Хайлтын үр дүн

1546 илэрц олдлоо.

/ 2022 он

Цахим болон тоон гарын үсгийн ойлголт, хэрэглээ, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, олон улсын зохицуулалтын загваруудыг танилцуулсан. Монгол Улсын хэрэглээ, хуулийн хэрэгжилтийг авч үзэж, Канад, Литва, Эстони, Тайванийн туршлагыг Европын Холбооны зохицуулалт болон НҮБ-ын загвар хуулийн хүрээнд харьцуулан судалсан.

/ 2022 он

Хувийн мэдээлэл хамгаалах олон улсын баримт бичиг, Европын Холбооны Өгөгдөл хамгаалах ерөнхий дүрэм, Япон, АНУ-ын зохицуулалт болон Монгол Улсын эрх зүйн орчныг судалсан. Хувийн нууц, хувийн мэдээллийн ялгаа, мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах зарчим, мэдээллийн эзний эрх, хариуцсан байгууллагын зохицуулалтыг авч үзсэн.

/ 2022 он

Герман, Казахстан, Эстони, АНУ болон Техас мужийн нийтийн мэдээлэл, мэдээлэл авах эрхийн хууль тогтоомжийг харьцуулан судалсан. Хуулийн зохицуулах харилцаа, бүтэц, хамрах хүрээ, мэдээлэлд хандах эрх, мэдээлэл өгөх үүрэг, хязгаарлалтыг авч үзэж, Германы жишээгээр хэрэгжилтийн хүндрэл, сорилтыг танилцуулсан.

/ 2022 он

Тэтгэврийн хуваарилалтын болон хуримтлалын тогтолцооны онцлог, давуу болон сул талыг тайлбарлаж, Сингапур, Казахстан, Норвеги, Чили, Нидерландын туршлагыг судалсан. Тэтгэврийн хуримтлалын сан бүрдүүлэх, шимтгэл төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, хөрөнгө оруулах, зарцуулах болон тэтгэвэр авах нөхцөлийг харьцуулан танилцуулсан.

/ 2022 он

Жирэмсэн болон амаржсан эхийг хамгаалах, тэтгэмж олгох, хүүхэд асрах чөлөө эдлүүлэхтэй холбоотой олон улсын баримт бичиг, зөвлөмжийг тоймлон судалсан. Герман, Финланд, Тайвань болон Монгол Улсын тэтгэмжийн тогтолцоо, санхүүжилт, олгох хугацаа, хамрагдах нөхцөл, эцэг эхийн чөлөөний зохицуулалтыг харьцуулсан.

/ 2022 он

Монгол Улсын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг нас, хүйс, даатгалын хэлбэрээр харьцуулан судалсан. 2016–2020 оны статистик мэдээлэлд тулгуурлан даатгуулагчдын тоо, албан журмын болон сайн дурын даатгалын хамрагдалт, шимтгэл төлөлт, даатгалын сангийн орлогын өөрчлөлтийг танилцуулсан.

/ 2022 он

Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх олон улсын бодлого, зөвлөмж, эрх зүйн зохицуулалтыг судалсан. БНСУ, Япон, Сингапур, Финланд, Тайванийн сургуулийн ёс зүйн дүрэм, хүүхэд хамгааллын тогтолцоо, зөрчил илрүүлэх, хохирогчийг хамгаалах болон хариу арга хэмжээ авах практикийг харьцуулсан.

/ 2022 он

Хүний эрхийн боловсролын ойлголт, ач холбогдол, олон улсын бодлогын баримт бичиг, боловсрол олгох тогтолцоо, хөтөлбөр, арга хэлбэрийг судалсан. Австрали, Их Британи, БНСУ-ын туршлагад тулгуурлан хүний эрхийн боловсролыг олон нийтэд хүргэхэд парламентын оролцоо, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг харьцуулан танилцуулсан.

