421
Багануур дүүргийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл
Судалгааны тайлбар: Нийслэлийн Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос 130 км зайд алслагдсан, 62,000 мянган га/кв.м нутаг дэвсгэртэй, 8462 өрх, 28419 хүн амтай, газар зүйн байрлалын хувьд зүүн аймгуудын зангилаа нутаг, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн дагуу байрладаг бөгөөд Хэнтий аймаг, Төв аймгийн 6 сумтай хил залгаа оршдог онцлогтой.
Багануур дүүргийн хэмжээнд 2016 оны эхний 10 сард 3516 гомдол мэдээлэл бүртгэн шалгасан нь Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэсэн 293974 гомдол, мэдээллийн 1.2%-ийг эзэлж байна. Бүртгэсэн нийт 3516 гомдол мэдээллийн 548 буюу 15.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 2968 буюу 84.5% нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байна.
Багануур дүүрэгт сүүлийн 25 жилийн хугацаанд бүртгэсэн 7042 гэмт хэргийн улмаас 307 хүн нас барж, 2833 хүн хөнгөн, хүндэвтэр, хүнд хэлбэрээр гэмтэж , 4.5 тэрбум төгрөгийн хохирол учирсаны 1.3 тэрбум төгрөг буюу 29.1 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлжээ.
Өөрөөр хэлбэл, энэ тоон үзүүлэлт бол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах...”, 19 дүгээр зүйлийн 19.2 дах хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтын хэрэгжилт дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэмжих үзүүлэлт болно.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 801
- Татсан тоо
- 325
- Файлын хэмжээ
- 3.30 MB
- Оруулсан огноо
- 2023.05.19
- Судалгаа хийгдсэн он
- 2016 он
- Судалгааны арга зүй
- Санамсаргүй түүврийн аргаар болон цагдаагийн алба хаагч, прокурор, шүүгч нараас санал асуулгын анкетаар судалгаа авч, дүнг SPSS програм ашиглан мэдээллийг нэгтгэн үр дүнг боловсруулав.
- Судалгааны салбар
- Хууль
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЦАГДАА СУДЛАЛЫН ТӨВ “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МОНГОЛЫН САН” ТББ
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Судалгааны багт хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Энхболд, хууль зүйн болон математикийн магистр Б.Мөнхдорж, хууль зүйн магистр Л.Цогтбаяр, Д.Сумъяацэрэн, Б.Мөнхсэргэлэн, О.Уулзахжаргал, зөвлөхөөр хууль зүйн ухааны доктор (Ph.D) М.Эрдэнэбаяр, хууль зүйн магистр Г.Оюунболд