Хайлтын үр дүн

2857 илэрц олдлоо.

/ 2024 он

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн зорилт, хамрах хүрээ, байгууллагуудын бүрэн эрх болон хэрэгжилтийг үнэлсэн. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл, үндэсний хөтөлбөр, тайлагнал, мэргэжлийн үйлчилгээ болон холбогдох бодлого, эрх зүйн зохицуулалтын уялдааг авч үзсэн.

/ 2012 он

Монгол Улсын болон Япон, ОХУ, Казахстан, Швед, Чехийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн төрөл, хэмжээ, олгох нөхцөл, эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийн эх үүсвэр, нийгмийн даатгал, халамжийн сангийн зохион байгуулалт, иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцооны онцлогийг шинжилсэн

/ 2024 он

Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг холбогдох аргачлалын дагуу төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үе шатаар судалсан. Шүүхийн маргаан, салбарын тулгамдсан асуудал, оролцогч талуудын санал болон хуулийн зүйл, заалтын хэрэгжилтийг нэгтгэн үнэлсэн.

/ 2012 он

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеийн төрийн бодлого, стратегийн зорилтуудын уялдаа холбоо, хэрэгжилтийн үр дүн, иргэдийн оролцооны асуудлыг шинжилсэн. Төрийн эдийн засаг дахь үүрэг, оролцооны онолын чиг хандлага, АНУ, Их Британийн бодлогын онолын жишээ, Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, бодлогын хэрэгжилтийн хамаарлыг авч үзсэн

/ 2012 он

Монгол Улсын үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламж, бүртгэл, кастодиан үйлчилгээний тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудлыг шинжилсэн. АНУ, ОХУ-ын үнэт цаасны хадгаламж, клиринг, төлбөр тооцооны байгууллагын үйл ажиллагаа, олон улсын стандартыг харьцуулж, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг боловсронгуй болгох санал боловсруулсан

2022 оны ЕТГ-ын төлөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрүүл оюутан” Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд ялангуяа эрүүл зан үйл, амьдралын зөв хэвшилтэй залуу үеийг бий болгон төлөвшүүлэх чиглэлээр хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн байна. Манай улсын хувьд халдварт бус өвчний тархалтын болон эмнэл зүйн судалгаанууд хийгдсэн хэдий ч оюутан залуусын эрүүл мэндийн түвшинг тогтоох суурь судалгаа хийгдээгүй байсан.

/ 2024 он

Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн хэрэгжилт, ажлын байрны дарамт, цалин хөлс, ажлын цаг болон ажил, амьдралын тэнцвэрийн асуудлыг судалсан. Монголын зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, Австрали, Оросын туршлагатай харьцуулж, эрхийн зөрчлийг залруулах шийдэл, зөвлөмж боловсруулсан.

/ 2012 он

Мөнгөний бодлогын үндсэн хэлбэр, арга хэрэгсэл, инфляцийг онилох, валютын ханшид болон мөнгөний агрегатад чиглэсэн бодлого, зорилтоо албан ёсоор зарладаггүй стратегийн давуу, сул талыг шинжилсэн. АНУ, Шинэ Зеланд, Канад, Их Британи, Швейцарь, Австрали, Чех, Польш, Бразил зэрэг улсын мөнгөний бодлогын туршлагыг жишээлэн авч үзэж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөлд тохирох бодлогын хэлбэрийг сонгох асуудлыг тайлбарласан

/ 2024 он

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, эдийн засгийн өсөлттэй харилцах хамаарал болон хөрөнгө оруулалт шингээх чадварыг судалсан. Хөрөнгө оруулалт буурах шалтгаан, эрх зүйн орчин, олон улсын индекс, дэлхийн чиг хандлага болон Сингапурын бодлогын туршлагыг авч үзсэн.

/ 2024 он

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын зарчим, эрхүүд Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн туссаныг шинжилсэн. Үндэсний зохицуулалтын нийцэл, эрхийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал болон конвенцын хэрэгжилтийг сайжруулах тэргүүлэх чиглэл, зөвлөмжийг тодорхойлсон.

/ 2024 он

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл, бүсчлэл тогтоосон үндэслэл, шалгуур, оновчтой байдалд шинжилгээ хийсэн. Бүсчлэлийн онол, эрх зүйн шаардлага болон үзэл баримтлалд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа, ач холбогдол, үр дүнг авч үзсэн.

/ 2012 он

Нидерландын Вант Улсын хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, цалингийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тогтолцоог шинжилсэн. Татвар төлөгч, татвар ногдох орлого, хувь хэмжээ, хөнгөлөлтийн зохицуулалт, Монгол Улс болон Нидерландын хооронд байгуулсан давхар татварын гэрээний агуулгыг авч үзсэн

/ 2024 он

Инновацийн тухай хуулийн хэрэгжилт, төрийн бодлого, санхүүжилт болон дагалдах зохицуулалтын байдлыг үнэлсэн. Инновацийн төсөл, гарааны компани, дэд бүтцийн зохицуулалтыг судалж, гадаадын зарим орны туршлагатай харьцуулан хуулийн хэрэгжилтийг сайжруулах дүгнэлт, зөвлөмж гаргасан.

/ 2024 он

Монгол Улсын нийгмийн халамжийн бодлогын өнөөгийн байдал, хөгжлийн өөрчлөлт болон тулгарч ирсэн сорилтуудыг авч үзсэн. Халамжийн хөтөлбөр, үйлчилгээний үр нөлөө, зорилтот бүлэгт хүрэх байдал болон бодлогын шинэчлэлийн асуудлыг шинжилж, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлийг хэлэлцсэн.

/ 2012 он

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар төрөөс баримталсан бодлого, Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын хэрэгжилт, хөрөнгө оруулалтын гэрээ, тендер сонгон шалгаруулалт, ордын эдийн засгийн үр өгөөжийг шинжилсэн. АНУ, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг улсын хөрөнгө оруулагч компаниудын оролцоо, санал болгосон хувилбаруудыг авч үзэж, орд ашиглалтын талаарх олон нийтийн санал, шүүмжлэлд дүн шинжилгээ хийсэн

/ 2024 он

Монгол Улсын ахмад настны нийгмийн хамгааллын бодлого, асрамжийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээлийг судалсан. Ахмад настанд үзүүлэх асрамжийн үйлчилгээний хэрэгцээ, тогтолцоонд тулгуурлан үйлчилгээний бодлогын хувилбар, загвар болон холбогдох зөвлөмжийг боловсруулсан.

Судалгаа