Хайлтын үр дүн

2857 илэрц олдлоо.

/ 2022 он

Хуулийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргах, Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээ болон хүний эрхийн шаардлагад нийцсэн эсэхийг шалгах туршлагыг судалсан. Австралийн хяналтын зарчим, Казахстаны эрх зүйн шинжилгээний зөвлөмж, Германы хяналтын асуулт, Угандагийн хүний эрхийн нийцлийг шалгах хуудсыг харьцуулан танилцуулсан.

/ 2022 он

Парламентын гишүүд, ажлын албаны ажилтнуудыг чадавхжуулах бодлого, сургалтын тогтолцоо, хөтөлбөр, сургалтыг хариуцсан нэгжийн үйл ажиллагааг судалсан. Кени, Уганда, Энэтхэг, Япон, Австрали, Канад болон бусад орны туршлагыг харьцуулж, парламентын өөрийгөө хөгжүүлэх зарчим, сургалтын хэрэгцээ, хүний нөөцийн чадавхыг сайжруулах асуудлыг авч үзсэн.

/ 2022 он

Засгийн газар, төрийн байгууллагуудаас парламентад ирүүлдэг тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцэх дэг, хугацаа, хяналтын механизмыг судалсан. Армени, Латви, Финланд, Эстони, ОХУ-ын туршлагад тулгуурлан хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцэх, хариуцлага тооцох, шийдвэр гаргах зохицуулалтыг харьцуулсан.

/ 2022 он

Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх онол, арга зүй, парламент болон Засгийн газрын үнэлгээний уялдаа, ялгааг судалсан. Герман, Швейцар, Европын Холбоо, Чили, Мексикийн туршлага болон олон улсын төсөл, хөтөлбөрийн үнэлгээний аргачлалыг танилцуулсан.

/ 2022 он

Парламентаас хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үндэслэл, тогтолцоо, олон улсын чиг хандлагыг судалсан. Их Британи, Итали, Швейцар, Шведийн эрх зүйн зохицуулалт, хариуцсан байгууллагын чиг үүрэг, ажлын зохион байгуулалт, үнэлгээ хийх хугацаа, үр дүнг ашиглах туршлагыг харьцуулсан.

/ 2022 он

Үндсэн хуулийн боловсролын ойлголт, ач холбогдол, боловсрол олгох тогтолцоо болон парламентын оролцоог судалсан. Австрали, АНУ, Германы туршлагыг харьцуулж, сурагч, залуучууд, иргэдэд зориулсан албан болон албан бус сургалт, парламентын боловсролын хөтөлбөр, цахим мэдээлэл, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулсан.

/ 2022 он

Их Британи, ОХУ, Турк, Канадын хууль сурталчлах үйл ажиллагааны эрх зүйн орчин, зохион байгуулалт, арга хэлбэр, парламентын оролцоог судалсан. Хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, цахим мэдээлэл хүргэх, иргэдтэй зөвлөлдөх, эрх зүйн боловсрол олгох болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг авч үзсэн.

/ 2022 он

Парламентын нэгдсэн болон байнгын хорооны хуралдааныг ордноос гадуур зохион байгуулах нөхцөл, шийдвэр гаргах эрх бүхий субъект, практик туршлагыг харьцуулан судалсан. Монголын Их хуралдайн түүхэн уламжлал, Хархорум хотын ач холбогдол, тусгаар тогтнолын ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаантай холбоотой асуудлыг хамруулсан.

/ 2022 он

Гадаадын орнуудын парламентын нэрэмжит шагналын зорилго, төрөл, олгох эрх бүхий байгууллага, шалгуур, шалгаруулах журам, дагалдах урамшууллыг харьцуулан судалсан. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын нэрэмжит шагнал болон төрийн шагналын тогтолцоог хамруулж, парламентын нэрэмжит шагнал бий болгоход анхаарах асуудлыг авч үзсэн.

/ 2022 он

2021 оны аравдугаар сарын 18–19-нд нийгмийн сүлжээ, хэвлэл, цахим сайт, телевизийн мэдээлэлд тулгуурлан олон нийтийн шүүмж, тулгамдсан асуудлыг тандан судалсан. Үнийн өсөлт, тээвэр, шатахууны хангамж, цар тахлын удирдлага, төсвийн зарцуулалт, боловсрол, эрүүл мэнд зэрэг асуудлыг давтамж, салбар, хариуцах байгууллагаар ангилан нэгтгэсэн.

/ 2022 он

Кибер гэмт хэрэг, халдлагын төрөл, олон улсын стандарт, Будапештийн конвенц, кибер аюулгүй байдлын индекс болон Монгол Улсын эрх зүйн орчныг тоймлон судалсан. АНУ, Их Британи, БНСУ, Малайз, Япон, Германы бодлого, стратеги, хариуцсан байгууллагын тогтолцоо, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон тэмцэх зохицуулалтыг харьцуулсан.

/ 2022 он

Цахим болон тоон гарын үсгийн ойлголт, хэрэглээ, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, олон улсын зохицуулалтын загваруудыг танилцуулсан. Монгол Улсын хэрэглээ, хуулийн хэрэгжилтийг авч үзэж, Канад, Литва, Эстони, Тайванийн туршлагыг Европын Холбооны зохицуулалт болон НҮБ-ын загвар хуулийн хүрээнд харьцуулан судалсан.

/ 2022 он

Хувийн мэдээлэл хамгаалах олон улсын баримт бичиг, Европын Холбооны Өгөгдөл хамгаалах ерөнхий дүрэм, Япон, АНУ-ын зохицуулалт болон Монгол Улсын эрх зүйн орчныг судалсан. Хувийн нууц, хувийн мэдээллийн ялгаа, мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах зарчим, мэдээллийн эзний эрх, хариуцсан байгууллагын зохицуулалтыг авч үзсэн.

/ 2022 он

Герман, Казахстан, Эстони, АНУ болон Техас мужийн нийтийн мэдээлэл, мэдээлэл авах эрхийн хууль тогтоомжийг харьцуулан судалсан. Хуулийн зохицуулах харилцаа, бүтэц, хамрах хүрээ, мэдээлэлд хандах эрх, мэдээлэл өгөх үүрэг, хязгаарлалтыг авч үзэж, Германы жишээгээр хэрэгжилтийн хүндрэл, сорилтыг танилцуулсан.

/ 2022 он

Тэтгэврийн хуваарилалтын болон хуримтлалын тогтолцооны онцлог, давуу болон сул талыг тайлбарлаж, Сингапур, Казахстан, Норвеги, Чили, Нидерландын туршлагыг судалсан. Тэтгэврийн хуримтлалын сан бүрдүүлэх, шимтгэл төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, хөрөнгө оруулах, зарцуулах болон тэтгэвэр авах нөхцөлийг харьцуулан танилцуулсан.

/ 2022 он

Жирэмсэн болон амаржсан эхийг хамгаалах, тэтгэмж олгох, хүүхэд асрах чөлөө эдлүүлэхтэй холбоотой олон улсын баримт бичиг, зөвлөмжийг тоймлон судалсан. Герман, Финланд, Тайвань болон Монгол Улсын тэтгэмжийн тогтолцоо, санхүүжилт, олгох хугацаа, хамрагдах нөхцөл, эцэг эхийн чөлөөний зохицуулалтыг харьцуулсан.

Судалгаа