/ 2022 он

Цар тахлын үед Монгол Улсын макро эдийн засаг, санхүүгийн зах зээл, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого болон нийгмийн бусад үзүүлэлтэд гарсан өөрчлөлтийг судалсан. Цар тахал гараагүй байх үеийн төсөөллийг 2020 оны бодит гүйцэтгэлтэй харьцуулан алдагдсан боломжийн зардлыг тооцож, төрөөс хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, нийгмийн хамгааллын арга хэмжээг тоймлон танилцуулсан.

/ 2022 он

Тавантолгойн бүлэг ордоос хилийн боомтууд руу чиглэсэн төмөр зам, автозамын бүтээн байгуулалт, хүчин чадал, эдийн засгийн боломжит үр ашгийг судалсан. Нүүрсний зах зээл, боомтын нөхцөл, тээврийн зардлыг авч үзэж, шинэ замуудыг ашигласнаар нүүрсний компаниудын ашиг, экспорт, төсвийн орлогод гарах өөрчлөлтийг төсөөлөн тооцоолж, төслүүдийн давуу, сул тал, боломж, эрсдэлийг шинжилсэн.

/ 2022 он

Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хэрэгжүүлэх зардал, үр ашгийг шинжлэх, бодлогын өртөг тооцох онол, арга зүйг судалсан. Парламентын төсвийн шинжилгээний албаны чиг үүрэг, Монгол Улсын холбогдох аргачлалыг авч үзэж, Австрали, Тайланд, Канад, Шинэ Зеланд, Их Британи зэрэг орны үнэлгээ, тооцооллын туршлагыг харьцуулсан.

/ 2022 он

өсвийн төслийг хүний эрх, жендэрийн тэгш байдал, ядуурлыг бууруулах зорилттой нийцэж байгаа эсэхээр үнэлэх шалгуур, шалгах хуудасны онол, арга зүйг судалсан. Хүний эрхэд суурилсан төсөвлөлтийг Шотланд, Уганда, ядуурлыг бууруулах асуудлыг Вьетнам, Гана, Болив, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг Украин, Австрийн туршлагаар танилцуулсан.

/ 2022 он

Төсвийн орлого, зарлага, өр, алдагдалд хязгаарлалт тогтоох шалгуур үзүүлэлт, төсвийн дүрмийн эрх зүйн үндэс, хэрэгжилтийг хангуулах механизмыг судалсан. АНУ, Европын Холбоо, Зүүн Өмнөд Азийн орнуудын туршлагыг танилцуулж, Монгол Улсын төсвийн тусгай шаардлага, түүнийг түр түдгэлзүүлэх нөхцөл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг авч үзсэн.

/ 2022 он

Парламентын төсөв, санхүүгийн хяналтын бүрэн эрх, төсвийн үйл явц дахь оролцоо, хяналтыг хэрэгжүүлэх бүтэц, арга механизмыг судалсан. Олон улсын байгууллагуудын зөвлөмжийг нэгтгэж, парламентын төсвийн алба, хараат бус төсвийн байгууллага, төрийн хариуцлагын хорооны үйл ажиллагааг АНУ, БНСУ, Гүрж, Канад болон бусад орны туршлагаар танилцуулсан.

/ 2022 он

Цар тахлын эдийн засагт нөлөөлөх сувгууд, Монгол Улсын нөхцөл байдал, хэрэгжүүлсэн дэмжлэгийн арга хэмжээг авч үзсэн. АНУ, БНХАУ, ОХУ, Ирланд, Герман, Япон, Тайванийн эдийн засгийг сэргээх бодлого, эрх зүйн орчныг харьцуулж, төсөв, татвар, зээл, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн дэмжлэг, ногоон болон цахим шилжилтийн арга хэмжээг нэгтгэсэн.

/ 2022 он

Франчайзингийн ойлголт, төрөл, олон улсын гэрээний нөхцөл болон Монгол Улсын франчайзингийн бизнес, эрх зүйн орчныг танилцуулсан. Канад, Итали, Бразил, БНХАУ, Малайзын туршлагыг харьцуулж, гэрээний үндсэн нөхцөл, мэдээлэл ил болгох үүрэг, төлбөр, талуудын эрх, үүрэг, гэрээ зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг судалсан.

Судалгаа