2017 онд хууль батлагдсанаас хойш зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг захиргааны хэргийн шүүх болон эрүүгийн хэргийн шүүх хэрэгжүүлдэг болсон нь өмнөх хуулиудыг бодвол шүүхийн харьяаллыг нарийвчлан зохицуулах оролдлого хийсэн шинэлэг зохицуулалт мэт боловч хэргийн харьяаллын хувьд давхардал үүссэн байдал ажиглагдаж байна. Үүнээс үүдэн нэг төрлийн зөрчлийг өөр өөр албан тушаалтан шалган шийдвэрлэсэн тохиолдолд, тухайн зөрчлийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал өөр байхаас гадна шүүхийн харьяаллаас хамаарч зөрчил хянан шийдвэрлэх журам нь ялгаатай байна. Иймд уг судалгаагаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн харьяаллын талаарх асуудлыг судалж, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхийг зорьсон.