230
2019 ОЛОН УЛСЫН ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЙЛАН – МОНГОЛ УЛС
Судалгааны тайлбар: Нэгдсэн хураангуй
Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн
эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг
хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм
хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад
бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй
хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх
баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад
учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал.
Засгийн газар 2018 онд Гадаадаас ажиллах хүч авах квот батлахдаа шашны
байгууллагуудыг нэг гадаад ажилтан тутамд 20-иос доошгүй монгол ажилтантай
байх шаардлага тавьсан боловч энэ тогтоолдоо 3-р сард өөрчлөлт оруулсан.
Ингэснээр 5-аас дээш монгол ажилтантай шашны байгууллага нэг гадаад шашны
ажилтан ажиллуулах боломжтой болсон. Аймгуудын бүртгэлийн журам харилцан
адилгүй байх, бүртгэлийн үйл ажиллагаа тодорхойгүй байх, ажилтнууд нь ойр
ойрхон солигдох, эсвэл шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх
шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй талаар
зарим шашны бүлэг мэдээлсэн. 2017 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн
хурал (НИТХ) Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Ёховагийн гэрчүүдийн
шашны нийгэмлэгийн салбарыг үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж
болзошгүй номлол явуулж байна гэсэн шалтгаанаар бүртгэлийг нь цуцалсныг уг
нийгэмлэг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэгчийн талд
шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч тэдний бүртгэл хийгдээгүй хэвээр байна. Зарим
Христийн шашны бүлгийн мэдээлснээр төрийн байгууллагуудын зүгээс бусад
шашны байгууллагуудаас илүү олон тооны санхүүгийн шалгалт ирсэн ба эдгээр нь
дарамттай байсан гэж байв. Зарим гадаадын шашны ажилтнууд шашны виз
авахад хүндрэлтэй байсан. Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) нэгэн төрийн
бус байгууллагын (ТББ) бүртгэлийг цуцалсан бөгөөд энэ нь уг байгууллага анх
бүртгүүлснээсээ өөр үйл ажиллагаа буюу христийн шашныг сурталчилсан цахим
хуудас ажиллуулсан гэсэн шалтгаантай байсан.
Түлхүүр үг:
Олон улсын шашны эрх чөлөө
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 208
- Татсан тоо
- 110
- Файлын хэмжээ
- 143.97 KB
- Оруулсан огноо
- 2024.01.15
- Судалгаа хийгдсэн он
- 2019 он
- Судалгааны салбар
- Нийгэм судлал
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- АНУ-ын Монгол улс дах элчин сайдын яам
- Захиалагч байгууллага
-
АНУ-ын Элчин сайдын яам estroestra123@gmail.com