Хайлтын үр дүн

2857 илэрц олдлоо.

/ 2016 он

АНУ, Герман, Турк, ОХУ, Эстони, Канад, Австрали, Их Британи, Ирландын парламентын судалгааны бүтээгдэхүүнийг нийтлэх, олон нийтэд хүргэх практикийг судалсан. Судалгааг цахим хуудас, мэдээллийн сан, хэвлэмэл бүтээл, номын сангаар дамжуулан ашиглуулах хэлбэр болон хүсэлт, зөвшөөрлийн зохицуулалтыг танилцуулсан. Мөн эх сурвалж дурдах шаардлага, зохиогчийн эрх, нийтэд нээлттэй болгохыг хязгаарласан мэдээллийн асуудлыг хамруулсан.

/ 2016 он

Турк, Казахстан, ОХУ, Финланд, Их Британи, Хорватын төрийн бодлого, шийдвэрийг олон нийтэд мэдээлэх эрх зүйн зохицуулалт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоог судалсан. Ерөнхийлөгч, парламент, Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албадын чиг үүргийг танилцуулсан. Мэдээллийг хэвлэн нийтлэх, радио, телевизээр дамжуулах, цахим хуудсанд байршуулах, иргэдийн хүсэлтээр олгох хэлбэрүүдийг авч үзсэн.

/ 2016 он

Мүүний хөдөлгөөний үүсэл, номлол, бүтэц, зохион байгуулалт болон Монгол Улс дахь үйл ажиллагааны талаарх мэдээллийг нэгтгэсэн. МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхмээс гаргасан тайлбар болон уг хөдөлгөөнийг тодорхойлсон судлаачдын байр суурийг танилцуулсан. Гадаадын зарим оронд үйл ажиллагаанд нь хяналт тавьсан, хязгаарласан болон хориглосон талаарх мэдээлэл, Герман, Францын жишээг авч үзсэн.

/ 2016 он

Монгол Улсын төрөх, нярайн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчин болон төрөх, хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ, орчин нөхцөлийг статистик, холбогдох байгууллагын мэдээлэлд тулгуурлан судалсан. Эмнэлгийн орны хүрэлцээ, ачаалал, хүний нөөц, санхүүжилт, бодлогын уялдаатай холбоотой тулгамдсан асуудлыг авч үзэж, шийдвэрлэх саналыг дэвшүүлсэн. ДЭМБ-ын зөвлөмж болон Шинэ Зеланд, Их Британийн төрөх, нярайн тусламж, үйлчилгээний стандарт, зохион байгуулалтын туршлагыг танилцуулсан.

/ 2016 он

Монгол Улс, АНУ, Их Британи, Австрали, БНСУ-ын ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сургалтын төлбөр тогтоох үндэслэл, аргачлал, эрх зүйн зохицуулалтыг судалсан. Төлбөрийн хэмжээг шийдвэрлэх байгууллагын эрх хэмжээ, төлбөр тооцоход харгалзах зардал, инфляц зэрэг үзүүлэлтийг авч үзсэн. Мөн суралцагчдад үзүүлэх тэтгэлэг, зээл, бусад дэмжлэгийн зохицуулалтыг танилцуулж, Монголын төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын төлбөрийн мэдээллийг хавсаргасан.

/ 2009 он

Монгол Улсын бичил уурхай болон гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн байдал, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг авч үзсэн. Мөн Бразил, Перу, Филиппин болон бусад улсын эрх зүйн зохицуулалт, туршлагыг харьцуулж, олборлогчдыг албажуулах, нөхөрлөлийн зохион байгуулалтыг дэмжих, нөхөн сэргээлт, татвар, тусгай зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2016 он

Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомж болон тэдгээрийг хэрэгжүүлэхээр баталсан дүрэм, журам, зааврын мэдээллийг нэгтгэсэн. Хуулиар эрх олгосон заалтыг тухайн асуудлаар гаргасан Засгийн газар, яам, агентлаг болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэртэй холбон жагсаасан. Хөрөнгө оруулалт, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн бодлогын эрх зүйн актуудыг тусад нь түүвэрлэн, цаашдын нарийвчилсан шинжилгээнд ашиглах лавлагаа бэлтгэсэн.

/ 2016 он

Ногдол ашгийн бодлогын ойлголт, ашиг хуваарилах болон компанид үлдээн хөрөнгө оруулах шийдвэрийн онолын үндэслэлийг тайлбарласан. Валтер, Гордоны загвар, үндсэн хөрөнгийн бүтцийн орлуулалтын онол, ногдол ашгийн үлдэгдлийн онол, Модиглиани-Милерийн теоремыг танилцуулсан. Эдгээр хандлагын хүрээнд ногдол ашиг, хөрөнгө оруулалт, хувьцааны үнэ цэнэ, хувьцаа эргүүлэн худалдан авах шийдвэрийн хамаарлыг авч үзсэн.

