвэр, хяналт, хязгаарлалт, хариуцлагын асуудлыг судалсан

Судалгаа