Хайлтын үр дүн

516 илэрц олдлоо.

/ 2009 он

Энэхүү судалгаагаар Монгол Улсын малчдад арилжааны банкуудаас олгосон зээлийн хэмжээ, эргэн төлөлт, зээлийн үлдэгдэл, малын барьцааны үнэлгээний байдлыг судалсан. Мөн ХААН, Анод, Монгол шуудан банкны зээлийн мэдээллийг харьцуулж, малчдын зээлийн эрсдэл, барьцааны үнэлгээний зөрүүг тодорхойлон, зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх, төрийн баталгаа болон дэмжлэгийн механизмыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан бодлогын судалгаа юм.

/ 2026 он

Энэхүү судалгаагаар ашигт малтмалын орд ашиглах хөрөнгө оруулалтын болон тогтвортой байдлын гэрээний эрх зүйн зохицуулалт, санхүү, татварын нөхцөл, төрийн оролцоо, олон улсын туршлагыг харьцуулан судалсан. Мөн ОХУ, Киргизстан, Перу болон бусад улсын туршлагад үндэслэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн зохицуулалт, эрсдэл, эдийн засгийн үр ашгийг шинжилж, гэрээний нөхцөл, татварын бодлогыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан бодлогын судалгаа юм.

/ 2015 он

Улсын Их Хуралд 1992-1996, 1996-2000, 2000-2004, 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд сонгогдсон гишүүдийн насны мэдээллийг бүрэн эрхийн хугацаа тус бүрээр нэгтгэсэн. Гишүүн бүрийн нэр, хүйс, төрсөн он, сонгогдох үеийн насыг хүснэгтээр үзүүлсэн. Хугацаа тус бүрийн гишүүдийн хамгийн өндөр, хамгийн бага, дундаж нас болон эрэгтэй, эмэгтэй гишүүдийн тоог тооцон гаргасан.

/ 2015 он

Төрийн байгууллагын зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг төрийн бус байгууллага болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэлбэр, эрх зүйн орчныг харьцуулан судалсан. Австрали, Их Британи, Канад, АНУ, ОХУ-ын туршлагыг төрийн салбарын шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авч үзэж, концесс, тендер, аутсорсинг, өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагаар чиг үүрэг гүйцэтгүүлэх хэлбэрүүдийг тайлбарласан. Мөн Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, салбарын зохицуулалтыг нэгтгэн, хэрэгжилтийн механизмтай холбоотой асуудлыг хөндсөн. Чиг үүрэг шилжүүлэхэд үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг шалгуур болгох, эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох талаар судалгааны дүгнэлтэд тусгасан.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан зам, тээврийн салбарын бүсчилсэн хөгжлийн түүвэр судалгаа

БНХАУ-ын 15 дугаар таван жилийн (2026-2030) төлөвлөгөө, Өвөр Монголын өөртөө засах орны 5 жилийн төлөвлөгөөний талаарх эх сурвалжуудад гарсан тойм судалгаа, мэдээллийн эмхэтгэл

Мэргэжлийн хяналтын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага, цаашид сайжруулах санал, байр суурь, мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарт нь шилжүүлснээр бий болсон үр дагавар/үр нөлөө, мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлснээр гарах үр дүн, салбарын хяналтын хэлбэрээр ажиллуулах, тулгамдсан асуудал болон цаашид хэрэгжүүлэх боломжит хувилбарыг судлах, бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох дүгнэлт, санал боловсруулах зорилгоор энэхүү тандалт судалгааг хийв

СЭДЭВ: УЛААНБААТАРААС БАРУУН ТАВАН АЙМГИЙН ЗАМ ДАГУУХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА ИЛТГЭГЧ: Н.МИШЭЭЛ

СЭДЭВ: УЛААНБААТАРААС БАРУУН ТАВАН АЙМГИЙН ЗАМ ДАГУУХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА ИЛТГЭГЧ: Н.МИШЭЭЛ

СЭДЭВ: УЛААНБААТАРААС БАРУУН ТАВАН АЙМГИЙН ЗАМ ДАГУУХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА ИЛТГЭГЧ: Н.МИШЭЭЛ

1/116 БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРВАН ТАВ ДУГААР ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ОРЧУУЛГА ГХЯ

1/116 БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРВАН ТАВ ДУГААР ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ОРЧУУЛГА ГХЯ

Монгол Улсын усны нөөц, ашиглалт, үнэ тарифын өнөөгийн тогтолцоо нь нэгдмэл бус, үр ашиг сул байгаа нь усны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглахад бодит эрсдэл үүсгэж байна. Энэхүү судалгаа нь усны менежмент, тарифын бодлогыг шинэ шатанд гаргах, бодлогын уялдааг сайжруулах асуудлыг хөндсөн.

Шуудангийн сүлжээ эзэмшигчид харилцан холбогдож технологийн дэвшлийг ашиглан, улс хоорондын болон орон нутгийн шуудан илгээмжийг зөв оновчтой системчлэн, бага өртөгөөр харилцан ашигтай эцсийн хэрэглэгчид гардуулах үйл ажиллагааг зохицуулах нь судалгааны суурь зорилт юм.

/ 2025 он

“Налайх” ҮТП - ийн хөгжлийн төлөвлөгөө нь 2025-2040 онд хэрэгжинэ. Энэхүү төлөвлөгөөнд суурилан дунд хугацааны болон жил бүрийн төлөвлөгөө боловсруулагдаж, гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт гаргаж явах болно. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, 2021 оны 119 дугаар тогтоолоор батлагдсан "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах нийтлэг журам" болон Налайх ҮТП-ийн хүрээнд батлагдсан дүрэм, журмууд, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналтыг зохион байгуулах журам зэргийг тус тус баримтлан гүйцэтгэнэ.

СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ШИНЭ ТЕХНОЛОГИ СУДЛАХ, ИННОВАЦИЙН ТУРШИЛТ СУДАЛГАА

Судалгаа