/ 2016 он

Монгол Улсын газрын нэгдмэл сангийн ангилал, газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээллийг 2015 оны тайланд тулгуурлан нэгтгэсэн. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон газрын хэмжээ, зориулалт, эрх эзэмшигчдийн тоо болон нийслэл, аймгуудын газар өмчлөлийн мэдээллийг танилцуулсан. Газрын тухай багц хуулийн төслийн талаарх мэдээлэл, газрын бодлого, зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг хамруулж, газрын нэгдмэл сангийн улсын нэгдсэн тайланг хавсаргасан.

/ 2016 он

ОХУ, Герман, Финланд, Эстонийн газар болон амины орон сууц өмчлөгчдийн холбоо, нөхөрлөл, хоршооллын эрх зүйн байдлыг харьцуулан судалсан. Эдгээр байгууллагын зорилго, зохион байгуулалт, гишүүдийн эрх, үүрэг болон өмчлөгчдөд үзүүлдэг үйлчилгээг танилцуулсан. Мөн дундын өмчлөлийн болон нийтийн эзэмшлийн газрын ашиглалт, арчилгаа, газар өмчлөгчийн хүлээх үүрэг, хариуцлагын зохицуулалтыг авч үзсэн.

/ 2016 он

Монгол Улс болон БНХАУ, ОХУ, Энэтхэг, Турк, Вьетнамын арьс ширний салбарын нөхцөл байдал, үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг судалсан. Түүхий эдийн хангамж, чанар, бүтээгдэхүүний өртөг, үйлдвэрлэлийн кластер, технологийн шинэчлэл, байгаль орчны асуудлыг хамруулсан. Энэтхэг, Туркийн арьс ширний салбарын СВОТ шинжилгээ болон Туркийн хагас боловсруулсан арьс ширний өртгийн шинжилгээг танилцуулсан.

/ 2016 он

Малайз, БНСУ, Турк, Латви, Казахстан, Герман улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, хяналтыг хариуцдаг тогтолцоог танилцуулсан. Урт, дунд, богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгүүдийн уялдаа болон холбогдох байгууллагуудын бүтэц, чиг үүргийг авч үзсэн. Мөн бодлогын хэрэгжилтийг тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг дараагийн төлөвлөлтөд тусгах зохицуулалтыг судалсан.

/ 2009 он

Монгол Улсын нефть бүтээгдэхүүний импорт, хилийн болон жижиглэнгийн үнийн өөрчлөлт, шатахууны зах зээлийн бүтэц, өрсөлдөөний нөхцөл байдлыг харьцуулан шинжилсэн. Мөн 2007–2009 оны шатахууны импортын хэмжээ, үнэ, татвар, тээвэрлэлтийн зардал, жижиглэнгийн үнийн зөрүүг тооцож, импортлогч компаниудын үнийн бодлого, зах зээлийн давамгай байдал, шударга бус өрсөлдөөнтэй холбоотой асуудлыг авч үзсэн.

/ 2009 он

Дэлхийн 21 төв банк, мөнгөний эрх бүхий байгууллагын 2008–2009 оны бодлогын хүүгийн түвшин, өөрчлөлт, шийдвэр гаргах тогтолцоог харьцуулан авч үзсэн. Мөн дэлхийн санхүүгийн хямралын үед төв банкуудаас хэрэгжүүлсэн хүүгийн бодлого, түүний өөрчлөлтийн чиг хандлага, зарим улсын бодлогын хүүгийн түүхэн динамикийг нэгтгэн танилцуулсан

/ 2009 он

Монгол Улсын 2009 оны батлагдсан төсөв болон төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдийн санхүүгийн үзүүлэлт, өөрчлөлтийг харьцуулан шинжилсэн. Төсвийн ерөнхийлөн захирагчдын багц, Монгол Улсыг хөгжүүлэх сан, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын өсөлт, бууралтыг нэгтгэн, төсвийн хөрөнгийн хуваарилалт, өөрчлөлтийн хэмжээ, үндэслэлийг тодорхойлсон

/ 2026 он

Эдийн засаг, санхүүгийн хямралын үед төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн тэнцвэрийг хангах чиглэлээр олон улсад хэрэглэж буй арга хэмжээг авч үзсэн. АНУ-ын төсвийн зохицуулалтын туршлага, төсвийн удирдлагын байгууллагын зөвлөмжийг нэгтгэн, Монгол Улсын 2009 оны төсвийн тодотголын орлого, зарлагын өөрчлөлтийг харьцуулж, төсвийн зардлыг хэмнэх боломжит арга хэмжээг тодорхойлсон

Судалгаа