Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу газрын хэвлий дэх эрдэс баялаг нь төрийн нийтийн өмч байх бөгөөд түүнийг зөвхөн хуульд заасны дагуу ашиглуулж болох ба үүний төлөө хуулиар тогтоосон АМНАТ-ыг ногдуулж байгаа нь дэлхий нийтийн нийтлэг жишигтэй адил байна. Энд тэмдэглэх зүйл бол эрдэс баялгийн салбарт баримтлах татварын бодлого, түүний дотор АМНАТ-ыг тооцох, ногдуулах зарчим, хандлага, арга аргачлал нь улс орон бүрийн тусгаар эрхэд хамаарах асуудал тул тус бүрнээ өөрсдийн онцлого, бодлогыг тусгасан байдлаар АМНАТ-ыг ногдуулж байна.