2021 ОЛОН УЛСЫН ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЙЛАН – МОНГОЛ УЛС

Судалгааны тайлбар: Нэгдсэн хураангуй Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2018 онд эхлээд зогсонги байдалд орсон бөгөөд намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтанд орсныг эс тооцвол тус хуулийн нэмэлт өөрчлөлт, агуулга, явцын талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Улсын Их Хурлаас шашны үйл ажиллагааг зохицуулах хуулийг шинэчлэн баталтал засгийн газар шашны байгууллагыг шинээр бүртгэхийг хойшлуулах сонирхолтой байгаа тул шинээр бүртгүүлэх, бүртгэлээ сунгуулах зэрэгт удаашрал үргэлжилсэн хэвээр байна гэж христ болон буддын шашны зарим бүлэг мэдээлж байна. Ковид-19 цар тахлын улмаас жилийн ихэнх хугацаанд биечлэн оролцдог шашны бүх арга хэмжээг засгийн газар хориглосон бөгөөд уг хязгаарлалтыг цуцлахдаа шашны байгууллагуудынхыг бусад салбарын үйл ажиллагааныхаас хойш цуцалсан нь шашны эсрэг ялгаварлан гадуурхалт боллоо гэж зарим сүмийнхнийг бодоход хүргэсэн. 10 дугаар сараас эхлэн орон нутгийн засаг захиргаанаас тогтоосон урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхѳѳ илэрхийлсэн “Хариуцлагын гэрээ” байгуулсан нѳхцѳлд шашны бүлгүүдийг уулзалт, цуглаан хийхийг зөвшөөрсөн. Нэгдүгээр сард засгийн газрын судалгааны байгууллага болох Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс гаргасан өгүүлэлд тус улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын шашны бүлгүүд үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц түвшинд хүрсэн ба “Буддын шашны зонхилох байр суурийг төрөөс хүндэтгэн үзэх” ёстой гэжээ. Буддын болон бөөгийн шашнаас бусад “гадаадын” гэж нэрлэгддэг шашнуудын эсрэг олон нийтийн сөрөг хандлага байгаа талаар янз бүрийн шашны удирдлагууд хэлж байв. Зарим шашны бүлгүүд хүмүүнлэг болон буяны арга хэмжээг хамтран зохион байгуулсан.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
499
Татсан тоо
171
Файлын хэмжээ
183.50 KB
Оруулсан огноо
2024.01.15
Судалгаа хийгдсэн он
2021 он
Судалгааны салбар
Нийгэм судлал
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
АНУ-ын Монгол улс дах Элчин сайдын яам
Захиалагч байгууллага

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа