“Байгалийн бүс, бүслүүрийг төлөөлөх нууруудын усны тэнцэл, тэдгээрийн экосистем, нөөцийг зохистой ашиглах, хамгаалах нь”

Судалгааны тайлбар: Энэхүү ШУТС-аас санхүүжих, БОАЖЯ-ны захиалгат төслийн ажлын хүрээнд сансрын Ландсат хиймэл дагуулын 2000, 2010, 2013-2018 оны жил бүрийн мэдээ, М1:100000 топозургийн тус тус мэдээгээр усны талбайг тодорхойлов. Энэ судалгаанд хамрагдсан байгалийн бүс, бүслүүр, нуурын гарал үүслийг төлөөлөхүйц их, том, томоохон, жижиг 93 нуурын усны түвшний GPSийн хэмжилт, гүн, талбайн хэмжилтийг хийхээр төлөвлөсөн болно. Эдгээр хэмжилт, судалгаанд үндэслэн нууруудын усны нөөцийн 2013-2018 оны жил бүрийн хэмжээг тогтоож, байнгын хяналт шинжилгээг бүрдүүлэх аргачлалыг боловсруулахад судалгааны зорилго оршино. Нууруудын эдгээр шинэ мэдээг усны горимын ажиглалтын үр дүнтэй хослуулан тэдгээрийн динамикийг тогтоох, уур амьсгалын өөрчлөлт, усны тэнцлийн элементүүдийн орон зай, цаг хугацааны өндөр нягтралтай мэдээллийг бүрдүүлж, усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, дасан зохицох шинэ үр дүнг гаргасан нь энэхүү төслийн шинэлэг үр дүн болно.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
473
Татсан тоо
523
Файлын хэмжээ
13.17 MB
Оруулсан огноо
2023.06.19
Судалгаа хийгдсэн он
2020 он
Судалгааны арга зүй
Нэр томьёо, товчилсон үгийн тайлбар RegCM - Regional Climate Model – Бүс нутгийн уур амьсгалын загвар Trimble R7 – Хоёр долгионы GPS – байрлал, өндөр хэмжүүр, Sonar- усны гүн хэмжүүр, ArcGis 10,1, ENVI 4.7 - газарзүй мэдээллийн систем, сансрын мэдээ
Судалгааны салбар
Байгалийн бусад шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
87,500,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
Ус, цаг уур, орчны, судалгаа мэдээллийн хүрээлэн,
Захиалагч байгууллага
battsengel@met.gov.mn
Судалгааны баг
Г.Даваа –доктор (Ph.D), Ус, цаг уур, орчны       
                                 судалгаа мэдээллийн хүрээлэн

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа