Хайлтын үр дүн

1546 илэрц олдлоо.

/ 2024 он

Инновацийн тухай хуулийн хэрэгжилт, төрийн бодлого, санхүүжилт болон дагалдах зохицуулалтын байдлыг үнэлсэн. Инновацийн төсөл, гарааны компани, дэд бүтцийн зохицуулалтыг судалж, гадаадын зарим орны туршлагатай харьцуулан хуулийн хэрэгжилтийг сайжруулах дүгнэлт, зөвлөмж гаргасан.

/ 2024 он

Монгол Улсын нийгмийн халамжийн бодлогын өнөөгийн байдал, хөгжлийн өөрчлөлт болон тулгарч ирсэн сорилтуудыг авч үзсэн. Халамжийн хөтөлбөр, үйлчилгээний үр нөлөө, зорилтот бүлэгт хүрэх байдал болон бодлогын шинэчлэлийн асуудлыг шинжилж, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлийг хэлэлцсэн.

/ 2012 он

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар төрөөс баримталсан бодлого, Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын хэрэгжилт, хөрөнгө оруулалтын гэрээ, тендер сонгон шалгаруулалт, ордын эдийн засгийн үр өгөөжийг шинжилсэн. АНУ, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг улсын хөрөнгө оруулагч компаниудын оролцоо, санал болгосон хувилбаруудыг авч үзэж, орд ашиглалтын талаарх олон нийтийн санал, шүүмжлэлд дүн шинжилгээ хийсэн

/ 2024 он

Монгол Улсын ахмад настны нийгмийн хамгааллын бодлого, асрамжийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээлийг судалсан. Ахмад настанд үзүүлэх асрамжийн үйлчилгээний хэрэгцээ, тогтолцоонд тулгуурлан үйлчилгээний бодлогын хувилбар, загвар болон холбогдох зөвлөмжийг боловсруулсан.

/ 2024 он

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын ойлголт, бүрэлдэхүүн хэсэг, үйл ажиллагааны зарчим болон сонгосон заалтуудад шинжилгээ хийсэн. Бусад зохицуулалттай үүсэж болзошгүй давхардал, хийдэл, нэр томьёоны зөрүү болон удирдлага, зохицуулалтын асуудлыг тодорхойлсон.

/ 2024 он

Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин, хөрш болон гуравдагч хөршийн харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааг шинжилсэн. Олон улсын геополитикийн өөрчлөлт, их гүрнүүдийн харилцаа, батлан хамгаалах хамтын ажиллагаа болон Монголын гадаад бодлогын уялдааг авч үзсэн.

/ 2024 он

Монгол Улсын эдийн засгийг тэлэх төлөвлөгөө, томоохон төслүүдэд хөрш болон гуравдагч хөрш орнуудын геополитикийн бодлого хэрхэн нөлөөлөхийг судалсан. Их гүрнүүдийн гадаад, эрчим хүчний бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа болон Монголын хөгжлийн төслүүдийн уялдааг үнэлсэн

/ 2024 он

Иргэдийн өдөр тутмын амьдрал, зан үйлийг зохицуулдаг боловч хэрэгжихэд хүндрэлтэй байгаа хуулийн зохицуулалтын талаарх олон нийтийн санаа бодлыг судалсан. Асуулга болон бүлгийн ярилцлагаар хууль сахих байдал, иргэдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, дүгнэлт, зөвлөмж боловсруулсан.

/ 2024 он

Хууль тогтоомжийн тухай хуулийн сонгосон зохицуулалтын хэрэгжилт, тулгарч буй хүндрэл, эерэг болон сөрөг үр дагаврыг үнэлсэн. Хууль санаачлах эрх, олон нийтийн оролцоо, хууль тогтоомж боловсруулах, үнэлэх ажиллагаатай холбоотой асуудлыг судалж, хэрэгжилтийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2024 он

Хууль тогтоомж боловсруулахтай холбоотой гадаадын улс орнуудын нийтлэг чиг хандлага, сайн туршлагыг харьцуулсан. Хуулийн төслийн нөлөөллийг үнэлэх, хэрэгжүүлэх зардлыг тооцох болон эдгээр ажиллагаанд оролцдог байгууллагын чиг үүрэг, холбогдох зохицуулалтыг авч үзсэн.

/ 2012 он

Монгол Улсын 1993, 2010, 2011 оны Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль тогтоомжийн үйлчилгээний нэр төрөл, хураамжийн хувь хэмжээ, нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг харьцуулсан. Хураамж ногдуулах үйлчилгээний тоо, төрөл, хувь хэмжээний өөрчлөлтийг шинжилж, хураамжийг тогтоох аргачлал, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг тодорхойлсон

/ 2012 он

Монгол Улсын үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламж, бүртгэлийн байгууллагын бүтэц, чиг үүрэг, эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудлыг шинжилсэн. АНУ, ХБНГУ, Их Британи, ОХУ, Казахстан, Япон, БНСУ-ын үнэт цаасны хадгаламж, төлбөр тооцооны тогтолцоог харьцуулж, IOSCO болон G30-ын олон улсын зөвлөмжид нийцүүлэн зах зээлийн дэд бүтэц, зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулсан

/ 2012 он

Монгол Улсын 1992–2011 оны төсвийн төвлөрөл, төсвийн эрх мэдлийн хуваарилалт, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг шинжилсэн. Төсвийн тухай болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль тогтоомжийн өөрчлөлт, орлого, зарлагын төвлөрлийн үзүүлэлт, эрх зүйн зохицуулалтын эерэг, сөрөг үр дагаврыг үнэлсэн. Нутгийн өөрөө удирдах ёсны Европын хартийн зарчмыг онол, эрх зүйн үндэслэл болгон ашигласан

/ 2012 он

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, орлого, зарлага, төсвийн алдагдал, улсын өр, хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүдийг шинжилсэн. 2003–2012 оны төсвийн мэдээллийг харьцуулж, төсвийн орлого, зарлагын өсөлт, уул уурхайн орлогын хамаарал, төсвийн тогтвортой байдал, алдагдлын санхүүжилтийн асуудлаар дүгнэлт боловсруулсан

/ 2012 он

Монгол Улсын 2012 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөл, инфляцийг онилох бодлогын хэрэгжилт, бодлогын хүү, валютын ханш, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөллийг шинжилсэн. Чили, Бразил, Австрали, Канад, Чех, БНСУ болон бусад улсын инфляцийн зорилтыг тогтоох, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх туршлагыг харьцуулж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах асуудлыг тодорхойлсон

/ 2023 он

Герман, Киргиз, Тунисын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцооны хэлбэр, байгууллагын бүтэц болон үйл ажиллагааны талаар харьцуулсан мэдээлэл бэлтгэсэн. Үндэсний тогтолцооны бие даасан байдал, төсвийн хараат бус байдал, шаардлагатай чадавх болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, нэмэлт протоколын хүрээнд авч үзсэн.

Судалгаа