ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН, БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ ДАХЬ ХОГ УРГАМАЛ, УРГАМЛЫН ӨВЧИН, ХӨНӨӨЛТ ШАВЖ, МЭРЭГЧ АМЬТДЫН ТАРХАЛТ, ХӨНӨӨЛИЙН СУДАЛГААНЫ ДҮН
Судалгааны тайлбар: Нийслэлийн хүн амыг жилийн дөрвөн улиралд шинэ ургацын хүнсний ногоогоор
хангах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, зарим иргэдийг ажлын байраар хангах зорилго
бүхий аж ахуйн нэгж, иргэд зөвхөн ил талбай, зуны нийлэг хальсан хүлэмжид
тариалаад зогсохгүй дөрвөн улирлын хүлэмж, хөрсгүй тариалангийн технологийг
нэвтрүүлэн хураан авах ургацын нэр төрөл, хэмжээ, чанарыг сайжруулахын төлөө
ажиллаж байна.
Байгаль цаг уурын нөхцөл, таримал ургамалд хөнөөл учруулдаг ургамлын өвчин,
хортон шавж, хачиг, хог ургамал, зарим мэрэгч амьтны биологийн онцлог, таримал
ургамлын төлөв байдлаас улбаалан эдгээр хөнөөлт организмын тархалт, хор
хөнөөл нэмэгдэх хандлагатай байна. Иймээс хөнөөлт организмын тархалт,
хөнөөлийн тандан судалгааг зайлшгүй хийх шаардлага үүссэн энэ цаг үед Монгол
улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт
технологийг нэвтрүүлж, ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх,
хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулах зорилгоор "Атар-4 тариалангийн
тогтвортой хөгжлийн аян"-ны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Ургамлын
хөнөөлт организмын тархалтыг тогтоох, тандах, хамгаалах судалгааг орчин үеийн
дэвшилтэт технологи (хиймэл дагуул, дрон, мэдрэгч төхөөрөмж) ашиглан хийхийг
тусгасны дагуу нийслэлийн ХХААГазраас зохион байгуулж гүйцэтгэсэн нь төрийн
бодлогыг хэрэгжүүлэх, тариалан эрхлэгчдэд үр өгөөж өгөх чухал ажил болж байна.
Түлхүүр үг:
ургамал хамгаалал
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 9
- Татсан тоо
- 2
- Файлын хэмжээ
- 4.83 MB
- Оруулсан огноо
- 2026.09.03
- Судалгаа хийгдсэн он
- 2026 он
- Судалгааны арга зүй
- Тандан судалгаа
- Судалгааны салбар
- Биологийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Ургамал хамгаалал эрүүл ахуй НҮТББ
- Захиалагч байгууллага
-
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар tsendsuren.e@hrdc.ulaanbaatar.edu.mn - Судалгааны баг
-
Х. БАТНАРАН, доктор /Sc.D/ Б. ДОНДОВ, доктор /Ph.D/ Ц.ИТГЭЛ, доктор /Ph.D/ Г. ЭРДЭНЭЦЭЦЭГ, магистр /Ms/ С.ТҮВШИНЖАРГАЛ нар